Лэди Гага 2025 оны “MTV Video Music Awards”-ын хамгийн олон төрөлд нэр дэвшиж байна

2025 оны “MTV Video Music Awards” ын нэр дэвшигчдийг мягмар гарагт зарласан билээ. Энэ жил тус хөгжмийн авардс багагүй өрсөлдөөнтэй болж байна. 2025 оны VMA-д хамгийн олон буюу 12 төрөлд нэр дэвшсэн нь Лэди Гага бөгөөд үүнд “Оны шилдэг видео”, “Оны шилдэг уран бүтээлч”, “Оны шилдэг цомог” зэрэг төрөл багтаж байна.
Мөн уран бүтээлч Bruno Mars 11 номинацид, Kendrick Lamar 10, Rose болон Sabrina Carpenter тус бүр 8 номинацид нэр дэвшжээ.
“House of Gucci” киноны жүжигчин, “Abracadabra” дуугаараа сонсогчдыг байлдан дагуулж буй дуучин Лэйди Гага VMA-д хамгийн олон төрөлд нэр дэвшигсдийн жагсаалтыг гурав дахь удаагаа тэргүүлж байна. Өмнө нь 2010 онд 13 төрөл, 2020 онд 9 төрөлд нэр дэвшиж байсан юм.
Энэ жил Ariana Grande, The Weeknd тус бүр 7, Billie Eilish 6, Charli XCX 5, харин Bad Bunny, Doechii, Ed Sheeran , Jelly Roll, Miley Cyrus, Tate Mcrae нар тус бүр 4 төрөлд нэр дэвшжээ.
“Оны шилдэг уран бүтээлч” төрөлд нэр дэвшиж буй супер од Beyonce болон Taylor Swift нар дахин VMA-ийн түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчийн төлөө өрсөлдөх гэж байна. Мөн энэ удаагийн шоунд “Шилдэг кантри” болон “Шилдэг поп уран бүтээлч” гэсэн төрлүүд нэмэгджээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.