СПОРТ
Х.Болдсүх Солонгосын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга боллоо

Монгол тамирчин Х.Болдсүх Солонгосын дээд лигийн аварга багийн бүрэлдэхүүнд багтаж, бүх оддын 3 онооны шидэлтийн аварга, Лигийн аваргын цом өргөлөө.
Солонгосын сагсан бөмбөгийн дээд лигийн аваргын цувралын 5 дахь тоглолт өчигдөр Suwon KT Arena-д болж, KCC Egis баг Сувон КТ багийг 88:70 харьцаатай илт илүүрхэн ялалт байгуулсан.
Ийнхүү Х.Болдсүхийн тоглодог KCC Egis баг аваргын төлөөх цувралд 4 хожил, 1 хожигдолтойгоор илүүрхэж, 2023-2024 оны улирлын аварга болжээ.
Энэ баг 2010-2011 оны улирлаас хойш 13 жилийн дараа лигийн тэргүүлэгч байдлаа сэргээж, 6 дахь удаагаа аваргын цомыг атгав.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Солонгосын лиг манайхыг бодвол цалин сайтай биз ээ, тэрнээс чанарын хувьд нэг их илүү гарч шалихгүй л болов уу