2025 оны Mонголын нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг Eguurnews мэдээллийн агентлаг "сайн, муу Монгол" агуулгаар тоймлон хүргэж байна.
Нэгэн он улирахад тавхан хоног үлдлээ. 365 хоногийн 360 нь аль хэдий нь өнгөрчээ. Дурсамж руу шилжсэн эдгээр хоногуудад мартагдашгүй хийгээд мартаж болохгүй нийгмийн олон үйл явдал болж өнгөрлөө. Тэдгээрээс тоймлон хүргэж байна.
2025 онд Монгол Улсын нэр хүндийг олон улсад спорт, урлагийнхан өндөрт өргөлөө. Харин дотооддоо тун амаргүй жилийг туулав. Өдөр бүхэн сорилт, үе давдаг тоглоом шиг хэцүү байлаа. Гэвч бид хэдхэн хүний тусгасан гэрэл гэгээ, өгсөн илч дулаанд итгэлээ хараахан алдчихаагүй байна.
Тэдний нэг бол холимог тулаанч, Дэлхийн аварга Б.Энх-Оргил. Тэр ажлыг хар бор, газар шорооных гэж ялгалгүй хийсэн. Барилга дээр ч, уул уурхайд ч ажилласан. Ингэхдээ нэг ч өдөр бэлтгэлээ хийхгүй байж үзээгүй. Өдөрт 12 цаг ажиллаад гурван цаг бэлтгэлээ хийдэг байсан хэмээн ярьж байна. 25 жилийн турш өөртөө үнэн байж, зорилгоосоо ухарч, няцаагүй түүнийг ээж нь цалингийн зээл авч анхных нь тэмцээнд оролцуулж байжээ. "Би өрсөлдөгчөө хүнд гэмтээе, зовооё гэж бодож тоглодоггүй. Аль болох эвээр тулалдаж, хурдан буулгаж авахыг зорьдог" гэх түүний үг ээжийн хүмүүжил аж.
Б.Энх-Оргилын байгаа байдал, дүр төрх, үг үйлдэл гээд нүдэнд ил, анзаарагдах бүхэн нь маш энгийн. Энэ дүр амьдрал дээр ч, шоун дээр ч, тулааны талбар дээр ч өөрчлөгдөөгүй. Учир нь тэр өөртөө итгэж сурчээ. "Итгэж байсан итгэл чинь биеллээ, баярлалаа чамд гэж өөртөө хэлмээр байна" хэмээн Дэлхийн аварга болоод ирэхдээ хэлж байв. Нэмээд "Төрсөн нутаг минь мэдээж сайхан, гэхдээ бид нэг Монгол шүү дээ" хэмээн хэлсэн нь олон хүний талархлыг хүлээсэн юм. Товчхондоо тэр өрөөлд энгийн, өр зөөлөн, өөртөө үнэн, удаан ч урагшилсаар л байхыг ойлгуулсан онцлох "эр хүн"байлаа.
-"Сайн Монгол"-

ГУРАВХАН САЯ МОНГОЛ...

301.6 сая төлбөртэй гишүүнтэй "NETFLIX"-ийн "Physical Asia" шоу үзэгчдийг байлдан дагууллаа. Тус шоунд Өмнөд солонгос, Монгол, Япон, Тайланд, Турк, Индонез, Австрали, Филиппин зэрэг найман улсын тамирчид эх орноо төлөөлөв. Монгол Улсыг Улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулаанч Б.Энх-Оргил, жүдоч А.Адъяасүрэн, МУГЖ, циркчин Э.Лхагва-Очир, волейболын тамирчин, ОУХМ Г.Хандсүрэн, 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн нар төлөөлж, дэд аварга боллоо.
