СПОРТ
		
	
	
Чөлөө бөх: Монголын баг тамирчид олон улсын тэмцээнээс 10 медаль хүртлээ

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотноо зургаадугаар сарын 19-21нд “Барга цом”-ын аварга шалгаруулах олон улсын VI тэмцээн зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын 20 муж, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улс, Монгол улсаас нийт 245 тамирчин оролцжээ.
Харин Монголын эрэгтэй баг тамирчид олимпын зургаан жингээс 3 алт, 2 хүрэл, эмэгтэйчүүд 2 мөнгө 3 хүрэл медаль хүртлээ. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86кг-д Н.Батбилгүүн хүрэл медалийн эзэн болсоноор Монголын баг тамирчид уг тэмцээнийг арван медальтайгаар өндөрлүүлсэн байна.
Эрэгтэйчүүдийн төрөлд
- 57кг- Б.Мөнх-Эрдэнэ (Алтан медаль), П.Дашцэрэн (Хүрэл медаль)
- 65кг- Н.Ганбаяр (Алтан медаль)
- 74кг- Э.Тэмүүлэн (Алтан медаль)
- 86кг- Н.Батбилгүүн (Хүрэл медаль)
Эмэгтэйчүүдийн төрөлд
- 53кг- Н.Түмэндэмбэрэл (Мөнгөн медаль)
- 57кг- Э.Сумъяа (Хүрэл медаль), Б.Энхтүвшин (Хүрэл медаль)
- 76кг- З.Болортунгалаг (Мөнгөн медаль), Н.Загардулам (Хүрэл медаль)
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.