СПОРТ
		
	
	
“Талын салхи 2024” олон улсын мото наадам энэ амралтын өдрүүдэд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран “Талын салхи-2024” олон улсын мото наадмыг энэ сарын 8, 9-нд Цонжинболдогт зохион байгуулна.
Энэ жилийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ-аас нийт 450 орчим моточин оролцох юм.
Нийт оролцогч, сонирхогчдын тоо 2023 оныхтой харьцуулахад 20 хувиар өсжээ. Мөн мото аялал хийдэг ААН-ийн тоо нэмэгдсэнээс гадна БНХАУ, ОХУ-аас зорин ирэх жуулчид, оролцогчдын тоо өссөн байна.
“Талын салхи-2024” олон улсын мото наадмын үеэр мотоциклийн чөлөөт үзүүлбэр, үзэсгэлэн, мото сонирхогчдын тэмцээн, галын шоу, DJ шоу, циркийн үзүүлбэр болох юм.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.