Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Явган хүний замаас нүүлгэсэн ч, төв талбай ТҮЦ болов

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зорчих хэрэгт саад учруулдаг, зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлыг эхлүүлж, орчныг чөлөөлөх ажил үргэлжилж буй. Яг одоогийн байдлаар зургаан дүүргийн нутаг дэвсгэрээс 800 гаруй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, журмын хашаанд шилжүүлсэн байдалтай байна.

Х.Нямбаатар "ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Бид эхний ээлжид нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Нарантуул, Хархорин зэрэг зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж, бүтэн жилээр нь төлбөрийг нь төлж өгье гэдэг санал тавьсан ч ТҮЦ-ээ ажиллуулмаар байна гэдэг зүйл ярьж байна. Хотын зүгээс ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчиход саадгүй зам талбайг чөлөөлж авна” гэх байр суурийг илэрхийлээд буй.

Гэтэл Нийслэлээс тавьсан саналыг ТҮЦ эрхлэгчид хүлээн зөвшөөрөөгүйн улмаас энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Төв талбайд суулт зарласан билээ.

Суулт зарлах болсон шалтгаан болон Нийслэлээс санал болгож буй ажлын байр, үнэгүй лангуу түрээсийн талаар тодруулахад "Бидэнд ТҮК-ийн ажилтан, цэвэрлэгээний ажилтан гэх зэрэг ажлын байрны санал тавьсан. Өр зээл ихтэй, олон хүүхэдтэй учраас тэр цалингаар амьдрах боломжгүй. Үе үеийн Засгийн газарт ТҮЦ-ийн зөвшөөрөл хүсэж бичиг хүргүүлж байсан ч цуцлагдсаар өдийг хүрсэн. Бидний ТҮЦ-ийг шөнөөр цагдаа, хүчнийхэн дээрэмдсэн. Доторх бараагаа ч авч чадаагүй. Х.Нямбаатартай учраа олохгүй байгаа учир Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзах хүртлээ суулт зарлана" хэмээсэн юм.

-ТҮЦ-үүд Төв талбайд заларч, гудамжинд задгай асар татаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна-

Гэрэл зургийг: О.Улсболд, Байршил: Төв талбай

Нийслэлээс сүр дуулиантайгаар ТҮЦ ачих ажлыг гүйцэтгэж, нийтийн гудамж талбай, явган хүний замыг чөлөөллөө гэх боловч ТҮЦ байсан ором дээр задгайгаар худалдаагаа үргэлжлүүлсээр байна. Үүнээс гадна "Улаанбаатар хотын циркийн өдрүүд" үргэлжилж байгаатай холбоотойгоор ТҮЦ-ээ ачуулсан иргэд энд худалдаа эрхлэх болжээ.

МУБИС-ийн автобусны буудлын дэргэдэх асарт худалдаа эрхэлж буй иргэн: Би энд 2014 оноос хойш худалдаа эрхэлж буй. Эхэндээ ТҮЦ ч үгүй задгай талбайд худалдаа эрхэлж байгаад тухайн үедээ 12 сая төгрөгөөр ТҮЦ-ээ худалдан авч байсан. Гэтэл 10 хоногийн өмнө ТҮЦ-ийг минь ачаад явчихсан. Нүүлгэнэ гэх бичгээ өмнөх өдөр нь өгсөн атал маргааш нь албадан ачаад явчихсан. Одоо ТҮЦ-ээ хаана байгааг нь мэдэхгүй, доторх бараагаа ч авч чадаагүй нөхцөл байдалтай байна. Банканд өр зээл ихтэй учраас ажиллахаа зогсоож болохгүй. Тиймээс энэ асрыг татаад бараагаа зарж байна.

-Энд 2014 оноос хойш зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн юм байна. Та Нийслэлд ямар нэгэн татвар, төлбөр төлж байсан уу?

-Хог, тогны л мөнгө төлж байсан. Өөр татвар, хураамж, түрээс зэрэг өртөг төлж байгаагүй ээ.

-Нийслэлээс ажлын байр болон үнэгүй лангуу түрээсэлж өгнө гэх хоёр санал хүргүүлээд байгаа шүү дээ. Тэр саналын тухайд ямар байр суурьтай байна?