Тэд монгол хүний тэсвэр тэвчээр, холч ухаан, хүч чадал, алсын хараа, хэрсүү занг тов тодорхой харуулж, ойлгуулж, хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Үүний нөлөөгөөр Монгол орны түүх, өв соёл, ёс заншил, уламжлал руу дэлхий сонирхон өнгийх болов. Ингэж хэлж буйн учир манайхаас гадна оролцогч долоон улсын үзэгч, нэмээд тус платформын хэрэглэгч, дагагчид гээд хил хязгааргүй, өргөн уудам цар хүрээг хамарлаа. Өөрөөр хэлбэл ямар ч од, инфлюнсерийг урьж авчирснаас илүүгээр тэд эх орноо үнэгүй сурталчлав. Нэг баталгаа нь "Physical: Welcom to Mongolia" шоуг манай улсад хийж, эхний хоёр ангиа оны дараа цацах гэж байна. Товчхондоо энэ том нөлөөллөөр гаднаас хэдэн хүн манай улсыг зорин ирэхийг таашгүй. Гуравхан саяулаа гэж чамлагддаг энэ улсыг наймхан иргэн нь "од" болгов.
МӨС ЗҮСЭГЧ

"Арьсан бөмбөг амьдрал биш" гэдэг үг хэдхэн жилийн өмнө спортын хөгжилтэйгөө нийцэж байсан. Харин одоо бол үгүй. Багийн спортоор хичээллэж, мэргэжлийн түвшинд тоглож, эргэлт буцалтгүйгээр амьдралаа болгосон олон мянган тамирчин байна. Нэмээд шинэ, залуу үеийнхэн хүч түрж, хөгжилд дэм, түлхэц өгч буйг дурдах нь зүй. Яг үүнтэй адил цахим спорт үсрэнгүй хөгжиж, дэлхий биднийг мэддэг боллоо.
Нийтлэг буруу ойлголт ор мөргүй арилчхаагүй боловч аль хэдий нь зөв зам гарчихсан. Өөрөөр хэлбэл цахим тоглоом нэг төрлийн спорт болон хөгжиж, манай залуус шинэ түүх бүтээж байна. Ялж ялагдах нь өөрөө спортын хууль. Угаас ээлжилдэг зүйл. Гагцхүү тэнд хүрчихсэн байгаа нь цаашдын олон амжилт, түүхийн хаалгыг нээж буй хэрэг юм.
Үүний нэг тод жишээ бол The MongolZ баг. Онцолбол тэд Саудын Арабд зохион байгуулагдсан “Esports World Cup 2025” дэлхийн цомын тэмцээний аварга болсон. Дараа нь дахин нэг тэмцээний дэд байрт шалгарснаар HLTV болон Valve-ийн чансаагаар дэлхийд нэгдүгээрт бичигдсэн юм.
The MongolZ-ын тоглолтыг цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк, төв талбайд том дэлгэцээр шууд дамжуулж, хэдэн мянгуулаа уухайлан дэмжиж, гадаа үүр цайлгасан. Хамгийн сүүлд бид олимпын аваргатай болохдоо л ийн баярлаж, догдлон дэмжиж, хамтдаа түгшин хүлээж, сэтгэл зүрхээрээ нэгдсэн байх. Ингээд харвал маш том нөлөөлөл болж, эв нэгдлийг бидэнд авчирчээ.
ДЭЭЛТЭЙ ОХИД ДЭЛХИЙН ДЭД АВАРГА БОЛОВ

2025 оны зургаадугаар сарын 29. Энэ бол Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ баг Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн түүхэн өдөр. Гуравхан сая хүнтэй жижиг улс багийн спортоор дэлхийд өрсөлдөх боломжгүй гэдэг үгүйсгэлд хариулт өгсөн, ирээдүйгээ зөвхөн сагсан бөмбөгөөр л төсөөлдөг олон мянган хүүхэд, залуусын итгэлийг асааж, урагшлах хүч болсон өдөр юм.
Төр ч өндрөөр үнэлж М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарыг Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол, тэмдгээр наадмын өмнө шагнасан.
