УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Хянан шалгах түр хорооноос гаргасан тогтоолын төслийг маргааш УИХ-аар хэлэлцэнэ

"Оюутолгойн хянан шалгах түр хороо" өнөөдөр /2025.12.17/ хуралдаж, Оюутолгойн сонсголын нэгдсэн тайлан, санал, дүгнэлттэй танилцжээ. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганд орох тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тус хорооноос гарсан санал, дүгнэлт, тогтоолын төслийг маргааш буюу 12 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх юм.
Тус хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол энэ сарын 08, 10, 12-ны өдрүүдэд болж дараах сэдвүүдийн хүрээнд явуулсан билээ.
- 12 сарын 8-ны өдөр Жавхлант, Шивээ Толгой ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоох, үнэлгээ хийх болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох баримтуудыг судлах,
- 12 сарын 10, 12-ны өдрүүдэд “Оюу Толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт, санхүүжилтийн хүүгийн талаар баримт бичгийг судлах,














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Монголоо аварч л үзээрэй ацнуудаа