Top StoriesДЭЛХИЙТүүх соёл, уламжлал

ХААНЫ ГЭР БҮЛ ЦУВРАЛ 3: Японы ирээдүйн хааны эцэг эх

Японы эзэн хааны гэр бүл, ордоны амьдралын талаарх цуврал нийтлэл энд гурав дахь дугаараа уншигч танаа хүргэж байна. Тэнно буюу “Тэнгэрийн эзэн” хэмээн өргөмжлөн хүндэтгэдэг хааны угсаа гарвал домогт өгүүлдгээр 2600 гаруй жилийн түүхтэй. Өдгөө энэ гэр бүл 16 гишүүнтэй бөгөөд хамгийн ахмад настай нь 91 настай, өмнөх эзэн хаан Акихито бол хамгийн залуу нь угсаа залгамжлах хунтайж, 19 настай Хисахито юм.    

Өмнөх эзэн хаан Акихито 12 дугаар сарын 23-ны өдөр 92 нас зооглосон
Эзэн хааны гэр бүлийн угсаа залгамжлах хунтайж Хисахито

Энэ удаа Япон улсын ирээдүйн эзэн хаан буюу угсаа залгамжлах хунтайж, эзэн хааны гэр бүлийн хамгийн залуу гишүүн Хисахитогийн эцэг эх Фүмихито хунтайж, Кико гүнж нарын талаар өгүүлэхээр бэлдээд байна.

Угсаа залгамжлах хунтайж Фүмихито болон Кико гүнж нар 2019 онд эзэн хаан ширээнд залах ёслолын үеэр

ФҮМИХИТО

Акишино но Мияа Фүмихито Шинно 1965 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өмнөх эзэн хаан Акихито болон Мичико нарын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр өнөөгийн эзэн хааны төрсөн дүү юм.

Япон улсын эзэн хааны гэр бүлийн тухай хуулийн дагуу тэр хаан болохоор төрөөгүй хүн. Тиймээс ч түүнийг “Хаан болохгүй ч хааныг залгамжлах хүн” хэмээн тодорхойлох болсон билээ.

Фүмихито хунтайжийн бага нас ах Нарухито хааныхтай харьцуулахад илүү өөр орчинд, өөр хүлээлттэйгээр өнгөрч байв. Тэр бол ирээдүйн хаан биш, харин хааны гэр бүлийн хоёр дахь хүү. Энэ ялгаа хүүгийн хүмүүжил, зан төлөвт гүн гүнзгий нэвчсэн гэж хааны ордоны амьдрал, гэр бүлийг сонирхон судлагчид өгүүлдэг. Тодруулбал, ах нь бага наснаасаа төрийн олон арга хэмжээнүүдэд ирээдүйн хаан гэдэг утгаар илүү анхаарлын төвд байж, нарийн дэг ёсоор хүмүүжиж бэлтгэгдэж байсан бол Фүмихито илүү энгийн, чөлөөтэй амьдралаар амьдарч байв. Гэсэн ч ээж Мичико нь өөрөө энгийн ард иргэдээс сонгогдсон анхны гүнж бөгөөд ордонд эгээ л “гадаад хүн” мэт сондгой амьдарч ирсэн учраас хүүхдүүддээ “Хааны цус, эрхэм язгуур гаралдаа найдах бус харин хүн чанар, даруу зан, өөрийн гэсэн үзэл бодолтой амьдрах ёстой” гэх үнэт чанарыг суулгахыг хичээж байсан гэлцдэг.

Фүмихито хунтайж ах Нарухито буюу одоогийн Япон улсын эзэн хааны хамт

Энэ хүмүүжил нь Фүмихито хунтайжид бат сууж, эзэн хааны гэр бүл дэх өөрийн байр суурийг эрт ойлгож, даруу төлөв үг дуу цөөтэй боловч өөрийн байр суурь үзэл бодлыг илүү бодитой бөгөөд ил тод илэрхийлдэг хааны гэр бүлийн гишүүн гэдгээрээ алдартай болжээ. Нөгөөтээгүүр, түүнийг хааны гэр бүлийг төгс, алдаагүй гэж харуулах гэж хичээхээс илүүтэй бодит асуудлыг дотроосоо харж, илэрхийлж, шүүмжлэлттэй ханддаг хэмээн ард иргэд нь сайшаадаг.

