НИЙГЭМНийгэм мэдээ

О.Уранбаяр аваргын алтан медаль хүртлээ

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээнээс Монголын баг хоёр дахь алтан медалиа хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Бор Өндөр Мандал" компанийн тамирчин, ОУХМ О.Уранбаяр өнөөдөр үнэхээр онцгой, уран гоё барилдаж, учраа бүрээ илүүрхэн ялсаар аваргын алтан медальд хүрсэн байна.

Финалд тэрбээр Тажикистаны Масуди Ахмадзодыг нэмэлт цагт буулгаж авсан юм.

О.Уранбаяр өмнөх даваануудад БНХАУ-ын Ли Жин Ханыг цэвэр, нутаг нэгт Л.Анхзаяаг цаг дуусахтай зэрэгцэн юүкогоор, хагас шигшээд Японы Юүдай Танакаг цэвэр ялж, финалд шалгараад байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 27, 2025 00:53

Тамирчин Уранбаярт баяр хүргэе. Маш сайн байна.

Занги
Занги
7 сар 27, 2025 08:37

Дотоодын тэмцээн яах вэ, гадаадын тэмцээн тив, дэлхий, олимпод ингэж авраг�##�аасай билээ золиг чинь.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
7 сар 27, 2025 11:54

О.УРАНБАЯРТ баяр хүргэе!

Back to top button