Даншиг наадмын түрүү бөхийг 30 саяар байлна

Энэ жилээс наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарч, нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулж байхаар болоод буй. Нийслэлийн иргэдийн анхны баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд Хүй долоо худагт болно. Даншиг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь уралдуулж, шагайн болон сур харваачид цэц мэргэнээ сорино.
Хөтөлбөр ёсоор хүчит 256 бөхийн барилдааны нэгийн даваа Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборын төв талбайд зургаадугаар сарын 28-нд эхэлж, хоёр өдөр үргэлжилнэ.
Энэ үеэр бөхийн цол, чимэг олгохгүй. Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 30 сая, үзүүрлэсэн бөхөд 20 сая төгрөгийн шагнал өгөх бол нэг давсан 64 бөх тус бүрийг 150,000 төгрөгөөр шагнах юм байна.
Бөхийн бай шагналд нийт 124.4 сая төгрөг зарцуулна. Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулж, бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам харайх үзүүлбэрийн хөтөлбөртэй байна.
Ирэх долоо хоногийн амралтын өдрүүд буюу зургаадугаар сарын 28, 29-нд Хүй долоо худаг руу нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилнэ. Нийслэлийн 2025 оны төсөвт үндэсний баяр наадмыг зохион байгуулахад зориулж таван тэрбум төгрөгийг баталжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Татвар төлөгчдөөс хамсан мөнгийг гарын с�##�аагаараа урсгах хэрэггүй.юун 30 н сая 20 н сая вэ?
Мөнгийг хэрэггүй зүйлд цацаж байна шүү энэ Нямбаа!! Ойлгох ухаан хүрэхгүй юм !! Үнэ тэнгэрт хадсан худ�##�дан авах чадвар муутай ард түмнийхээ ходоодыг шоугаар дүүргэж байгаа юм уу??
УДАХГҮЙ СӨНӨЖ МӨХӨХ ДЭЭРЭЭ ТУЛЦАН ЭНЭ МОНГОЛ УЛСЫН ҮХЭРНҮҮД ИРГЭДИЙХЭЭ САНАА СЭТГЭЛИЙГ ЖААХАНЧ ГЭСЭН СЭРГЭЭХ ГЭСЭН ОРОЛДЛОГО БАЙНА Л ТАТВАР ТӨЛӨГЧ БҮХ ҮХЭРНҮҮД ДЭНДҮҮ ӨРӨВДМӨӨР ЮМАА.ХЭДЭН НҮЦГЭН ШАЛДАН ЭЭТЭН ГУТАЛТАЙ ГЭДЭС ГҮЗЭЭГЭЭ УНЖУУЛСАН ЮМНУУД НЭГНЭЭ ТҮЛХЭЖ МӨРЛӨНӨ ХӨЛД НЬ ТЭЭГЛЭЖ АРАГШ НЬ ТҮЛХЭЖ УНАГААГААД НЭГ Ч УНААГҮЙ ГАР НЬ ТҮРҮҮЛДЭГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ ТЭГЭЭД ЭНИЙГЭЭ СПОРТ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? АРГАГҮЙ ҮХЭРНЭЭСЭЭ ЯЛГАРАХГҮЙ ЭВЭРНҮҮД ЮМАА ҮМҮБҮҮ ҮМҮБҮҮ
Зовлогонд юүн мөнгө вэ 5, 5 саяар нь цэцэрлэгт хүүхдийн ном авч өг