Хунтайж Фүмихито ахынхаа адил язгууртнуудын суралцдаг Гакушуиний бага, дунд, ахлах сургуулиудыг дүүргэж, их сургуулиа ч мөн Гакушуин их сургуульд Улс төр судлалаар бакалаврын зэргээ хамгаалжээ. Үргэлжлүүлэн Оксфордын их сургуульд Биологийн чиглэлээр судалгаа хийж эхэлсэн. Хүүхэд наснаасаа байгаль, амьтан, ялангуяа шувууны ертөнцөд сонирхон татагддаг байсан тэрбээр “Ornithology” буюу шувуу судлалын салбарт хэд хэдэн томоохон судалгааны ажил хийж, хэвлүүлж байсан бөгөөд хааны гэр бүлийн дунд хамгийн академик бөгөөд бие даасан хүн гэх тодотголтой.

КИКО

Фүмихито хунтайжийн гэргий Кико гүнж 1966 оны есдүгээр сарын 11-нд төрсөн. Энэ жилийн төрсөн өдрийн ил захидалдаа “Энэ жил хүү Хисахито нас биед хүрсний ёслолоо хийж, ёслол бүр дээр анхааралтай байж, өөрийн үүргээ ёс төртэй биелүүлсэнд сэтгэл хөдөлж, баяртай байлаа. Цаашид хүү Хисахито өөрийн үүргийг ухамсарлаж, үүрэг хариуцлагаа биелүүлж өөрийн замаар алхана гэдэгт итгэж байна. Хүү Хисахито насанд хүрсэн тул өнгөрсөн хоёрдугаар сард жолооны үнэмлэхээ авсан. Аавтайгаа хамт Асакаса дахь эзэн хааны ордон дотор хааяа машин жолоодох дуртай болсон. Мөн том охин Мако амаржиж, эмээ болсон учир тун баяртай байгаа. Хүүхэд жаахан бойжиж, аялах боломжтой болсон үедээ японд ирнэ гэдэгт найдаж байна” хэмээн бичжээ.

Зүүн гар талаас Мако гүнж (одоо эзэн хааны гэр бүлийн гишүүн биш болсон), Фүмихито хунтайж, Кико гүнж. Доод эгнээнд зүүн гар талаас Хисахито хунтайж, Како гүнж

Түүний хүү Хисахито хунтайж ирээдүйн хаан эзэн болох хүн бөгөөд тэр утгаараа түүний насанд хүрэх ёслолыг энэ жил улс даяар дуутай цуутай хийж өнгөрүүлсэн билээ. Түүний хааны ордонд аавынхаа хамт жолооны дадлага хийж буй Volkswagen үйлдвэрийн Beetle загварын машинаар Кико гүнж залуу байхдаа нөхөр Фүмихито хунтайжийн хамт болзон, зугаалдаг байсан түүхтэй юм.  Харин охин Мако нь өөрийн эзэн хааны гэр бүлийн гишүүнээс татгалзаж, жирийн иргэнтэй гэр бүл болсон бөгөөд өдгөө АНУ-д гэр бүлийн хамт амьдран суудаг билээ.     

