Н.Номтойбаярын "Тувагаас эрүүгийн хэрэгтнүүд ирсэн" гэх мэдээллийг ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн үгүйсгэв

УИХ-ын сонгуулийн үйл явцтай холбоотойгоор өнөөдөр "Үндэсний эвсэл"-ийн Тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн.
Тодруулбал, "МАН-ын даргын гүтгэлэг, худал мэдээлэлд үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо манай эвслийн гишүүдийн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг хассан Бид давж заалдаж, хугацаа оройтсон ч үнэмлэхээ авсан. Хамгийн сүүлийн нэр дэвшигч маань сонгууль дуусахаас 36 цагийн өмнө л нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа. Сонгогчидтойгоо уулзаж чадсангүй. Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авалгүйгээр Чингэлтэй дүүргийн цагдаа нар манай штабыг битүүмжилж, сонгуулийн үйл ажиллагааг зогссож, царцаасан. Сонгууль дуусахаас хоёр хоногийн өмнө штаб маань хаагдлаа. Маш их хохирол амслаа. Бид шүүхэд хандах болно.
Мөн сүүлийн өдрүүдэд ОХУ-аас Увсын боомтоор Тувагийн эрүүгийн хэрэгтнүүд орж ирсэн. Маш том хардлага төрж байна. Зүгээр нэг гудамжнаас сонсоогүй. Би аливаа асуудалд ор үндэсгүй дуугардаггүй. Би өөрөө тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн. Төр, нийгмийн эмх замбараагүй байдлыг яаж зохион байгуулахыг сайн мэдэх хүний хувьд хэлээд байна" гэж мэдээлсэн
Харин энэхүү мэдээллийн дараагаар эл асуудалтай холбоотойгоор ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.
-Шалган нэвтрүүлэх алба, хил хамгаалалт хэвийн, олныг айдас хүйдэст автуулсан мэдээлэл цацаж байгаад харамсаж байна-
Ингэхдээ, "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хил гарсан зүйлгүй тайван байна. Монгол Улсын хил хамгаалалд шалгах нэвтрүүлэх албыг олон улсын гэрээ хэлэлцээр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хилчид зохион байгуулж байна. Шалган нэвтрүүлэх алба өөрөө их өвөрмөц онцлогтой олон улсын 40 шахам гэрээ хэлэлцээр, монгол улсын хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагддаг алба юм. Монгол Улсад УИХ-ын сонгууль маргааш болох гэж байна. Үүнтэй холбогдуулаад зарим улс төрийн эвсэл Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр шалган нэвтрүүлэх албаны талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, Увс аймгийн боомтоор олон тооны гэмт этгээдүүд Монгол Улсын хилээр нэвтэрсэн мэтээр мэдэгдлийг саяхан гаргасан байна.
Шалгах нэвтрүүлэх албыг хөрш зэргэлдээ орнуудтай нягт харилцан ажиллах байдлаар хийдэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, олон улсын эх сурвалжийн мэдээллийг цаг тухайд нь солилцож аль болохоор хөрш зэргэлдээ орон руугаа нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч ажилдгаас гадна монгол улсдаа ТЕГ, ЦЕГ, ГЕГ, Гадаад иргэний харьяатын газартай хамтран ажилладаг. Мөн орон нутгийн эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Улсын хилийн аюулгүй байдал өөрөө их эмзэг сэдэв. Үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болсон хил хамгаалалт аюулгүй байдалтай холбогдолтой аливаа нэгэн мэдээ мэдээлэл нь буруу ташаа байвал улс орон хийгээд олон улсад хор уршигтай. Ийм учраас би өөрөө та бүхэнд мэдээлэл “Шалган нэвтрүүлэх алба, хил хамгаалалт хэвийн зохион байгуулагдан явагдаж байна” хэмээн мэдээлэл хийж байна.
Хэрэв ямар нэгэн сэжигтэй мэдээлэл ирсэн бол үүнийг хууль хяналтын байгууллагад Монгол Улсын иргэн мэдээлэх үүрэгтэй. Тиймгүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр айдас хүйдэс дагуулсан мэдээлэл цацаж байгаад нь монгол улсынхаа нийт хилчдийн улмаас харамсалтай байна. “Энэ байдлыг нэн даруй шалгаж, тодруулж өгөөч ээ” хэмээн ТЕГ, ЦЕГ-т хандаад байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросууд ямарч �##�уурчин хил тоохгүй бүр �##�баар давуулнөө ????
ЯГ ҮНЭН.