ҮСХ: Уул уурхайн салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн их буюу ₮5.7 сая байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооноос өчигдөр /2024.07.19/ мэдээллээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны 1 дүгээр улирлын байдлаар 2.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 24.7 хувиар нэмэгджээ.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2020 оноос 87.1 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 32.4 хувиар нэмэгдсэн байна. Уг мэдээллийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны эхний улирлын байдлаар хамрагдсан 50.2 мянган аж ахуйн нэгжийн 753.4 мянган ажиллагчдын мэдээлэлд тулгуурлаж тооцсон байна.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалинг салбараар нь авч үзвэл: Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу дунджаар 5.7 сая төгрөг. Зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1,4 сая төгрөг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Суд�##�гааны түүвэр нь яаж бүрдэхээрээ ийм өндөр үзүүлэлт гараад байгаан бэ. Амьдр�##�аас тасраад явчих юмаа
ХАМГИЙН ӨНДӨР ГЭЖ БГА ЦАЛИН НЬ ЯАДАЖ 2000 $ Ч ХҮРЭХГҮЙ . ТЭГЭХЭД ГАДААДААС МОНГОЛД ИРЖ УУЛ УУРХАЙД АЖИЛЛАЖ БГА ГАДНЫХАНЫ ЦАЛИН ХАМГИЙН БАГДАА 5000$
Гайгүйл авч бгаа юм биш үү!
Харин тийм гайгүй ц�##�ин авдагууд нь ц�##�ингаа голоод наачхийн хахаха
Зүгээр гудам шүүрдээд авчих ц�##�инг 6 жил гадна сурч, 15 жил слесарь хийн инженер нэр зүүж, �##�тан гурав төгссөн ажилчдад арван жилд заасан пар�##�ель хэрчмийг ойлгуулах гэж үсээ зулгаах хэрэг байгаа юу?