Кико гүнжийн хувьд ч хааны ордонд жирийн иргэдийн дундаас сонгогдон ирсэн гүнж юм. 1967 онд Кико гүнжийг нэг настай байхад нь эцэг эх нь АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфи руу нүүж, аав нь Пенсильванийн их сургуульд элсэн оржээ. Тэндээ зургаан жил суралцаж, аав нь докторын зэрэг хамгаалсан бол охин бага наснаасаа унаган англи хэлтэй болж, тэндээ Генри С.Лигийн бага сургуульд суралцаж байсан нь сурвалжид бичигдэн үлдсэн байдаг. Дараа нь мөн л аавынхаа ажил мэргэжлийн онцлогоос болж тэд гэр бүлээрээ Австрийн Лаксенбург руу нүүж, аав нь Лаксенбург дахь Хэрэглээний системийн шинжилгээний олон улсын ахлах судлаач болжээ. Кико Австри улсын Вена хотод бага, ахлах сургуульд суралцаж байсан тул мөн л Герман хэлээр чөлөөтэй ярьдаг болжээ.

Ийн олон жилийн дараа тэд Япон улсдаа эргэн ирэх болж аав нь мөнөөх язгууртнуудын суралцдаг Гакушуиний их сургуульд багшлах, охин нь тус сургуулийн Уран зохиолын факультетийн сэтгэл судлалын тэнхимд бакалаврын оюутан болохоор элсжээ. Энэ бол 1985 он байлаа.

ИХ СУРГУУЛИЙН ДУРЛАЛ

Кико гүнжийг Гакушуиний их сургуульд элсэн ордог 1985 онд Фүмихито хунтайж тус сургуулийн Хууль зүйн факультетийн хоёрдугаар дамжааны оюутан байлаа. Тавдугаар сарын нэгэн өдөр Фүмихито хунтайж оюутны хотхоны номын сангийн дэлгүүрт анх удаа Уран зохиолын факультетийн сэтгэл судлалын тэнхимийн оюутан Киког анх удаагаа харжээ. Танилцаж ярилцаж үзсэний дараа хунтайж Фүмихито профессор Кавашима Тацүхико буюу Кикогийн аавыг хэдийнэ таньдаг төдийгүй, Тацүхико профессор тухайн үеийн хаан Акихитогийн төгссөн морин спортын клубын зөвлөхөөр ажиллаж байсан нь тэдний харилцаанд томхон түлхэц болов.

Ийн эцэг эх нь бие биенээ мэддэг байсан тул удалгүй Кико гүнжийг гэр бүлийн хамт эзэн хааны Тогу ордонд ирж оройн хоол зооглохыг урьсан урилга ирэв. Тэр цагаас хойш Кико гүнж Тогу ордонд ойр ойр зочлох болж, хунтайжийн хамт теннис тоглож, эзэн хаан хатантай ярилцаж цагийг хамт өнгөрүүлэх болжээ. Хаан, хатан хоёр Кико гүнжид анхнаасаа л сайхан хандаж, “Кико чан” хэмээн дотночлон дуудаж, маш их хайрладаг байсан гэдгийг хожим тэд дурсан ярьсан байдаг.

Танилцсан тэр өдрөөс ердөө нэг жилийн дараа гэхэд хунтайж Фүмихито Кикод гэрлэх санал тавьж, маргааш нь өөрийн эцэг эхдээ болсон явдлыг дуулгав. Хаан хатан хоёр ч түүний энэ шийдвэрт гайхсангүй.

Ингээд 1990 оны 6-р сарын 29-нд хосууд гэрлэж, Акишиногийн гэр бүл бий болж, гал голомтоо бадраажээ. Энэ үед хунтайж Акишино 24 настай, Кико гүнж 23 настай байлаа. Эзэн хааны гэр бүлийн агентлагаас 1989 оны есдүгээр сарын 12-нд тэднийг сүй тавих гэж буйг зарлаж, удалгүй тэд уламжлалын дагуу ард түмэндээ мэдэгдэл хийсэн ч энэ хурлын үеэр Кико гүнж хар өнгийн хувцас өмссөн нь оршуулгад явах гэж байгаа мэт зохимжгүй, мэдрэмжгүй байна гэх шүүмжлэлийг хүлээж түүний олны нүдний өмнөх амьдрал эхэлсэн билээ. Нөгөөтээгүүр,  тэдний гэрлэлт одоогийн хаан Хисахитогийн хуримаас гурван жилийн өмнө болж байсан гэдгээрээ онцлогтой. Тэр утгаараа хааны угсаа залгамжлагчаас түрүүлж гэрлэх гэлээ гэх шүүмжлэл ч тэднийг дагаж байв.