Үнэндээ спорт сонирхогч, шимтэн үзэгчид эрэгтэй шигшээ багтаа илүү найдлага тавьж, захыг нь мушгиж байв. Гэтэл тэд, "Бид ДАШТ-ийг зүгээр ч нэг эх орондоо зохион байгуулаагүй шүү" гэж хэлээд мөнгөн медалийн тавцанд нулимстай зогсоцгоосон. Ах нарынхаа хүрээгүйд ингэж хүрч, дутууг нь орлож өөрийнхөө талбайд эзэн байж чадсан юм.
ТҮҮХ, ОНДООШИЛ, САНАХ ОЙ...

Улсын их баяр, цэнгэл наадмын хүчит бөхийн барилдааны өндөр даваа, шөвгийн дөрөв, үзүүр түрүү булаалдах үеэр наадамчин олон нутаг, нутгийнхаа дууг найрлан дуулдаг уламжлалтай. Нутгийн бөхөө дэмжиж буйгаа ийн илэрхийлдэг. Буянт гол, Өргөн Сэлэнгэ, Увс нуур, Завхан гол, Хонгор нутаг ар, араасаа эгшиглэх нь сонсголонтой.
Төв цэнгэлдэхэд энэ жил "Хонгор нутаг" дуу эгшиглэлээ. Баянхонгор аймаг 76 жилийн дараа Улсын арслан цолтонтой боллоо. Энэ үнэ хүндийг Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай хүртэв.
Харин Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Н.Өсөхбаяр найм даван үзүүрлэж, Улсын гарди цолтон болсон. Нас ойролцоо залуус улсын наадмын үзүүр түрүү булаалдаж, хамтдаа цэнгэлдэх тойрон алхаж, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлсэн жишиг жил, жилийн наадмаас онцгой байв.
Наадам бол монгол түмний хувьд Цагаан сарын дараа орох хамгийн том уламжлалт баяр. Ондоошил, соёл, түүх, өв, санах ой энд цөм бий. Тиймээс даяаршиж, суурин иргэншилд эзлэгдэж, нүүдэлчин ахуйгаасаа улам бүр алсарсаар буй энэ цаг үед яах аргагүй хамгийн чанга дохио, сэрүүлэг болж байна.
-"Муу Монгол"-

ҮР ДҮНД ХҮРСЭН ГУРВАН ЖАГСААЛ

Чухал атлаа орхигдож, буруу бодлогын золиос болсон гол хоёр салбар бол эрүүл мэнд, боловсрол. Баталж салбарын ажилчид нь жагсаж, ажил хаяв. Тодруулбал, 720 гаруй байгууллагын 40,000 багш, ажилтан 14 хоног ажил хаясны эцэст цалингаа 75 хувиар нэмүүлэхээр болсон. Ингэхдээ ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс 50 хувиар, 11 дүгээр сараас 25 хувиар тус тус нэмэхээр тохиролцолд хүрсэн юм.
Үүний дараа 150 эмнэлгийн 1500 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд жагсаж, ажил хаяхаа мөн мэдэгдсэн ч салбар яамтайгаа багш нартай ижил нөхцөлөөр тохиролцсон.
Ажилдаа баригдаж олон жил дуугүй, тэвчээртэй явсан тэд ийн тэсгэл алдаж, ажлаараа дэнчин тавьсан нь оносон гэж хэлж болно. Өмнөх жилүүдэд тэд дугараагүй биш дуугарсан. Гэвч засаг, төр дорвитой шийдэж байсан удаагүй юм.
Мөн хавар тавдугаар сард "Огцрох Амархан" нэртэй тайван жагсаал 21 өдрийн турш үргэлжилж, зургаадугаар сарын 02-ны өдөр өндөрлөсөн. Өмнөх Ерөнхий сайдын хүү болон бэр охины тансаглал нийгмийн сүлжээнд хөндөгдөж, улмаар шударга ёсыг нэхсэн залуусын жагсаал болон хувирч, Төв талбай руу хальсан байдаг. Тэдний дуу хоолой, дэвшүүлсэн асуудал, тавьж буй шаардлагын хүрээнд Л.Оюун-Эрдэнэ огцорч, засаг солигдсон.
