Нийгэм мэдээ

Г.Мөнхбаяр: Амь хохирогч нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжлийн шок зэрэг урьдчилсан оноштой нас барсан

21 настай иргэн О хорих 461-р ангид хоригдож байгаад долдугаар сарын 22-нд Шастиний нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн ирж, долдугаар сарын 23-нд нас барсан. Талийгаачийн ар гэрийнхэн үндэслэлгүй хоригдож, цагдаагийн алба хаагчдад зодуулсан тухай байр сууриа илэрхийлсэн. Энэ тухай ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “ Юуны амь хохирогчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай эрэгтэй О нь 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр нас барсан хэргийн талаар эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-т зааснаар прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг танилцуулах гэж байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 23-ны өдрийн 11.23 минутад улсын гуравдугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас биеийн байдал хүнд хүн ирлээ гэх цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу БГД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Амь хохирогч О нь эрүүгийн хуульд заасан 5 гэмт хэрэгт 7 холбогдогчтой 53 хэргээс 10 үйлдэлд яллагдагчаар татагдан, шалгагдаж байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эхлэн эрэн сурвалжилах ажиллагааг зохион байгуулсан.

2024 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрээс олж тогтоон прокурорын хяналтан доор мөрдөн шалгах ажиллагааг явуулж 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эрүүгийн хэргийн хянан шалгах тухай хуульд заасны дагуу цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

Амь хохирогч О нь 2024 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр АТГ-т гомдол гаргасны дагуу тус газраас хэрэг бүртгэлтийг нээж Монгол улсын эрүүгийн хэргийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 Амь хохирогч О нь 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдож байх хугацаандаа 2024 оны долдугаар сарын 12-ны өдрөөс хойш хэвлий хэсгээр өвдөлт үүсэж, нуруу өвдөж байна гэх эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорих 461 дүгээр ангид хэвтэн эмчлэгдэж байсан бөгөөд 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр бие нь муудаж улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд долдугаар сарын 23-ны өдөр цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл үжлийн шок зэрэг урьдчилсан оноштойгоор нас барсан.

Үхлийн шалтгааныг нягтлан дахин шалгуулах зорилгоор цагдаагийн байгууллагаас шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийг томилон ажиллаж байна. Мөн эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугүйн зарчмыг баримтлан эрүүгийн хэргийн хянан шалгах тухай хуульд заасан үндэслэх журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
7 сар 25, 2024 11:32

Хүн сэтгэлээр хандаагүй л байна даа хүндэртэл нь хорьсон байх магдл�##�тай байна.

Зочин
Зочин
7 сар 25, 2024 11:48

Нойр булчирхайг эмч нар тариа хийгээд л аварчихдаг ! Яагаад эмнэлгийн тусламж хожуу үзүүлсэн. Би ла хувьдаа эмчийн дүгнэлтэнд итгэхгүй байна.

Dhd
Dhd
7 сар 25, 2024 12:17

Cagdaa arisaa uamgaalhaa mednee

Zochin
Zochin
7 сар 25, 2024 12:18

bas l neg Hentiigees irsen alban tushaalin bogloos baih

Zochin
Zochin
7 сар 25, 2024 12:50

Арьсаа хамга�##�сан мэдэгдэл бна.яагаад шударга дуугарч болдоггүй юм бэ

Зочин
Зочин
7 сар 25, 2024 13:22

Үхсэн хүн үг хэлэх биш дээ чааваас гэж, хайран сайхан хүү, ингээд л хэрэг хаагдана, цагдаа нар зодсоор байгаад �##�сан л гээд байгаам даа

цагдаа
цагдаа
7 сар 25, 2024 13:29

Айхтар тамлуулжээ

Монгол
Монгол
7 сар 25, 2024 14:44

Цагдаа, гэмт хэрэгтэн хоёр ав адилхан, хэзээ ч хэргээ хүлээхгүй. Хамгийн новшийн адгийн амьтад.

Зочин
Зочин
7 сар 25, 2024 15:06

Цагдаа нар хүнд хилсээр хэрэг хүлээлгэх гэж бөөнөөрөө хүн зодож дарамт�##�даг. Нобу өвдсөн бол бусад хүмүүс яагаад өвдөөд үхээгүй вэ? Хүн хэрэг хийсэн байлаа ч үхтэл нь зодох эрх цагдаа нарт бий юу? Занд�##�чдад зохих ялыг өгөөд өөрсдийг нь адилхан зовлон үзүүл.

ЗочинАМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?
ЗочинАМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?
7 сар 25, 2024 15:15

Шаана биз. Хоригдол ч гэсэн хүн шүү, зодод �##�чиаад нойр булчирхай энэ тэр гэж шаахаа боль, та нар ард иргэдийг ингэж элэг барихгүй шүү. Шудрага ёсыг шаардаж байна% зодож �##�сан цагдаа нарыг шийтгэж ёстой бишүү. Новшийн төр ч болой чаавас.

Монгол
Монгол
7 сар 25, 2024 19:08

Гэмт хэрэгтнээс долоон дор новшийн санаа, з�##�ь гаргадаг хүмүүс бол цагдаа. Зан�##�тайгаар, хорсолтойгоор санаатайгаар �##�сан хүн амины хэрэг. Цагдаа хэзээ ч буруугаа хүлээхгүй. Буруугаа хүлээж байсан түүх ч байхгүй.

иргэн
иргэн
7 сар 26, 2024 12:57

ӨӨ БҮҮР АМАР ААН ОНОШ НЬ ИНГЭЭД АМАРХАН ГАРЧИХАЖ БАЙГАА ЮМ УУ? ЭНЭ ХОШУУЧИЙГ ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГААР ТАВЬЧИХААЧ ШУУД ОНОШИЛДОГ ОВОО АЦ ЮМ ДАА

Зочин
Зочин
7 сар 26, 2024 13:14

Нам дагасан өлөн луйварчдын суганы үснүүд монголоор дүүрч

Иргэн
Иргэн
7 сар 27, 2024 00:31

Зодсон асуудлаар өргөдөл гаргасны төлөө хонзон санаж үхэх хүртэл тамлажээ гэж бодож байна. Хариуцлага нэхэх ёстоы.

Холбоотой мэдээ

Back to top button