-Биднийг зөвшөөрөлгүй, бохир, чанаргүй юм зардаг гэж бүгд ярьдаг. Уг нь үе үеийн Засгийн газарт зөвшөөрөл хүссэн бичиг өргөн барьж, ярих дуртай стандартад нь нийцсэн ТҮЦ-тэй болмоор байгаагаа илэрхийлсэн. Гэтэл аль ч Засгийн газар энэ саналыг хүлээн аваагүй. Эцэст нь татвар төлөгчдийн мөнгөөр бидэнд лангуу түрээсэлж өгье гэх зүйл ярьсан. Мөн үйлчилгээний ажил хий гэж хэлсэн. Тийм өртгөөр амьдрах боломжгүй учраас ТҮЦ-ээ буцаан авмаар байна.

МУБИС-ийн замын эсрэг талын нүхэн гарцны хаалганд худалдаа эрхлэгч: Миний ТҮЦ-ийг тав хоногийн өмнө журмын хашаа руу албадан ачуулсан. Ачих үед ямар нэгэн гэмтэл гараагүй, доторх бараанд ч хорогдол байгаагүй. Ачуулсан өртгийг нь төлөөд өөрийнхөө хашаанд буулгуулсан.

Нийслэлээс ажлын байр санал болгосон гэсэн. Миний хувьд бие муу тул бүтэн цагийн ажил хийх боломжгүй. Мөн Зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж өгнө гэх саналаас ч татгалзсан. Бидэн шиг жижиглэнгийн бараа худалддаг хүмүүс томоохон зах, худалдааны төвд очвол орлогогүй болох нөхцөл үүснэ шүү дээ. ТҮЦ ажиллуулахыг хориглосон учир энд суугаад ч хамаагүй орлогоо залгуулахгүй бол болохгүй.


Албадан ачуулсан ТҮЦ-үүд одоо хаана байна, эзэд нь өмчөө авахын тулд хэрхэх вэ гэх асуулт ургав

Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад "Нүүлгэсэн ТҮЦ-ийг дүүргүүд хариуцаж байгаа. ТҮЦ эрхлэгчдэд 3-3.5 сая төгрөгийн цалинтай ажилд зуучлах эсвэл томоохон худалдааны төвүүдэд нэг жилийн хугацаанд түрээсгүйгээр лангуу түрээсэлж өгье, өөр байршилд ТҮЦ-ээ ажиллуулах боломж олгоё гэх санал хүргүүлсэн ч нэг ч худалдаа эрхлэгч энэ саналыг хүлээн авахгүй байна" гэх мэдээллийг өглөө.

Харин дүүргүүдийн менежерүүдтэй холбогдоход "ТҮЦ эрхлэгчид нүүлгэсэн ТҮЦ хаана байгааг мэдэхгүй байна, авч чадахгүй байна гэх мэдээллийг олон нийтэд өгч байна. Зөвшөөрөлгүй газар автомашинаа байрлуулахад төлбөр төлөн авдаг шиг ачиж явсан зардал 50-60 мянган төгрөг төлбөл хашаанд нь буулгах ажил явагдаж байгаа. Одоогийн байдлаар ачсан өртгөө төлөөгүй ТҮЦ-үүд журмын хашаанд байршиж байгаа" хэмээсэн юм.

ТҮЦ-ээ буцааж байршуулах хүсэлтэй жагсагчдын дүр

Боломжийн цалинтай ажлын байр, үнэгүй лангуунд худалдаа эрхлэх санал, хотын төвөөс ангид байршилд ТҮЦ-ээ ажиллуулах байршил зааж өгнө гэх саналыг ТҮЦ эрхлэгчид яагаад хүлээж авахгүй байгаа нь дараах шалтгаантай холбоотой

  • Нэг. ТҮЦ-ийн түрээс бизнес болтлоо хөгжиж, ашиг ологсод олширсон
  • Хоёр. Хэнд ч захирагдахгүйгээр ажиллаж, түрээс, татвар алийг нь ч төлөхгүйгээр ашиг олох сонирхол

