Top StoriesЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

“Хармагтай” төсөл дээр Монголын төр хувь эзэмших үү

Монгол дахь томоохон ордуудын нэг, Индонезийн Грасбергийн уурхайтай зүйрлэгддэг “Хармагтай” орд нь өнөөдрийн байдлаар хамгийн ирээдүйтэй томоохон төслийн тоонд зүй ёсоор багтаж байна. Австралид бүртгэлтэй “Занадау Майнз” компани нь дэлхийд порфирын төрлийн зэс, алтны ордыг илрүүлэх, тогтоох чиглэлээр мэргэшсэн бөгөөд Монголд 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй.

“Хармагтай” ордын нөөц жил ирэх бүр нэмэгдсээр 3.8 сая тонн зэс, 9.3 сая унц алт болоод байна

2022 онд Занаду компани уг төсөл дээр Хятадын “Зижинь” уул уухайн групптэй стратегийн түншлэл байгуулж, хөрөнгө оруулснаар 14.9 хувийн эзэмших болсон юм. Мөн уг төслийн 76.5 хувийг эзэмшдэг “Хүйтэн Металлс Пте Лимитэд” компанид 50/50 хувийн хамтрал байгуулсан билээ. “Зижинь” компанийн тухайд Европ, Төв Ази, Африк зэрэг 13 улсад төслийн болон олборлолтын ажил явуулдаг Хятадын томоохон уул уурхайн компаниудын нэг гэгддэг.

2018 онд уг ордоос авсан 12 дээжээс алтны илэрц тогтоогдож байсан бөгөөд тухайн үед 630 метрийн гүнд хийсэн өрөмдлөгийн үр дүнд тонн хүдрээс 0.49 гр алт, 0.34 хувийн агууламжтай зэс илэрсэн гэж байсан бөгөөд өргөтгөсөн өрөмдлөгөөр 180 метрийн гүнд 0.95 хувийн зэсийн агууламж, нэг тонн хөрс тутамд 1.84 грамм алт илэрсэн хэмээн ажлын дүнгээ шинэчлэн танилцуулж байсан билээ. Үндсэндээ 1.9 сая тонн зэс, 4.3 сая унц алт, алтны дундаж агуулгатай 203 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн үзэж байсан юм. Оюутолгойгоос 15 дахин бага, Цагаан суваргын ордын нөөцтэй дүйцүүлэн бодвол бага ч, манайдаа томоохонд тооцогдох ордын нэг. “Хармагтай” орд нь Улаанбаатараас 420 км зайд, Цагаан суваргын ордоос 170 км, Оюутолгойоос 120 км зайд оршдог.

Хармагтайн зэс, алтны ордод 1993 онд анх Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани хайгуул хийж эхэлсэн юм. Тус ордыг 2002-2003 онд Роберт Фридланд анхны өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн гэгдэж байсан билээ. Хайгуулын лицензийг 2002 онд “Айванхоу майнс” компани өөрийн охин компани “Оюут Улаан”-д шилжүүлж, 2013 онд Хармагтай ордын нөөц тогтоогдож, “Занаду Майнс” компани “А” ашиглалтын лицензийг нь эзэмших болсон. “Занаду Майнз” нь Өмнөговь аймаг дахь Хармагтайн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2014 онд “Turquoise Hill Resources” компаниас 14 сая ам.доллараар худалдаж авсан бөгөөд үлдсэн хувь дээр нь “Mongol Metals” болон “Quincunx” компани орж ирж байв.

Хятадын “Зижинь” групп “Хармагтай” төсөл дээрх өөрсдийн эзэмшлээ 20 хувьд хүргэв

2023 онд 24 сарын хугацаанд хийсэн өрөмдлөгийн ажлын үр дүнд шинээр 2.1 сая тонн зэс, 5.6 сая унц алтны нөөц тооцоолсон. Улмаар Хармагтай нь нийт 3.4 сая тонн зэс, 8.5 сая унц алтны нөөцөд хүрээд байлаа. Энэ нь 2021 оны нөөцийн тооцооллоос зэс 15 хувиар, алт 9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.

