Сурталчилгаа

Дүүжин тээврийг дагасан үл хөдлөх ирээдүйд ТРЭНД болно

Ойрын ирээдүйд Улаанбаатар хотын хамгийн чухал, өгөөжтэй хөрөнгө оруулалт болохуйц онцлох бүс бол Яармаг болоод буй.

Өнөөдрийг хүртэл энд хотын нийт барилгажилтын 45 хувь явагдаж байна гээд харахаар их бүтээн байгуулуултын ажил ид явагдсаар байгаагийн илрэл билээ. Хэдхэн жилийн өмнө л Яармагт 20 мянга гаруй өрхийн 74 мянган хүн ам амьдарч байсан бол энэ тоо өнөөдөр хурдацтай нэмэгдсээр байгаа. Иймээс энэ хүн амын тэлэлтийг дагаж тухайн бүсэд төрийн үйлчилгээний байгууллага төвлөрөх, үүнтэй зэрэгцэн байр орон сууцны бүтээн байгуулалт, худалдаа үйлчилгээ, авто үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, сургууль цэцэрлэг, энтертайнмент цогцолборуудын хэрэгцээ ч нэмэгдэх болсон.

Харин нөгөө талд төвлөрлийг дагасан замын түгжрэлийг хэрхэх вэ гэдэг асуудал бидний өмнө тулгамдах болов.

Үүний гол шийдлийг тал бүрээр авч үзэж, тодорхой хурдны замууд, нүхэн гарц зэргийг бүтээн байгуулсаар байгаа билээ. Гэхдээ ойрын ирээдүйд түгжрэлээс ангижрах арга зам нь дүүжин тээвэр байх боломж бий.

Олон улс орнуудад дүүжин тээвэр хэдийнээ шинэ тутам байхаа больсон нь метро, автомашин зэрэг тээврийн хэрэгслүүдтэй энэ зэрэгцэхүйц түвшинд өдөр тутмын амьдралын нэг болж буйтай холбоотой. Тухайлбал дүүжин тээврийн хэрэглээ, үйлчилгээгээр БНСУ өнөөдөр дээгүүрт ордог бөгөөд дан ганц аялал жуулчлалын зорилготой байхаа больсон.

/Зураг: Болив улс, Ла Пас хот, Дүүжин тээврийн бүс дэхь орон сууцны хороолол/

Судалгаанаас харвал, Болив улсын Ла Пас хотод дүүжин тээвэр ашиглалтад орсны дараа эхний 3 жилд зэргэлдээх орон сууцнуудын үнэ 15-30 хувиар, түрээсийн орлого 18 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин Мексикт метро, дүүжин гүүрээс хол бүсийн орон сууцнуудын үнэ 12-22 хувиар хямд зах зээлийн өртөгтэй байх жишээтэй.

Монголд дүүжин гүүрийг дагасан, тасралтгүй үнэ цэн нь өсөх орон сууцны төсөл хэрэгжиж байгаа юу. Хэрвээ та дүүжин тээврийн бүсэд амьдрахын давуу талыг мэдэхийг хүсвэл дугаараа үлдээхэд л хангалттай.

Бид илүү дэлгэрэнгүй мэдээлийг танд өгөх болно



12 минутын төлөөх ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

2025 оны 3-р сард Яармагийн Арцатын аманд шангаа татсан дүүжин тээвэр нь Арцатаас Өнөр хороолол гэсэн чиглэлийн дагуу 7.5-42 метрийн өндөртэй 19 тулгуур багана, 2 буудалтай байхаар оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Нэг кабин нь 10 хүний багтаамжтай бөгөөд нийт 98 кабинтай уг дүүжин тээвэр нь Монголын анхны дүүжин тээврийн бүтээн байгуулалт болж буйгаараа онцлог.

