СПОРТ
Уран сайхны гимнастикчид Азийн хүүхдийн наадамд өрсөлдөнө

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг 8 дахь удаагийн Азийн Хүүхдийн наадам ОХУ-ын Саха улсын Якутск хотноо өчигдөр эхэллээ.
Монгол Улсаас энэхүү наадамд нийт 9 спортын төрөлд 50 гаруй бүрэлдэхүүнтэй баг тамирчид өрсөлдөж байгаа юм.
Монголын гимнастикийн холбооны Уран сайхны гимнастикийн тамирчид болох Б.Марал, А. Энэрэл, дасгалжуулагчаар Ирина Кудряшева (Узбекстан улсын иргэн), шүүгчээр Баатаржавын Эрдэнэзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцoж байна.
Манай тамирчид (цагариг, бөмбөг, булав, тууз) тус бүр 4 хэрэглэлээр энэ сарын 27,28-ны өдрүүдэд өрсөлдөнө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.