ТҮЦ эрхлэгчдийн холбоо хэмээн өөрсдийгөө нэрлээд буй хүмүүсийн дунд сарын 20-30 сая төгрөгийг зөвхөн түрээсийн орлого олдог хүмүүс бий. Тэд 12-15 сая төгрөгийн өртгөөр босгосон ТҮЦ-ээ 1.5-2 сая төгрөгөөр түрээсэлж дунджаар 25 сая төгрөгийг сард халаасалж байна. Тус орлогоосоо улсад ямар ч татвар, төлбөр төлдөггүй нөхцөл байдалтай. Иймд нийслэлээс санал болгоод буй 3.5 сая төгрөгийн цалинтай ажлыг голж, бизнесээ аврахаар Төв талбайд жагсацгаав.

Биднийг өдрийн 15.00 цагийн орчимд Төв талбайн баруун хаалганд очиход дээрх дөрвөн иргэн суултаа үргэлжлүүлж байв. Тэднээс одоогийн нөхцөл байдал, суулт хийж буй шалтгааных нь талаар тодруулахад "Бид юу ч мэдэхгүй. Яриа өгдөг хүмүүс нь байхгүй байна" гэх хариултыг өгсөн юм.


ТҮЦ буюу Түргэн Үйлчилгээний Цэг 1990-ээд онд Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихтэй зэрэгцэн ТҮЦ-ийн суурь тавигдсан. Тухайн үед ажилгүйдэл нэмэгдэж, жижиг бизнес эрхлэх сонирхолтой иргэдийн хувьд ТҮЦ нь анхны бизнесийн хэлбэр болж байжээ. Улмаар 2000 оноос эхлэн ТҮЦ-ийн тоо олширч зохион байгуулалтгүй, өнгө үзэмжгүй байдал нь хотын өнгө үзэмжид нөлөөлж эхэлсэн аж. Иймд 2010 оноос эхлэн хуучин ТҮЦ-үүдийг буулгаж байжээ.

Угтаа Нийслэлд ТҮЦ ажиллуулахын тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой.

  • Нийслэлийн холбогдох байгууллагаас худалдаа эрхлэх зөвшөөрөл авах
  • Хот төлөвлөлтийн бүсчлэлд нийцсэн газарт байрших.
  • Ариун цэврийн болон хүнсний стандартын шаардлага хангасан байх.
  • ААН эсвэл хувь хүний НӨАТ, орлогын татвар төлөгч байх.
  • Аюулгүй байдал, камер, цахилгаан хангамж гэх мэт шаардлагуудад нийцсэн байх.

Гэтэл дээрх шаардлагын алийг нь хангалгүйгээр өдийг хүрсэн түүхтэй.

Задгай худалдаа олон улсад ямар нөхцөл байдалтай байна вэ, ямар шаардлага хангах ёстой байдаг вэ?

a group of people standing around a market

Задгай талбайн худалдаа нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд орлого олох боломж олгохын сацуу тухайн орны нийгэм, соёл, эдийн засгийн өнгө төрхийг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг байсаар.

Европын орнууд:

Франц, Герман, Итали зэрэг орнуудад задгай захууд нь өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон. Жимс, хүнсний ногоо, гар хийцийн бүтээгдэхүүн, хувцас, гар урлал зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг эдгээр захууд нь орон нутгийн захиргааны тусгай зөвшөөрөл, түрээсийн журмаар зохицуулагддаг. Эрүүл ахуй болон татварын хяналт өндөр түвшинд байхаас гадна тухайн хот, суурингийн жуулчлалын өнгө төрхийг бүрдүүлдэг аж.

Ази тив:

Тайланд, Вьетнам, Энэтхэг, Хятад зэрэг Азийн орнуудад гудамжны худалдаа нь соёлын нэг хэсэг болтлоо нэвтэрсэн. Зарим улс хатуу хяналттай байхад, зарим орон хүлцэнгүй ханддаг. Жуулчдын сонирхлыг татах нэг гол хүчин зүйл нь гудамжны хоол, уламжлалт бараа бүтээгдэхүүн, захын уур амьсгалд оршдог байна.

