УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Чинбүрэн: Улаанбурхан өвчний дэгдэлт дахин нэмэгдэж байна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Хүүхдүүдийн ердөө 65 хувь нь улаанбурханы вакцинд хамрагдсан. Улаанбурхан өвчин дарагдахгүй байгаа гол шалтгаан нь вакцины хамрагдалт бага байгаатай холбоотойг салбарын сайд нь хэллээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Өвлийн амралтын улирал эхэлж байгаатай холбоотой иргэд дулаан орнуудаар их явдаг. 2025 оны хоёрдугаар сард Вьетнам улсаас улаанбурхан өвчний халдвар зөөвөрлөгдөж ирж Монгол Улсад халдвар дэгдсэн. Үүнийг наадмын өмнө нэлээд вакцин хийж дарж чадсан. Гэвч вакцинд хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн ердөө 65 хувь нь хамрагдсан. Ер нь улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсоохын тулд хүүхдүүдийн 95 хувиас дээшээ хувьтай хамрагдах шаардлагатай. Тэгэхээр дарагдахгүй байгаа гол шалтгаан бол вакцинд хамрагдаж байгаа байдал сул байгаагийн жишээ. Нөгөө талаасаа гадагшаа үр хүүхдээ дагуулаад амралтад явах үедээ улаанбурхан, татранги, улаануудын, гахайн хавдрын вакциныг нь хийлгүүлсэн эсэхээ шалгаж байж авч яваарай. Мөн 6-8 сартай вакцины нас арай болоогүй байсан ч бид өрхийн эрүүл мэндийн төвүүдээр улаанбурхан вакцинжуулалтыг хийж байгаа гэдгийг анхаараарай. Гадаад орноор амарчхаад ирэхдээ халдвар тээгээд авчрах эсвэл тэндээ өвчлөх эрсдэл өндөр байна. 

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл хийж дууссаны дараа сэтгүүлчид “2025 онд ХДХВ, ДОХ-ын халдварын 38 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд 12 иргэн хяналтаас алдагдсан” талаар тодрууллаа.Тэрээр "Эдгээр иргэдийг илрүүлэх нь чухал. Ганц Эрүүл мэндийн яам хүчрэхгүй учраас ХЗДХЯ, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулж дээрх иргэдийг илрүүлнэ. Гэхдээ өвчтэй хүний мэдээллийг нууцлах нь чухал" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хүн ямар муу ёрын гар манай салбарыг удирдаад эхлэвээ үнэхээр ЭМ н салбар нам уналаа цалин хөлс алга өвчтөнөө эмчилж чадахгүй хөөрхий тэднийхээ аврал эрсэн харцнаас дальдчин тойрч гүйхийн хэцүүг чи үзээ юу?орой ажлаа тараад гэртээ харихад гал хөсгүй гэр архины нэвширсэн үнэрт бүлтэлзэн өлсч даарсан үрсээ хараад нулимс урсгаж үзсэн юм уу? чи.Зээл нэхэгдээд гэр орноор банкны хүмүүс ирээд доромжилж тохуурхаж хураана хөөж гаргана гэж дарвалзахыг үзсэн үү? чи.ДОХ тэмбүүгээр өвч зэвсэглэсэн 12 хүн оргон зайллаа гэж нийгмийг бухимдуулаад байна бугуйвч зүүлгээд хүү минь дүү минь эдгэрдэг өвчин шүү үнэхээр тэсвэр алдвал үүнийг хий гээд хэдэн бэлгэвч кармаанд нь хийж өгөхгүй яасын.Тэдний нэг эмэгтэй нь үзэсгэлэнт шулмасын дүрд хувирч ирээд Чинбүрэн чамайг баваад ДОХ тэмбүүгээ өгөөсэй ингэж л чамайг манай салбарыхан үзэн ядаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button