СПОРТ

Бильярдын ДАШТ-д манай улсын 4 тамирчин хасагдах шатанд шалгарлаа

Снукер бильярдын 6 улаантай ДАШТ энэ сарын 21-25-ныг дуустал Монголд зохиогдож байгаа билээ. Нийт эрэгтэй 40, эмэгтэй 25 тамирчин уг тэмцээнд өрсөлдөж байгаа юм.

Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол, БНХАУ, Кипр, Герман, Хонконг, Энэтхэг, Иран, Ирак, Израил, Япон, Оман, Пакистан, Польш, Сингапур, Катарын 40 тамирчин хүч сорьж буй. Манай улсаас эрэгтэй 10 тамирчин өрсөлдөж байна. Тэднээс Б.Батсүх, Э.Тэмүүжин, Т.Лхагвасүрэн нар хасагдах шатанд шалгарчээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд Монгол, Польш, БНХАУ, Герман, Хонконг, Энэтхэгийн 25 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Манай улсаас Б.Нарантуяа тэргүүтэй зургаан тамирчин өрсөлдсөнөөс Б.Нарантуяа хэсгийн шатанд хоёр хожсон үзүүлэлтээр хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан юм. Тэрээр хасагдах шатанд Энэтхэгийн Анупама Рамачандраныг ялбал шөвгийн наймд Энэтхэгийн Видья Пиллайтай өрсөлдөнө.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button