Харин энэ оны 9 дүгээр сарын шинэчилсэн тооцооллоор тус ордын зэсийн боломжит нөөц 14 хувиар өсөж, 463 мянган тонноор нэмэгджээ. Харин алтны нөөц 9 хувиар өсөж, 7691 мянган унцаар нэмэгдсэн байна. Сүүлийн шинэчилсэн мэдээллээр нийт 3.8 сая тонн зэс, 9.3 сая унц алтны нөөцтэй байгаа гэсэн үг. Энэ оноос уг төсөл дээр хайгуулын ажлаас олборлолт руу шилжсэн. Ингэснээр 2027 он гэхэд зэсийн баяжмалыг олборлож гаргах төлөвлөгөө бий.

Урьд нь улс төрийн зүгээс “Занаду Майнз” 51 хувь, Засгийн газар 34 хувь эзэмшинэ гэсэн асуудал багагүй хөвөрч, хуучнаар Тогтвортой байдлын гэрээ гэж нэрлэгддэг гэрээг үзэглэнэ гэж байгаад намжсан. Оюутолгой шиг тодорхой дэд бүтэцтэй газарт түшиглэж ажлаа эхлүүлсэн бол олон талын давуу байдал үүсэх байсан ч хоосон тал газар, сумын төвөөс ч зайд байрлах “Хармагтай” дээр хөрөнгө оруулагч талаас их хэмжээний хөрөнгө хаяж, ажлаа эхлүүлэхээс аргагүй болсон. 1.6 сая орчим австрали долларыг хайгуулын ажилд зарцуулсан нь тус компанийн санхүүгийн томоохон хүндрэл үүсгэж байв. Уул уурхай дагасан элдэв хөдөлгөөнийхөн “Хармагтай”-г төрд авах ёстой гэх мэтийн асуудал хөндөж, шуурч яваад тэгэсгээд чимээгүй болчихдог.

Өнөөдрийн байдлаар тус компаниас ТЭЗҮ-ээ эцсийн байдлаар гаргасан тухайгаа зарлаад байна. Мөн БНХАУ-ын “Зижинь” групптэй төслийн дараагийн шатны хөгжүүлэлтийн төлөвлөлт, санхүүжилттэй холбоотой яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа бөгөөд хоёр компанийн түншлэлээр “Хятадын групп “Занаду Майнз”-ын 20 хувийг эзэмшиж, "Хармагтай" төслийн үйл ажиллагааг урагшлуулах хамтарсан компани байгуулахаар эцсийн шийдвэрт хүрсэн.

“Занаду Майнз” компани 2023 онд Хармагтай төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж буй талаараа болон эрдсийн өндөр агууламж бүхий шинэ бүсүүд илрүүлснээ зарласан нь энэ талбарт томоохон компаниудын анхаарлыг татсан юм. Уг төслийн урьдчилан ТЭЗҮ-ийг боловсруулах, хайгуулын ажилд өмнө нь 35 сая ам.долларын санхүүжилтийг татан төвлөрүүлээд байсан билээ.

Цаашид “Хармагтай” төслийн олборлолтын процесс ахицтай байх тусам монголын төр оролцох, уул уурхай дагасан улс төржилтүүд бий болох эрсдэл бий. Уг төсөл дээр Монголын төр хувь эзэмшиж орсноос татвараа өндөр тогтоогоод явах нь илүү өгөөжтэй гэдэг байр сууринаас хандах нь оновчтой хувилбар болов уу.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж
10 сар 14, 2024 08:53

Сан�##� нэг байгаагаа хэлэе татварын өндөр төлбөр аваад сайтар хян�##�т тавиад ашиглуулах нь ард иргэдэд үр өгөөжтэй байж магадгүйг юм