ТҮЖРЭЛ+ШАТАХУУНЫ ХОМСДОЛ=ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ

Өвөл эхлэхтэй зэрэгцэж шатахууны хомсдол үүссэн. Гадаа идэр есийн хүйтэн тачигнаж буй энэ үед ч шатахуун хомсодсон хэвээр. Иргэд зөвхөн шатахуун авахын тулд 3-5 цагийн урт дараалалд өглөө, оройгүй дугаарласаар байна. Салбар яам буруугаа ОХУ-руу, шагийнхан руу, иргэд рүү чиглүүлэх оролдлого удаа дараа хийсэн. Орос дахь үйлдвэр засвартай байсан, иргэд хэрэглээнээсээ давсан хэмжээгээр авч нөөцлөөд байна, хууль бусаар дамлаж зарж байна зэргээр бусад руу буруу өгсөөр энэ хүрсэн нь худлаа биш.
Дагаад түгжрэл, дугаарын хязгаарлалтын асуудал иргэдийг бухимдуулав. ШТС-уудын гадна урт дараалал үүссэнээр түгжрэлд нөлөө үзүүлж байна. Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбоотойгоор томоохон, зах худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсгэж байна гэдэг байдлаар асуудлыг тайлбарлаж, дугаарын хязгаарлалт хийх асуудлыг зүтгүүлсэн ч иргэдийн эсэргүүцлээр цуцлагдсан.
Ингээд харвал жилийн жилд үүсдэг "өвөл"-ийн асуудал энэ жил ч байж л байна. Ялангуяа Нийслэлийн иргэд өвлийн гурван сарыг ханиад томуу, түгжрэл, шатахууны урт дараалалд зарцуулж тун завгүй, сөхөөгүй амьдарцгаадаг болжээ.
ГЭР БҮЛИЙН ЗУРГААН ХҮНИЙ АМИЙГ ХОЁР ӨРӨӨ БАЙРААР ХААВ

Энэ онд олны анхаарлыг татсан, харамсалттай төгссөн хэд хэдэн үйл явдал болсон.
Тухайлбал, нэгдүгээр сарын 24-нд Баянгол дүүргийн 22-р хороонд, ханын пийшинтэй айлд зургаан хүн угаартаж нас барсан. Энэ хэрэг явдлаар О.Одбаяр ээжийгээ, төрсөн дүү нараа үүрд алдсан юм. Тэрбээр тухайн үед цэргийн алба хааж байв. Энэ үйл явдлаас хойш долоон сарын дараа түүнтэй уулзахад,
"Би 21 нас хүрсэн. Гэр бүлийнхнээ алдсанаас хойш хэцүүхэн өдрүүд үргэлжилсэн ч одоо харьцангуй дээрдсэн шүү. Үхсэний хойноос үхэлтэй биш дээ гэж үг бий. Ганцаараа үлдсэн ч сайхан амьдрах хэрэгтэй юм байна гэж бодох болсон" хэмээн ярьсан. Уг асуудал дээр хэн ч хариуцлага хүлээгээгүй. Зургаан хүний амийг хоёр өрөө байраар хаагаад л өнгөрчээ.
"ДЦС-3” ТӨХК-ийн 50х230 метрийн хэмжээтэй өндөр даралтын цехийн есдүгээр турбины генератор, зүүн урд хана, дээврийн хэсэг зургаадугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө шатсан. Ослын улмаас хорь орчим жил ажилласан 53 настай инженер нас барсан. Тухайн үед төлөвлөгөөт засвар хийж байсан гэж мэдэгдэж байв.
