Нийгэм мэдээ

Бүтээмжийг дээшлүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын бизнес инкубаторуудын нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санал, шийдлийн талаар ярилцлаа.

Тус холбоо нь 17 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 86 гишүүн байгууллагатай үйл ажиллагаа явуулж, гарааны бизнес эрхлэлтийг дэмжиж ажилладаг.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан жижиг, дунд, бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжтой.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр олон улсад амжилттай хэрэгжиж байгаа “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрийг цаашид жишиг болгон хэрэгжүүлж, иргэдээ богино хугацааны дадлагажуулах сургалтад хамруулж, гарааны бизнесийг нь дэмжиж, ажилгүйдлийг багасгах бололцоо бий.

Зөвхөн зээл олгох биш бүтээмжийг нь дээшлүүлж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцсан.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөрийн бирж зэрэг төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтарсан уулзалт хийж, 2025 оны ажлын төлөвлөгөө, зорилт, хүрэх үр дүнгээ төлөвлөнө" гэлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button