ДЭЛХИЙ
Оманы сүмийн ойролцоо буудалцаан болж, дөрвөн хүн амиа алджээ

Өчигдөр /2024.07.16/ Оманы нийслэл Маскат дахь шийтүүдийн сүмийн ойролцоо буудалцаан болж, дөрвөн хүн амиа алдаж, олон хүн шархадсан талаар тус улсын ЭСЯ-наас мэдээллээ.
Лалын шашинтнууд, тэр дундаа шийтүүдийн цөөнх нь оршин суудаг, тогтвортой султант улсад буудлага үйлдэх нь ховор тохиолдол юм.
Шархадсан хүмүүсийн дунд ихэнх нь Пакистанчууд байгаа бөгөөд тэдний тоог хараахан батлаагүй байгаа. Мөн буудалцаан болсон шалтгааныг тодруулахаар цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа талаар Исламабадаас Оман дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Оман улс дөрвөн сая гаруй хүн амтай бөгөөд тэдний 40 гаруй хувь нь гадаад ажилчид байдаг гэсэн засгийн газрын статистик мэдээлэл байна.
Эх сурвалж: TheKoreaTimes
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.