Туул голын уснаас дөрвөн цэгт шинжилгээ авахад стандарт хангаагүй байна

Туул голын усанд хийсэн лабораторын шинжилгээний хариуг Туул голын сав газрын захиргаанаас танилцууллаа. Тодруулбал, "Маршалийн гүүр" орчмын дөрвөн цэгт байршлаас усны дээж авчээ. Авсан дээжийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжилсэн байна.
Тус лабораторийн № 956, 957, 958, 959 тоот сорилтын дугаартай дээжүүдэд хими, нян судлалын шинжилгээний шинжлэгдсэн үзүүлэлтүүдийн дүнгээр шинжилсэн аж. Шинжилгээгээр "Маршалын гүүр" орчимд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн үзүүлэлт стандартын шалгуураас 1,14 дахин их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч нь 1,1 дахин их гарчээ. Энэ нь “Усан орчны чанарын үзүүлэлт MNS 4586:2024” стандартын шаардлага хангахгүй байгаа тул иргэдийг Туул голын уснаас анхаарал болгоомжтой хэрэглэхийг санууллаа.
				









	            
	            
	            
	            
	            
	            
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.