Дэлхийн улс орнуудад задгай талбайн худалдаа эрхлэхийн тулд дараах нийтлэг шаардлагуудыг хангах хэрэгтэй байдаг. Үүнд:

  • Түрээсийн төлбөр эсвэл зөвшөөрлийн хураамж төлөх,
  • Эрүүл ахуйн болон ариун цэврийн стандартыг хангах,
  • Татварын бүртгэлтэй байх,
  • Цагийн болон байршлын хязгаарлалт мөрдөх зэрэг ордог байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
4 сар 22, 2025 10:11

Замбараагүй байдлыг х�##�ах цаг нь болсон зөвхөн цаад мөнгө хүүлэгчид нь л суултыг зохион байгуулж байгаа энэ шумуулнуудаас с�##�ах цаг болсон шүү ЭСЭРГҮҮЦЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ЦӨӨН ХЭДЭН ХҮН БАЙГААД ЭРГЭЛЗЭХ ЮМГҮЙ

Иргэн
Иргэн
4 сар 22, 2025 10:49

Цэгцлэх цаг н болмон шүү!!

Зочин
Зочин
4 сар 22, 2025 10:53

Түцийг х�##�ах цаг нь болсон түц бол хүнс зардаг жорлон хохирогч нь хүүхдүүд дахиж энэ жорлонгийн тухай бүү ярь түц гээч үг байхгүй

Зочин
Зочин
4 сар 22, 2025 10:57

ЭНЭ УЛС ХОТ ЮУ БОЛЧИХВОО..
УЛСЫН ТӨВ т�##�бай ХАР ЗАХ БОЛЧИХЛОО
АРАЙ ДЭНДҮҮ ГУТМААР ХАРАГДАЖ БН
ҮҮНИЙГ ТА БҮГД ХАРЖ Л БГАА..ҮҮНИЙ
ЭСРЭГ ХЭЛЭХ ЯРИХ ХҮН АЛГА УУ...

Зочин
Зочин
4 сар 22, 2025 11:02

ДЭЭДЧҮҮД ӨӨРСДӨӨ ҮҮНИЙГ ХИЙЖ БН
ТҮЦ ҮҮДЭЭ ЭНД ТАВЬЧИХЛАА ОДОО
ХҮХЭН ЖОРЛОН Л АЛГА....ЭНЭ ХОТЫНХОН
ТАЛБАЙГАА ЦЭВЭРЛЭЦГЭЭЁ....САЙХАН
ЦЭЛГЭР ТАЛБАЙГАА ХАРЦГААЯ....
ДАНХ.НЯН 2 ТОМ ЖИЖИГ ТҮЦЭЭ ГАРГАЖ
ХАЯАЧ....АРД ОЛОН ЖАГСАХДАА ХҮРВЭЛ
ЭД БҮГДИЙГ АВААД Л ХАЯЧИРНА ШҮҮ ДЭЭ
ҮНЭН ОРК СЭТГЭЛТЭЙ 2 ТЭНЭГ ШҮҮ....

Зочин
Зочин
4 сар 22, 2025 12:23

ТҮЦ эрхлэгчидийн гол санааг зөв тодорхойлж. Татвар төлөхгүй, ашиг их олдог, дураараа дургиж байна

Зочин
Зочин
4 сар 22, 2025 12:51

Цэгцлээчээ. Арай даварч байна. ТҮЦ үеэ өнгөрөөсөн үйлчилгээ.

Зочин
Зочин
4 сар 22, 2025 13:04

Сүхбаатарын т�##�бай арай л доромжлогдож байна аа. Тэр дэвссэн шороотой, нян бактерээр бохирлогдсон хиймэл зүлгэн дээр хүүхдүүдтэйгээ сууж хэвтэж орон гэргүйчүүд шиг аашлах нь тийм их кайфтай байгаа юм уу? Түүнийг нь дэмжиж өөгшүүлээд асар татаад хоол тараагаад, хар захын наймаачдыг авчраад.... Ёстой ой гутмаар харагдаж байна лээ. Бас дугуйтай скүүтертэй хүүхдүүд жижиг хүүхдийг дайрчих гээд... Хүмүүс ийм заваан зэрлэг байдлаар чөлөөт цагаа өнгөрөөнө гэж хотын захиргаа бодож олсон юм байхдаа. Толгой нь юу ч сэтгэхээ больчихсон юмнууд ажилладаг юм байна. Одоо даруйхан энэ заваан юмаа зогсоож ХҮМҮҮСТ т�##�байг чөлөөлж өг!!!

