Нийгэм мэдээ
Хамгийн залуу, хамгийн ахмад үеийнхэн сонгуулийн ирцээр манлайлж байна

Улсын хэмжээнд УИХ-ын 126 гишүүнийг сонгох санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлснээс хойш гурван цагийн дараа буюу 12:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 22.6 хувьд хүрсэн байгаа билээ.
СЕХ-ны дата мэдээллээс орон нутаг болон Нийслэлийн иргэдийн сонгуулийн саналын ирцийг хүргэж байна.
Орон нутгаас ирцээрээ хамгийн өндөр аймагт:
- Говь-Алтай- 30.1 хувь
- Сүхбаатар- 28.6 хувь
- Дорноговь-27.3 хувь
- Завхан 27.2 хувь
- Дундговь-26.8 хувь
- Хэнтий-26.5 хувь
- Өвөрхангай- 25.7 хувь
- Говьсүмбэр-25.6 хувь
- Өмнөговь- 25.3 хувь
- Баянхонгор аймгуудын ирц эхний 10-т байгаа бол. Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн ирц сүүл мушгиж байна.
Харин нийслэлийн иргэдийн саналын ирцийг 12.00 цагийн байдлаар:
- Багахангай: 25.3 хувь буюу 691 иргэн
- Багануур: 24.5 хувь буюу 4441 иргэн
- Баянгол: 24.3 хувь буюу 34.812 иргэн
- Хан-Уул: 23.9 хуву буюу 36.947 иргэн
- Сүхбаатар: 22.7 хувь буюу 20382 иргэн
- Баянзүрх: 22.4 хувь буюу 54921 иргэн
- Сонгинохайрхан: 22.2 хувь буюу 44534 иргэн
- Налайх: 21.6 хувь буюу 5294 иргэн
- Чингэлтэй: 21.3 хувь буюу 19.343 иргэн саналаа өгөөд байна.
Ирцийн мэдээллээс харахад, Залуучуудын ирц хамгийн бага байгаа ч 18-19 насныхан идэвхтэй саналаа өгч байгаа бол 20-24 насны залуучуудын ирц бага хэвээр байгаа юм.
- 18-19 насныхны ирц: 32 хувь
- 20-24 насныхны ирц: 23 хувь
- 25-29 насныхны ирц: 27 хувьтай байна.
Мөн 70 болон түүнээс дээш насныхан хамгийн их буюу 50 гаруй хувьтай ирцээ өгч байна. Ингэснээр хамгийн залуу, хамгийн ахмад үеийнхэн сонгуулийн ирцээр манлайлж байгаа үзүүлэлттэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20-24 насныхан оройхон гараад ширүүхэн дайрах байх аа