Эл үйл явдлын дараа толгой үйлдвэрчний эвлэл нь уучлал гуйж, төсвөө тодотгож, хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэхийг шаардсан байдаг. Тодруулбал ДЦС-ын ажилчид улсын дундаж цалингаас бага цалин авдаг. Тиймээс ажиллах хүчний хомсдолтой. Мөн турбин зэрэг нь насжилт хэтэрсэн учир дахин дэлбэрэлт болох өндөр магадлалтай гэдгийг онцолсон. Гэсэн хэдий ч оны төгсгөлд дорвитой өөрчлөлт гараагүй хэвээр байна.
Хөвсгөл аймгийн Тариалан суманд есдүгээр сарын 17-ны өдөр хоёр настай хүү сураггүй алга болсон. Хүүхдийг найман өдрийн турш хайсны эцэст, 25-ны өдөр цогцсыг нь олсон юм. Харамсалтай уг үйл явдал мухарлагдах хүртлээ нийтийн анхаарлын төвд байлаа. Эрлийн ажилд туслахаар сайн дурын иргэд, төрийн албан хаагчид, онцгой, цэрэг, цагдаагийн алба хаагчид гээд өргөн бүрэлдэхүүн оролцсон юм.
БЭЛТГЭСЭН: СЭТГҮҮЛЧ Д.МӨНХБАТ
СЭТГҮҮЛЧ Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
ЗУРААЧ Б.ТӨРМӨНХ
ЗУРГИЙН ЭВЛҮҮЛГИЙГ: О.УЛСБОЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
спортod amjilt gargasan zaluusaa harhaar bayarladag ch ter amjilt irgenii amidrald ymar ch nuluu uguhgui bga ni bodogddog
niigem iim baidald hurhed henees asuuhuu medehgui bolchihson irged l hamgiin ih hohirood uldej bna
заримдаа сайн мэдээ нь муу мэдээгээ дарж чаддаггүй юм байна гэж бодогдсон он байлаа
ene jil mash ih yalgaa todorson bayr baharhal bol tsuuhun hunii amidrald l haragdaj bna
энэ бүх асуудал дээр энгийн иргэн яах ёстой вэ гэдэг асуулт л толгойноос гарахгүй байна
MUiin neriig delhiid tamirchid l gargaj bn.Heden uls turchdiin baij bgaag hardaa.Bolovsrolgui ideh uuhiin dontoi.ene Uchral gj yasan muuhai aashtai yrij helj bga.biein helemj enter ee gudamjnii arhichin tsaashaa.Ih Zasagiin bolobsrol iim uomuu.udam sudar n iim uomuu.Buruu huneer UIH darga bolgoson
Hurdan zailuulaasai.
Үнэндээ баярлах бахархах юмгүй өнгөрсөн жилүүд байлаа, учир нь жирийн иргэн сайхан амьдрахад улс нь хөгжихөд хойд Солонгосоос нэг их хол биш байгаа шүү. Хэдхэн тамирчин өөрсдийнхөө хийхээ л хийж байгаа нь улсын хөгжил бахархал иргэдийн амьдрал биш. Тэгээд хэдэн тэргүүн нэртэй оронцогууд патиар хамт татуулж шагнал өгч бгаа нь өөрсдийнх нь ажил уу пиар уу, бүх монголчуудад бол ямар ч падлийгүй хэрэггүй юм
энэ жил сайн муу нь холилдсон хэцүү жил боллоо спорт соёлоороо бахархах юм их ч амьдрал дээрээ иргэд нь бухимдал дүүрэн өвөл болгон адилхан асуудалтайгаа зууралдаад үлддэг нь харамсалтай санагдлаа
sain muug ni niiluuleed unshihad neg tald ni baharhal nuguu tald ni setgel uvduultai yum ih baina ene uls iim baidlaar yavaa ni zuv uu gej asuumaargui bolloo
жагсаал цуглаан л хийж байж юм хөдөлдөг болчихсон нь хамгийн аймаар санагддаг өмнө нь дуугарч болдоггүй байсан юм шиг л байлаа даа
