Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын сэргээн босголт хөгжлийн банк “Макс Импекс”, “Хан Алтай Ресурс” компанид хориг тавьжээ

Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD)-аас Макс Группийн хоёр охин компани болох "Макс Импекс" ХХК (Max Impex) болон "Хан Алтай Ресурс" ХХК (Khan Altai), мөн тэдгээрийн хамаарал бүхий 22 компанийг 4.5 жилийн хугацаагаар хориг тавьснаа пүрэв гарагт /2025.11.27/ зарлажээ.

“EBRD”-ын санхүүжилттэй төсөлд авлигын зөрчил гаргасан учир хориг тавьсан байна. Тус төсөл нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж “EBRD”-аас "Хан Алтай Ресурс" компанид олгох үндсэн зээлийн санхүүжилттэй холбоотой юм.

“ЕBRD”-ын Ерөнхий нийцлийн албанаас (OCCO) явуулсан шалгалтаар "Макс Импекс" болон "Хан Алтай Ресурс" компаниуд нь уг төсөл болон “EBRD”-аас цаашид авах боломжтой санхүүжилттэй холбогдох шийдвэр гаргалтад нөлөөлөх зорилгоор банкны ажилтнуудад зүй бус төлбөр өгсөн болохыг тогтоожээ.

Энэхүү хориг арга хэмжээ нь "Макс Импекс", "Хан Алтай Ресурс" компаниуд хариуцлагаа хүлээн зөвшөөрч байгуулсан тохиролцооны гэрээний нэг хэсэг аж.

Уг хоригийн дүнд "Макс Импекс", "Хан Алтай Ресурс" болон тэдгээрийн хамаарал бүхий 22 компани ирэх 4.5 жилийн хугацаанд “EBRD”-ын санхүүжилттэй төсөл, үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж буй.

Макс Группийн компаниуд мөрдөн шалгах ажиллагааны явцад хамтран ажиллаж, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрчээ.

Мөн “Макс Групп”-ийн нэгжүүд нь өөрсдийн нийцлийн хөтөлбөрийг сайжруулах, бие даасан зөвлөхөөр дамжуулан тайлагнах, мөн бүх үйл ажиллагаандаа эрсдэлийг бууруулах зорилгоор нийцлийн аудитууд хийхээр амлалт өгчээ. Хэрэв эдгээр компаниуд үүргээ биелүүлэхгүй бол хоригийн хугацааг дөрвөн жилээр нэмэх аж.

Эх сурвалж: EBRD

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ха ха манайх ч гадна дотногүй л хахуулдан гэнэ шүү

Монгол хүн
Монгол хүн

Юу ч чадахгүй байж юу ч мэдэхгүй байж юу ч хийж чадахгүй байж нээг л их том бодсон та нар шиг хүүхдүүд ингээд олон улсын түвшинд Монгол эх орныхоо нэрийг унагадаг аа.
ЗГ ч олигтой бай!!!!

Зочин
Зочин

Макс гэж хаана явсан газраа луйвар хийж явдаг олиггүй гарууд байнаа. Гаднынхныг луйвардаад баригдсан юмаа даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монголын Засгийн Газрыг, Шүүхийг кармаандаа хийч ихсэн луйварчингууд, одоо л зэс нь цухуйж эхэллээ !
Цааш нь ухва л МАКС групп будаа болно доо !!!

Зочин
Зочин

Монголдоо ч дэлхийд ч шившгээ дэлгэж багтаж шингэхээ больж байх шив!

Банкир Б
Банкир Б

Хөөх!!! Энэ юу болов оо? Энэ муу мэдээ байна шүү. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк хувийн секторын чухал санхүүжүүлэгч сайн ажиллаж байгаа банк. Макс Групп манай том компаниудын нэг. Зөрчлөө хурдан арилгаж хоригоос гарах хэрэгтэй.

Зочин
Зочин

Сайн мэдээ байна, энэ компани хохь чинь.

Зочин
Зочин

Энэ компани хохь чинь ээ, хурдан дампуурарай.

Зочин
Зочин

Буудлын акталсан Хивсээр газар хахуульдаж авман луйварчингууд

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Ээ онигоо

Эрдэнэ
Эрдэнэ

Монгол шигээ бодох хэрэггүй

Зочин
Зочин

Малгайнхаа оройг алттаад сулиарч бсн ах дүү 2 үнэн хөгийн шд. Төлбөрөө 1 өдрөөр ч болсон унжиж бвл хожоо гэж боддог увайгүй луйварчид!!

зочиндотроо
зочиндотроо

харваас морины хэдэн тэнэгүүд

Холбоотой мэдээ

Back to top button