ГЭРЛЭЛТ

Энэхүү зураг бол ягаан даашинзтай Кико гүнж хуримынхаа өдрийн өглөө Гакушуиний орон сууцны хороолол дахь гэрээсээ шатаар бууж ирээд зогсож буй зураг юм. Кико гүнж ягаан даашинтайгаа зохируулан ижил өнгийн малгай өмсөж, сувдан зүүлт зүүсэн байлаа. Кико гүнжийг эзэн хааны гэр ахуйн агентлагаас авахаар илгээсэнд машинд суухын өмнө түүнийг аав ээж нь гарган өгч байна. Ийн зургийг нь тусгайлан авах болсон учир нь тухайн үед Кико гүнжийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Орон сууцны гүнж” хэмээн хочлох болсон бөгөөд эзэн хааны гэр бүлд нэгдэн орж буй дундаж амьдралтай, академич гаралтай удаах эмэгтэй гэдэг утгатай байв.

Тэдний хурим 1990 оны зургадугаар сарын 29-нд Токио дахь Эзэн хааны ордны ариун сүмд болж,  хуримын хуримын өдөр нь хунтайжид Акишино хэмээх цол олгосон тул Киког Эрхэм дээд гүнж Акишино хэмээн цоллох болжээ.

Хуримынхаа дараа тэд тус тусын сургуулийг үргэлжлүүлэн, 1989 онд Кико гүнж Японы Токио хотын Гакүшуин их сургуулийн Уран зохиолын факультетийн сэтгэл судлалын тэнхимд бакалаврын зэрэг хамгаалсан байснаа үргэлжлүүлэн сэтгэл судлалын ухааны докторын зэрэг хамгаалахаар тус сургуулийнхаа аспирантурт орсон. 1995 онд Гакүшюйн их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны дээд сургуульд сэтгэл судлалын докторын зэрэг хамгаалжээ.

Кико гүнжийн ард түмнээсээ хүлээдэг бас нэгэн талархалт зүйл бол хааны удмын гишүүдээс анх удаа дохионы хэлээр англи болон япон хэлээр ярих чадварыг эзэмшсэн нэгэн бөгөөд Япон дахь сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болдог билээ.

Тэд хуримынхаа өмнө Токио хотын жирийн байранд амьдарч байгаад, хааны гэр бүлд шинэ гэр бүл үүсгэсэн гэдэг утгаараа 1997 оноос Мото Акасака дахь Аояма ордон руу нүүн суурьшсан байдаг. Энэхүү ордон хунтайж Фүмихитогийн авга ах Чичибү амьдарч байсан хуучин харш бөгөөд шинээр засварлан тохижуулжээ.

ИРЭЭДҮЙН ХААН ТЭДНЭЭС ТӨРӨВ

1991 онд тэд анхны охин болох Мако гүнжийг, 1994 онд удаах гүнж Каког төрүүлж үүнээс хойш 12 жилийн дараа отгон хүү, ирээдүйн хааны залгамж халаа болсон ганц хүү Хисахитогоо өлгийдөн авсан түүхтэй.

Ханхүү Фүмихитог анх төрөхдөө л хаан болохоор төрөөгүй гэдэг байсан ч тэднийг идэр насанд ирэх үед японы хаан ширээ залгамжлалын асуудал хурцдаж, эрэгтэй удам цөөрөхийн хэрээр тэр “Хоёр дахь хүү” байхаа больж, улсын ирээдүйтэй шууд холбоотой хүн болж хувирсан нь энэ байв. 2019 онд Нарухито хаан ширээнд сууснаар Фүмихито албан ёсоор хаан ширээ залгамжлах дарааллын нэгдүгээр хүн болсон бөгөөд дарааллын хоёрдугаарт түүний хүү Хисахито бичигдэж эхлэв. Нарухито хаан Масако хатан хоёр угсаа залгамжлах хүүгүй, ганц охинтой байсан учир Фүмихито хунтайжийн амьдралын утга учир бүхэлдээ өөрчлөгдсөн гэж хэлж болно.

