Аргентин АНУ-ыг даган ДЭМБ-аас гарахаа мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажлынхаа эхний өдөр тус улсыг ДЭМБ-гаас гаргах гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан. Тэгвэл Аргентин ДЭМБ-гаас гарах болсон талаар ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт /2025.02.05/ мэдэгджээ.
Төлөөлөгч Мануэль Адорни хэлэхдээ ДЭМБ эрүүл мэндийн асуудлын менежмент хийдэг арга барилтай гүнзгий зөрөлдсөний улмаас Ерөнхийлөгч Хавьер Милэй ийм шийдвэр гаргасан гэсэн юм. Тодруулбал ДЭМБ ковид-19-ийн цар тахлыг менежмент хийсэн арга барилтай их санал зөрсөн байна.
Мөн Адорни бусад улсын төрийн нөлөөллөөс хараат бус байж чадаагүй гэсэн шалтгаа дурджээ. Трамп ДЭМБ-гаас АНУ-ыг татахдаа үүнтэй ижил шалтгаан өгч байсан. Тэр ДЭМБ-ыг ковид-19 болон бусад олон улсын эрүүл мэндийг хямралд буруу мененжмент хийж, АНУ-аас шударга бусаар төлбөр шаарддаг гэсэн билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гуйлгачин улс Трамдыг дагаж хөөрөөд яах вэ