Зочин
Зочин
4 сар 22, 2025 13:05

ТҮЦ-ийг дагаад бусармаг юм их байсан гэж мэдэх хүмүүс нь ярьж бна шүү. Орой шөнөд шаг зарах, биеэ үнэлэгчид, архичид, хулгайч нар цугладаг газар болсон байсан гэж бна шүү.

Зочин
Зочин
4 сар 22, 2025 13:13

Хэнэггүй ямар ч татвар төлдөггүй гэж яаж чадаж байнаа.Ямар нь татвар төлөөд тайлан гаргаад ш�##�гуураар торгуулаад явдаг юм. Адилхан орлого олсон бол татвар төлөх ёстой.Задгай худ�##�дааг зогсоох байлгүй дээ.

Зочинээ
Зочинээ
4 сар 22, 2025 13:27

Одоо замбараагүй ТҮЦ-дээ цэгцлэх цаг болсон.

Зочин
Зочин
4 сар 22, 2025 13:37

3-5 сая төгрөгөөр амьдарч чадахгүй гэхээр маш их орлого олдог байх нь ээ.татварын �##�баныхан яагаад энд анхаар�##� тавихгүй байнаа.Ямар нь татвар төлөхгүй их орлого олоод явж болж байнаа

Зочин
Зочин
4 сар 22, 2025 14:53

Түцтэнгүүд их баян байна ш тээ,Ийм б�##�иар зохион байгуулж байгаа түцтэнгүүдэд төр төмөр нүүрээ харуул.бохир завшааныг бий болгогчидод

Зочин
Зочин
4 сар 22, 2025 14:55

ЦААД ЭЗЭД БОЛОХ ТҮЦТЭНГҮҮД УЛС ТӨРИЙН Явуулга байгаа.Тэд үхэхдээ үхэр буугаа тавьж бгаа

Зочин
Зочин
4 сар 22, 2025 16:09

ТҮЦ түрээслэгчдийн ажиллагаа байна шүү дээ....Тэдэнд хатуу арга хэмжээ ав!!!!!! Төрийн ажлыг эсэргүүцэж өдөөн хатг�##�га хийж байна Эмх цэгцийг тогтоож, журамд оруулах нь зөв....!!!!!!

Зочин
Зочин
4 сар 22, 2025 16:11

Турхираад байгаа юм биш үү....!!!!!!

Туяа
Туяа
4 сар 22, 2025 16:34

Хүнээс түрээслэнэ 1200 гэсэн дээр 2ээлжийн худ�##�дагч 70.80 өдрийн гээд давхар түрээслэсэн мөртөө байр машин авч бна тэгэхээр ир орлоготой эд юм шиг бнлээ дээ

Уншигч
Уншигч
4 сар 22, 2025 17:29

УХАМСАР ДОРОЙ БҮДҮҮЛЭГ ХЭТЭРХИЙ ХУВИА ХИЧЭЭСЭН МАШ ЗАЛХУУ ЗАВААН ХҮМҮҮС ТҮЦ АЖИЛЛУУЛДАГ УСНЫ САВАНД ШЭЭЧИХЭЭД БОХИР ГАРААРАА ШИРХЭГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ТАМХИ ЧИХЭР ЗАРЖ ХАЛДВАР ТАРААДАГ ХҮМҮҮСИЙГ АМИА БОДСОН АРЧААГҮЙ ХҮМҮҮС ГЭЖ ХЭЛЭХЭД Ч БАГАДНА ТҮЦ ШӨНИЙН ЦАГААР ЮУ ХУДАЛДДАГ НЬ СОНИН ТЭР НЬ Л АШИГ ИХ АВЧИРДАГ БИЗ ТИЙМЭЭС ЛАНГУУ ТҮРЭЭСЛЭХ ДУРГҮЙ ГЭЖ ОЙЛГОГДЛОО

Зочин
Зочин
4 сар 22, 2025 17:33

Одоо энэ заваан түц больёоо үнэн төрх ашиг хонжоо булай бүхэн түцэнд байсан �######�
Оо

Гүнээ
Гүнээ
4 сар 22, 2025 17:43

АРД ИРГЭДИЙГ ХОРДУУЛАХ ХЯТАДЫН ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ХҮНС ЗАРУУЛАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭНЭЭС БОЛЖ ХОРТ ХАВДАР ЯНЗ БҮРИЙН ӨВЧИН ҮҮСЧ БГАА Ш ТЭЭ.