Ирээдүйд угсаа залгамжлах хүүгүй эзэн хааны гэр бүлд 40 насандаа хүү төрүүлж өгсөн Кико гүнж харин ард түмнийхээ “баатар” болж, үүргээ ухамсарласан, үүргийнхээ төлөө зоригтой алхам хийсэн хэмээн хайрлагдаж эхлэв. Хунтайж Хисахитог тээж байхдаа Кико гүнж хожуу төрөлтөөс үүдсэн эрүүл мэндийн асуудлууд, дээгүүр байрлалтай ихэсийн ураг гэх мэт хүндрэлүүдийг даван эх орондоо ирээдүйн эзэн хаан болох ханхүүг төрүүлж өгсөн билээ. Түүний талаар уламжлалыг баригч намын нэгэн гишүүн “Төрөлтийн түвшин багатай энэ нийгэмд гурав дахь хүүхдээ зоригтойгоор төрүүлсэн Кико гүнжээс японы эмэгтэйчүүд суралцах хэрэгтэй” гэж хүртэл хэлсэн байдаг.

2002 онд Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн урилгаар тэд Монгол улсад айлчлал хийсэн бөгөөд энэ үедээ Дорноговь дахь Энергийн төв, Хамрын хийдэд зочилж, нуган үр хүссэн гэх цуу яриа ч байдаг.

Нөгөө талаар одоогийн эзэн хаан Нарухито болон хатан Масако нарын “хүү төрүүлж чадаагүй” гэх сэтгэлийн зовнил, нуруун дээрх ачааг Кико гүнж, Фүмхито хунтайж нарыг хөнгөвчилж өгсөн ч гэлцдэг.

Нөгөөтээгүүр, тэдний том охин Мако гүнж 2021 оны аравдугаар сард эзэн хааны гэр бүлийн гишүүнээсээ татгалзаж, энгийн иргэн Кэи Комуратай гэр бүл болсноор тэдний гэр бүл ард иргэд, хэвлэл мэдээллийн зүгээс томоохон шүүмжлэл хүлээсэн. Кэй Комурагийн ээж болох хүн өмнө нь хамтран амьдарч байсан эртэй санхүүгийн маргаантай, луйвардсан байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтэд цацагдсанаар энэ шүүмжлэл маргааны эхлэл тавигдсан байдаг.

Хоёр дахь охин Како гүнжийг мөн дуу бүжигт дуртай, тэр дундаа гудамжны бүжигт дуртайгаас хэтэрхий ил задгай хувцаслаж, олны өмнө гарсан гэх шүүмжлэл, хүү Хисахитогийн “хулгайн эссэ”, Асаскаса дахь харшаа хэтэрхий өндөр үнээр засвар хийлгэсэн гэх зэрэг скандалууд тэдний гэр бүлийг дагасаар байна.

Хааны гэр бүлийн цуврал нийтлэлүүдийнхээ дараа дараагийн дугаарт, залуу гишүүдийн тухай өгүүлэх бөгөөд энд дээрх скандалуудын тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

kiko gunj 40 nasandaa huu turuulsen gedgiig unshaad eh hunii zorigiig bishirlee ter zugeer neg uureg bish harin uls ornii irgediin itgeltei holbootoi yum bn

Зочин
Зочин

ene niitleliig unshaad haanii ger bul gedeg zuil yamar ih daramt shachalt dund amidardag bol gej bodogdloo jiriin hunii amidral boloh bolomj barag bhgui yum shig l sanagdaj baina

