Улз голын усанд живж, амь насаа алджээ
 
						Дорнод аймгийн Чулуунхороот сумын "Морин зовуд" гэдэг газар, "Улз" голын усанд нэг хүн живж, амь насаа алджээ.
Энэ тухай мэдээллийг 2024.06.04-ний өдрийн 16:40 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд очиж, иргэн У/31 настай, эрэгтэй/-ын цогцос "Улз" голын усны мандал дээр хөвж байсныг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Зургаадугаар сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгэээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05-нд нутгийн зарим газраар, 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Иймд:
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах
- Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах
- Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх
- Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.