Безопасная среда-2024: Монголын сонсогч нар тагнуул төрөлд түрүүллээ

Оросын Холбооны Улс (ОХУ)-ын Кострома хотод байрлах “Цацраг Хими Биологиос хамгаалах цэргийн академи”-аас жил бүр зохион байгуулдаг “Безопасная среда” олон улсын тэмцээн 2024 оны 06 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд амжилттай явагджээ.
Уг тэмцээнд Монгол, Казахстан, Кыргызстан, Азербайджан Улсын цэргийн алба хаагчид хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөнөөс гадна ОХУ-ын зарим анги байгууллагуудаас оролцсон байна.
Тэмцээн бүлгийн ЦХБ-ийн тагнуул, тактик буудлага, буухиа гүйлт гэсэн гурван төрлөөр явагджээ. Хамгийн бахархалтай мэдээ нь ОХУ-ын Цацраг Хими Биологиос хамгаалах цэргийн академийн сонсогч, дэд ахлагч Батчулууны Эрдэнэбаатар, дэд ахлагч Энхбаатарын Буджав нар бүлгийн ЦХБ-ийн тагнуулын төрөлд тэргүүн эзэлж, шилдэг бүлгээр шалгарлаа.
Бүлгийн жолооч-химичээр түрүүч Цепенков Александр ажиллажээ. Уг төрөл нь хаалттай маршрутын дагуу тагнуулын машин УАЗ 469-аар даалгавар биелүүлэх, олсоор усан саад давах, саадын зурвасаар гүйх зэрэг олон даалгаврыг биелүүлж 3500 метр замыг туулдаг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурай хурай !