ene niigemd sain hun ch baina muu ni ch baina gehdee sain ni urgelj chimeegui baidag muu ni iluu shuu l dee
buh yumniig uls tortei holboj harmaar bna gehdee bid uursduu ch bas hariutslagatai baih yostoi yum shig sanagddag
шатахуун дуусна түгжрэл нэмэгдэнэ өвөл ирнэ гэдэг чинь шинэ мэдээ биш баймаар юм жил бүр л ийм байхад гайхаа больчихлоо
shatahuunii daraalald zogsoj baihdaa bid yaagaad iim amidraliig huleej zovshoorood surчихav aa gej bodogdson
энэ олон харамсалтай хэрэг дээр хэн ч хариуцлага хүлээдэггүй нь хамгийн гутамшигтай санагдсан шударга ёс гэж ер нь байна уу
sain mongol gej yarih saihan ch muu mongoloo harahgui bol bolohgui yum shig ene niitlel teriig sanulj bna
багш эмч нар жагсаагүй бол цалин нэмэгдэхгүй л байх байсан нь тодорхой тэгэхээр тэвчээр гэдэг дандаа сайн зүйл биш юм байна
bagsh nar emch nar shig niigemdee heregtei humuus ni l hamgiin baga tsalin avdag ni shudarga bish sanagddag
энэ жил олон хүний амь эрсэдсэн мэдээг уншаад зүрх өвдсөн тэр бүхний ард амьдрал нурсан гэр бүл байгааг бодохоор аймаар
спортын залуусаа харахаар итгэл төрдөг ч улс орон тэр чигтээ тэдэн шиг зүтгэж чадвал ямар сайхан бол
mongol hunii tesver tevcheer gedeg ug zarimdaa zovhondoo excuse bolood bgaa yum shig sanagddag
наадмын дуу хуур бөхийн барилдаан бол жинхэнэ монголын сүнс гэдгийг дахин мэдэрсэн сайхан агшин байлаа
naadam bol neg udriin bayr bish bidnii yamar ard tumen be gedgiig sanuldag tom dohiolol yum shuu
энэ бүхнийг уншаад бухимдал ч төрнө бахархал ч төрнө яг л монгол амьдрал өөрөө ийм байдаг байх
жирийн иргэдийн дуу хоолой ийм нийтлэлээр дамжаад ч гэсэн хүрч байвал ядаж хоосон биш санагдана
хүүхэд алга болж нас барсан мэдээг мартмаар ч мартаж боломгүй ийм зүйл давтагдсаар байгаад уур хүрч байна
huuhdiin ayulgui baidal gej yaridag ch bodit amidral deer hen ch hariutsahgui bgaa ni haramsaltai
sain ni haragdaj muu ni darsan niigem bish sain muugaa zereg harj surah heregtei yum shig
Zochin
Sanaa sain bol zaya sain gej ytai unen ug Od shig gylalzaj ybaarai amjilt eruul enkh az jargal sain saihan buhniig husei
Энэ жил монголчуудын толгой нь зөв ажилбал чадна шүү гэдгийг харуулсан дээрх жишээнүүд, улс төр нэрийн дор гадна, дотныхон хэрхэн хуйвалдаж, жх орны баялагаа цөөнх, түүниий гар хөлүүд хэрхэн ажиллаж басан, байгаа, хэрхэхийг ухааруулж буй жил болон өндөрлөж байна. Эвтэй бол хүчтэй сургаалыг зөв талаас нь буруу үйлдлийн эсрэг хийх хэрэгтэй мэдрүүлж байна. Бүү залхуур, бурууд нүд, оюунаа зөвөөр хурц болго гэмээр байна. Ирэх он бидэндээ ивээлээ хайрлаг
Монголчууд биднийхээ сэтгэлийг сэргээж омогшуулсан 3*3-ийн таимрчид, MongolZ, Physical Asia-гийн баг тамирчид, дуучин Мишээл нартаа маш их баярлалаа.
Мишээл Йосиф монгол биш шүү
huduunii teneg balai umhii orkuud hotoos zailj baij niislel Ulaanbaatar maani goe saihan haragdana shuu