Зочин
Зочин
10 сар 16, 2024 14:46
Reply to  Дорж

Байг�##�ын баялгаараа дэлхийд эхний 8 ордог гэнэ.Хүн амын ядуурлаараа сүүлийн 8 д ордог. НЭГ МАНГАС БАЙНАА. ГАДААД ӨР НЬ НЭГ ХҮНД НООГДОХООРОО толгой өвдмөөр ..Тэгээд нөгөө коммунизмээ сонгосоор ккккк

хүннү
хүннү
10 сар 14, 2024 09:19

Ер нь монгол улсын нутаг дэвсгэрт ашигт м�##�тм�##� олборлож буй гадна, дотны компаниуд “баялгийн санд” хөрөнгө төвлөрүүлэх ёстой. Том жижиг, стартегийн ч бай биш ч бай бүх уул уурхайн үйлдвэрүүдийг хамруулах нь зөв. Ард түмэн уул уурхайгаас монголын төсөвт юуны ямар мөнгө орж ирдгийг сайн мэдэхгүй байна.

Зочин
Зочин
10 сар 14, 2024 09:52

Хэрэггүй дээ, Хармагтай төсөл сүүлийн бараг 20 жил явж байгаа, нэг их том төсөл биш. Хөрөнгө оруулагч нь нэг л олигтой хөдлөхгүй /мөнгө багатай юм шиг байна лээ/, одоо бүр Төрийн татан оролцуулж, хөрөнгө гаргуулах гээд байна.

Зочин
Зочин
10 сар 14, 2024 09:54

Хэн зарсан бэ

Оролдож
Оролдож
10 сар 14, 2024 10:20

Хэдэн доллорын хахууль аваад овунтолгой шиг дампууруулах бх даа ухаан муутай дарга нар олширсон бна шүү үгэнд орохгүй гадны гар хөл болоод олон төслөөс шантааж хийж мөнгө олох гэсэн хэнч бса6 устгахгүй бол монгол төр болхоо байлаа төрд гарсан хог шаарууд иргэдийн хөгжил амьдр�##�д,улс ороны хөгжилд их гай болж бна

ЗочинЗэээ
ЗочинЗэээ
10 сар 14, 2024 10:39

ХАМГИЙН гол нь Монгол төр Хармагтайн ордод Хян�##�таа сайн тавьж Хууль эрхзүйг Хариуцлагатай мөрдүүлж ОТ.төсөл шиг бүү болгуулаасай!!!Хамгийн аймшиг нь Хармагтайн орд нь ирээдүйд Гадна ,дотнын Улстөрийн тэмцлийн т�##�бар болохоос урьдчилан сэргийлэх л чух�##� .Киргизийн Алтны уурхайн жишээг санагтун!?

Баагий
Баагий
10 сар 14, 2024 10:44

Газар нутагтаа бгаа ордоо ядаж 51 хувь авахгүй бол монгол төр засаг бгаад хэхэг бн уу

Зочин
Зочин
10 сар 14, 2024 10:46

Юугаа хуцаад бга бичээч бэ Чиний бодолоор уул уурхайг ашиглах үйл ажиллагаа явах болж бна уу Ёстой хол очиж хуц Энэ орд газар нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр бга л бол бидний өмч бид энд орлцох л болно Монгол төр бга л бол 34% иа төрийн мэдэлдээ авах л ёстой Мөн дээр нь татвараа ч зохих ёсоор нь тогтоон авах ёстой шүү.

Bataa
Bataa
10 сар 15, 2024 00:18
Reply to  Зочин

34 % авах нь зөв шүү

Иргэн
Иргэн
10 сар 14, 2024 10:51

Мөхөж буй Монголын төр!!!

Хүүе
Хүүе
10 сар 14, 2024 11:26

Төр баялаг гаргаж 34/үнэгүй эзэмших
хэрэгтэй ОТ шиг биш дээр нь Аман татвар
Бүрэн авч ажиллах.

