Нийгэм мэдээ

Байр суурь: Сонгуульд залуучууд маш сайн оролцоо. Одоо тэдэнд итгэх л үлдлээ

2024.06.28-ны өдрийн 19.00-20.00 цагийн хооронд УИХ-ын сонгуулийн X тойргийн 10-1-12-2 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өгсөн иргэдийн байр суурийг хүргэж байна.

Иргэн: Энэ жил их онцлог сонгууль болж байна. Эмээ нь сонгууль өгөх заавраа сайн уншаад л өгсөн дөө. Сонгууль өгөх хариуцлагатай өдөр болохоор ач, зээгээ саналаа өгөхийг сануулж өөрөө бараг хамгийн сүүл хавьд ирж байна. Залуус минь сайхан ирээдүйн төлөө сонгуульдаа идэвхтэй оролцсон гэж найдаж байна. Ирээдүйг их өнгөлөгөөр харж байгаа. Залуу хүмүүс олноор нэр дэвшсэн байсан. Тийм болохоор үр хүүхэд минь сайхан ирээдүйд амьдрах байх аа.


Иргэн: Саяхан сонгуулиа өгчихлөө. Миний харах өнцгөөр бол залуучууд их идэвхтэй оролцож байна. Манай нөхөр Сүхбаатар дүүрэгт сонгуулиа өгсөн. Энд тэнгүй л дуугарласан хүмүүс харагдлаа. Санал өгөхөд хүндрэлтэй зүйл огт тохиолдоогүй. Сонгуулиа өгөхөөс өмнө ямар хүнд өгөхөө сонгочихсон байсан болохоор ямар нэгэн асуудал гарсангүй, сонгуулиа өгөөд гараад ирлээ.


Д.Алтанбаяр: Энэ удаагийн сонгууль онцлогтой гэхээсээ илүү сонин байна. Олон нам эвслийн хүмүүст саналаа өгсөн болохоор үр дүн нь их дажгүй болох шинжтэй байгаа санагдсан. Миний эргэн тойрны залуус бүгд л сонгуулиа өгчихсөн байна. Би бараг хамгийн сүүлд нь өгч байна уу даа. Цахим болон телевизүүдээр сэтгэлд хоногштол мэдээ, мэдээллүүдээр бөмбөгдсөн. 126 гишүүнтэй болсон ч ирээдүйд нээх сүртэй өөрчлөхгүй байх. Гэхдээ найдвар бол тасрахгүй байх.


Иргэн: МАН засаг бариад найман жил болж байна. Одоогийн сонгуульд бол шинэ боловсон залуучуудыгаа дэмжмээр санагдсан. Манай үеийн залуучууд саналаа маш сайн өгсөн харагдлаа. Одоо тэдэнд итгэх л үлдлээ.


Иргэн: Энэ удаагийн сонгуулийн мэдээлэл маш сайн байлаа. Тиймдээ ч залуучууд өргөнөөр оролцож байгаа харагдлаа. Одоо сонгуулиа өгөөгүй байгаа хүмүүсийг саналаа өгөөсэй гэж бодож байна. Би бол ажлаа амжуулаад саяхан л ирсэн. Гэхдээ их хүн дугаарлаж байгаа харагдаж байна. Миний ойр тойрнын бүхий л хүмүүс саналаа өгч байна. Манай охин өглөө эрт сонгуулиа өгөхөөр гарсан. Их хөөрхөн, бас бахархмаар санагдсан даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

70 хувийн ирцтэй ханг�##�ттай сайн оролцоотой байлаа

Холбоотой мэдээ

Back to top button