Трассын нийт урт 4.2 км-ийг 22 км цагийн хурдтайгаар 11 минутад туулах бөгөөд секундэд 6 метрээр урагшилна гэсэн үг юм. Түүнчлэн Францын Пома групп нь манай улсаас өмнө ОХУ-ын Нижний Новгород хотод Волга мөрний дээгүүр Бор хотыг төвтэй холбосон 3.6 км урттай дүүжин тээврийг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд дүүжин тээврийн бүтээн байгуулалтаар туршлагатай компани аж. Иймд дүүжин тээвэр ашиглалтад орсны дараа үйл ажиллагаа, засвар шинэчлэлтийн ажлыг Пома групп бүрэн хариуцах юм.

Энэ оны 8-р сард дүүжин дээврийн эхний 20 метр өндөртэй тулгуур баганыг суурилуулж эхэлсэн билээ. Дүүжин тээврийн тулгуур багана нь шугамын тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг хангах үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг. Тиймээс тулгуур багана болон бусад тоног төхөөрөмж, эд ангиудыг Бүгд Найрамдах Франц Улсаас буюу Помагийн үйлдвэрээс бүрэн нийлүүлсэн.

Газар хөдлөлтөд тэсвэртэй, геологийн онцлогт тохирч олон улсын стандартыг хангасан аюулгүй технологи бүхий бүтээн байгуулалтыг ийн урагшилсаар байгаа нь удалгүй бид дүүжин тээврийн хэрэглээг нэвтрүүлж эхэлнэ гэсэн үг юм. Гэхдээ холын зорилт бус ердөө ирэх оны 3-р сард эхний туршилтаа хийх талаар нийслэлийн удирдлагууд илэрхийлсэн. Дүүжин тээвэр төслийн буудал тулгуур угсралтын ажил 42.5 хувьтай, тулгуур багануудын суурийн ажил 92 хувь, буудлын барилгын каракасын бетон цутгалт 75 хувьтай явагдаж байна.

Олон улсад дүүжин тээврийн үнэ өртөг хямд байдгаараа сонголтод нөлөөлөх шалтгаан болдог бөгөөд Монголд нэвтрэх дүүжин тээврийн үнэ нэг зорчигч ойролцоогоор 1500-2600 төгрөг байхаар тооцоолж буй. Өнөөдөр Улаанбаатарын түгжрэлд ихэнх цагийг өнгөрүүлж байгаа нийслэлчүүдийн хувьд “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нь нэг талдаа 12 минут л зарцуулах юм. Дүүжин тээвэр ашиглалтад орох тов ойртох тусам Яармаг орчмын орон сууцны бүтээн байгуулалтуудад хамгийн том давуу тал үүсэж байна. Тэр дундаа дүүжин тээврийн зогсоолын дэргэдэх төслүүдийн ханш улам өсөх дүр зураг бий.

Дүүжин тээврийн хэрэглээг дагасан эдийн засгийн үр өгөөж болоод хүний өдөр тутмын амьдралын чанарт нийцэх бизнес соёл хүртэл бий болдог. Өмнөд Солонгост томоохон хотуудаас алс орон сууцны хорооллуудыг тэлэх бодлого улам эрчимжиж, томоохон компаниуд ч энэ бүтээн байгуулалтуудад хүч хаях болсон. Ялангуяа оршин суугчдын тээврийн хэрэгслээр зорчих нөхцлийг сайжруулж чадсан орон сууцны хорооллуудын үнэ цэн ирээдүйд ч маш өндөр хэвээр байхаар байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen

Duujin teever bol boloh bhaa.Harun tranbai bol hotsrogson.uls ornuud tranbai yvahaa bolij bga.Tsever shan nuursee tuleh geheer uhralt hj bn gedeg.Tegvel tranbai 100 jileer uharch bga n ene.UB hot zuun tiishee ih telej bn.Nalahiin 3 r horoo.4 r zurlegt niitiin teever baga ovoriin avtobus yvuulj egeech.

Холбоотой мэдээ

Back to top button