Цэнд
Цэнд
4 сар 22, 2025 18:45

Гарц явган хүний зам т�##�байгаар хөглөрсөн гар дээрхи худ�##�дааг цэгцлэх газар �##�га уу? Уг нь дүүрэг, нийслэл гээд худ�##�даа, нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн, байцаагч нар ц�##�ин аваад сууж байгаа байх.

Батдуламын онон
Батдуламын онон
4 сар 22, 2025 19:25

Ooh яасан сонин юм бэ

хэрэглэгч
хэрэглэгч
4 сар 22, 2025 19:58

тамхи бас архи зардаг, орлого тасрана гээд байгаа нь хуулиа зөрчинөө гээд шууд хэлээд зөрчих боломжийг өгөх үү

Зочин
Зочин
4 сар 22, 2025 22:20

Хуцдаг хулгайч нар вэ түкийн 3сая500к ц�##�инг голж нтр бид нар ийм ц�##�ин авах гж амь нас эрүүл мэндээ гэр бүлээ золиосолж ажилладаг бгашүү даварсан новшнууд улсад сохор ч татвар төлдөггүй нийгмийн хог шаарнууд

Зочин
Зочин
4 сар 23, 2025 00:18

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
4 сар 23, 2025 05:48

Заваан юм одоо болилдоо..Тоос шороонд ингэж сууж ..наранд түлэгдэн ингэж амьдрах хэрэг бганму

Зочин
Зочин
4 сар 23, 2025 06:07

Нямбаатарын зөв.

Зочин
Зочин
4 сар 23, 2025 06:30

Ямар даварсан м�##�нууд вэ. Төр ийм юман дээр төмөр нүүрээ харуулах ёстой

Зочин
Зочин
4 сар 23, 2025 10:10

ТҮЦ түрээсэлдэг хүмүүсийг нь олж тогтоох хэр

Бат
Бат
4 сар 23, 2025 11:22

Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаараач

Зочин
Зочин
4 сар 23, 2025 11:26

Татан буулгах нь зөв зөв. ТҮЦ нэрийн доор сайн муу гээд янз бүрийн үйл ажиллагаа явуулж тэр сан�##� болгож байгаа ц�##�интай ажлаасаа илүү их орлого олдог болоод зөвшөөрөхгүй байга�##� да. Цэлийгээд хотын өнгө үзэмж нэмэгдээд л ирж бна шүү. Нямбаатарыг дэмжиж байна

Зочин
Зочин
4 сар 23, 2025 13:25

.Гудамжинд шороо тоосон дунд жимс элдэв юм зараад сууж байх юм.Хийх ажил өгч байхад хийхгүй.Замбараагүй заваарч байхдаа дуртай.Зөвхөн хувиа бодсон .Хөдөөний голцуу ичих зовохыг мэдэхгүй хүмүүс тийм байгаа юм даа.

Зочин
Зочин
4 сар 23, 2025 14:34

Vldsen baraa

Зочин
Зочин
4 сар 23, 2025 14:34
Reply to  Зочин

Vldsen baraagaa ingej l zarna sh de

ЗочинЧимэдцэеэгийн дуу биш байхгүй юу? Дуулсан нь
ЗочинЧимэдцэеэгийн дуу биш байхгүй юу? Дуулсан нь
4 сар 23, 2025 21:42

Яагаад ийм мунхаг тэнэг байдаг юм бэ? Өөрсдөө маш бохир заваан хир хөлс үнэртүүлсэн гэдэс гүзээгээ унжуулж хоол ундаа амгаж цутгаж идсэн б�##�ай авгай нар ичиж амьдраач дээ. Хотыг маань бузарлаад байна тэнэг м�##�нуудаа. Өөр амьдрах аргагүй гэж хуцацгаах юм

Холбоотой мэдээ

Back to top button