Зочин
Зочин

fumihto huntaij bol erthenes l hoer dah huu gedgeeree iluu chuluutei ussun yum bn gedgiig unshaad hun bur neg l zaya tavilangaa dagaj humuujdeg ym daa gej bodloo

Зочин
Зочин

kiko gunjiin tuhai heseg ikh sonirholtoi bn jiriin ailiin huuhed ingej ordnii amidraltai niilne gedeg mash ih setgeliin hatuutai baih heregtei bh

Зочин
Зочин

hisahito hanhuug toirood iim ih anhaaral baganaasaa bn gedgiig bodhoor huuhed baih n mash hetsuu sanagddag

Зочин
Зочин

latin galig comment ni ene bn bi uuniig unshaad yaponii ordnii amidral yag kinon deer gardag shig bish harin ch mash ih bodit daramt setgeliin hundreltei yum bn gej oilgolloo

Зочин
Зочин

zarim humuus kiko gunjiig hajuugaar n ih shuumjilsen bdg gehdee ene niitleliig unshaad bi bol iluu hundelj hardag bolloo

Зочин
Зочин

latin galig deer bichvel fumihto huntaij bol haan bolohgui ch haanii tuluu amidardag hun shig sanagddag ene bol mash hetsuu bair suuri shuu

Зочин
Зочин

makogiin gerlelt deer ard tumen arai l hetsuu handajee gej bodogddog hunii huvid az jargalaa songoh erh bh yostoi

Зочин
Зочин

ene niitlel deer garsan ger buliin tuuhnees harhad erhem yznur gej baihgui bugd hun l yum bn gej haragdlaa

Зочин
Зочин

latin galig comment nemehed hisahito huug mash ih hamgaalj usguh heregtei yum shig ard tumnii anhaaral tuund arai het ih bn

Зочин
Зочин

haanii ger bul aldaa guitgeh erhgui yum shig ard tumen bolon hevleluud yag l tugs hun shig huleeh yum

Зочин
Зочин

yapon ulsin haanii zalgamjlaliin huuli ene tsagt arai hugatsaa ni duussan yum shig sanagdah ue bn

Зочин
Зочин

latin galig deer bodloo helhed haanii ger bul ch gesen buruu aldaa hiideg bolomjtoi hun l yum bn shuumjlel ni arai l hetreegui yu

Зочин
Зочин

fumihto huntaijiin shuvuu sudlalaar hiisen ajluud ni todorhoi hemjeend ordnii huvlisnaas zugtaj chadsan amidraliin ilrel yum shig

Зочин
Зочин

ene niitlel neg talaasaa yaponii soeliig oilgohod ih tus bolj baina nad shig uls tor sudaldaggui hund ch sonirholtoi

Зочин
Зочин

latin galig comment bol haanii ordon dotor amidrah n gadnaas harhad goy ch dotor n mash ih ganzaardal bh

Зочин
Зочин

kiko gunj dohiinii hel sursan gedgiig unshaad mash ih hundelj baina ene bol jiriin PR bish setgeleesee hiisen ajil

Зочин
Зочин

makog shuumjilsen humuus ooroo iimerhuu amidraliig tuulj chadah baisan bol uu gej asuuh sanagdlaa

Зочин
Зочин

kiko gunjiig eh hunii huvid uls toriin heregseld ashiglasan shig sanagddag ni zarimdaa haramsaltai

Зочин
Зочин

latin galig deer helehed ene niitlel mash urt ch neg ch udaa uidaagui unshlaa

Зочин
Зочин

hisahito huu odоо mash bolgoomjtoi humuujigdej bh shig ene ni huuhdiin setgel zuid her nolooloh bol

Зочин
Зочин

haanii ger buliin gishuudiin huvid jiriin zugaatsal gej baihgui gedeg n mash hetsuu

Зочин
Зочин

latin galig comment nemehed yapon ard tumen haanaa ih hundelj baina gehdee ter hundlel ni zarimdaa daramt bolдог bh

Холбоотой мэдээ

Back to top button