Ерөнхийлөгчийн зарлигаар тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгосон байна. Хуульд заасан болзол, шаардлагыг хангасан учир Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр батламжийг нь гардуулан өгчээ.
Тэрбээр, "Ерөнхийлөгчийн Тамгын газар төрийн албаны үнэ цэн, үүрэг, оролцоог бэхжүүлж, хууль дээдэлдэг, иргэддээ үйлчилдэг, мэдлэг, чадвар, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхийн тулд төрийн алба, төрийн албан хаагчдыг бүх талаар дэмжинэ" гэлээ.
Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд “тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно” хэмээн заасан байдаг аж.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо чулуун жинс, тогосны өдтэй малгай хийлгэ. Нүүрсний мөнгө бгаа, бз дэ.
Мөн эх, бага хатантай бх ерөнхийлөгчийн зарлиг гаргаж, хууль гарга.
Ингэх нь дутуу бна даа
Боловсролын Үнэлгээний Ганбат олон жил үр бүтээлтэй ажилласан байдаг даа олгосон юм болов уу
Отог жинсьэй малгай л дутаж байнө даа. Хэрэг болвол хэлээрэйеөк өө.