Зочин
Зочин
10 сар 14, 2024 12:32

Монголын иөр баялагаа үнэлж сур. Хувь эзэмшиж л таарна ш дээ. Тэнэг юм бичих юм. Хятадууд монголын том баялгаас яаж ийгээд хувь эзэмшчихэж байхад улс нь зүгээр баялгаа ухуулна гэж юу байхав дээ

Зочин
Зочин
10 сар 14, 2024 12:41

Учр�##�д хэлээд булаагаад авхуул

Зочин
Зочин
10 сар 14, 2024 12:52

Яахаараа улс орны баялгийг гадныхан өөр хоорнодоо зөвшөөрөлгүй өгч ав�##�цдаг юм бэ Эзэн нь юмаа мэддэг биз дээ

Sonin
Sonin
10 сар 14, 2024 13:18

Төр том ордууддаа хувь эзэмшигч болоод эдийн засаг сайжирсан юм �##�га. Харин төгрөгийн ханш хэт ихээр унаж, бараа бүтээгдхүүн, үйлчилгээний үнэ ханш хэд дахин өсөөд, төвйин байгууллагын авилг�##�, хээл хахуул хулгайн дүн хэдэн их наядаар нэмэгдээд, дээр нь гадаад улсаас зээлсэн в�##�ют нь газар нутгаа �##�дах хэмжээнд очлоо.

Зочин
Зочин
10 сар 14, 2024 13:57

Харин л дээ. Хэдэн өлөнгүүд нь хуваагаад авчих байлгүй

BAT
BAT
10 сар 14, 2024 17:06

nuguu heden ger buliin hurungu shuu dee.mongol ulsad tui ch hamaagui bolson baih oo.

Зочин
Зочин
10 сар 14, 2024 20:09

Баялаг ын тухай хуулиар төр 34 хувиас багагүй хувийг эзэмшиж ард түмэнд жил бүр ногдол ашиг өгөх ёстой ингэхийн тулд уг ордод дахин үнэлгээ хийж стратегийн ордын жагса�##�тад яар�##�тай оруулах хэрэгтэй хэн нэгэн гаднын луйварчид зүгээр л ухаад авна гэж юу байх вэ ард түмэн өмчөө мэдэх цаг ирсэн

Зочин
Зочин
10 сар 14, 2024 20:22

Татвараа аваад явах нь зөвшүү

Tumur
Tumur
10 сар 15, 2024 04:37

Өмхий , хорт фрийдланд новш

Судлаач Ц.Бээжин
Судлаач Ц.Бээжин
10 сар 15, 2024 10:16

Нөөц нь 750сая тн болж Монгол Улсын Эрдэс Баялгын мэргэжлийн зөвлөлөөр 2023 онд батлуулсан. Цагаансуврагаас 3 дахин том гэсэн үг. Я�##�т ч үгүй СТРАТЕГИЙН ОРДЫН ш�##�гуур хангаж байгаа том орд. Яагаад 203 сая.тн гэж нөөцөө багасгаж худ�##� мэдээлэл бичээд бна. Төр стратёгийн ордод авч 34% үнэгүй эзэмших ёстой

зочин
зочин
10 сар 15, 2024 11:04

монголчууд баялгаасаа хувь хүртэх ёстой.дахиж нэг күндэстэн дамнасасан корпораци орж ирвэл монгол дуусна.

Зочин
Зочин
10 сар 15, 2024 20:23

Томоохон ордыг бууруулж бичсэн бас л их урт гар орох нь дээ

Үнэнийг эрэлхийлэгч
Үнэнийг эрэлхийлэгч
10 сар 18, 2024 07:31

Татвараа авч чадахгүй, дараа нь өршөөл үзүүллээ гээд явуулна. Тэгээд л баялаг доший шог.

Холбоотой мэдээ

Back to top button