Төрийн албан хаагчдын жилийн эцсийн урамшуулал, ААН-үүдийн гүйцэтгэлийн санхүүжилтийг өнөөдөр олгож, дуусгана

Төрийн сан төсвөө төвлөрүүлээгүйтэй холбоотой төрийн албан хаагчдын цалин хугацаанаасаа хоцорч орох, жилийн эцсийн урамшуулал олгогдохгүй байж болзошгүй нөхцөл байдал хөндөгдсөн. Мөн төртэй гэрээлсэн ААН-үүд гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүй байдал саяхан үүссэн. Тэгвэл өнөөдөр Төрийн албан хаагчдын жилийн эцсийн урамшуулал болон ААН-үүдийн гүйцэтгэлийн санхүүжилтийг олгож, дуусгахаар болсон байна.
Сангийн яамнаас "Төрийн сангийн зарлага 12 сарын 31-ний 00.00 цагт хаагдана. Сангийн нөөц үлдэгдлээс хамаарч хөрөнгө оруулалтын зарцуулалтаа гаргаж ажиллахаар төлөвлөж байна. Ингэхдээ төрийн албан хаагчдын жилийн эцсийн урамшуулал, ААН-үүдийн гүйцэтгэлийн санхүүжилтийг өнөөдөртөө багтаан олгож дуусгана" хэмээсэн юм.
Төрийн сангийн нэгдсэн данс нь Нэгдсэн төсвийн ерөнхий данс болон Монгол банканд байрших Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бусад данснаас бүрддэг. Төрийн сангийн нэгдсэн данс нь Төсвийн тухай хуулийн 35.1-д заасны дагуу төгрөг болон гадаад валютаар Монголбанкинд байршина. Дараах хэсгүүдээс бүрдэнэ.
- Улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлагын данс;
- Засгийн газрын болон орон нутгийн тусгай сангийн данс;
- Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийн данс;
- Төсвийн байгууллагын урсгал төсвийн, нэмэлт төсвийн, хөрөнгө оруулалт, барьцаа хөрөнгийн, захиалагчийн хяналтын, валютын, үйл ажиллагааны бусад данс;
- Төрийн сангийн төлбөр тооцооны данс.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн албан хаагч гэдгээ ялгавартай авч үзээрэй дээ. Яг үнэндээ бол Төрийн алба дотроо ялгавартай, дабль стандарттай байгууллагууд олон байна. Ялангуяа ТЗ ангилал дотор. Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-ын Ажлын алба АА ангиллын байгууллагуудын цалин, нэмэгдэл хэт өндөр, өндөр урамшуулал дэмжлэг тогтмол авдаг боловч ачаалал, бүтээмж муу, арын хаалганы "тусгай" улсууд байдаг бол ТЗ ангилал дотроо яам, агентлагийн цалин бага, ачаалал их байх жишээтэй. Тэгвэлтөрийн албаны ТҮ ангиллалд хамгийн өндөр мэргэжил, мэргэшил, ур чадвартай, ж/нь багш, эмч, судлаач, инженер г. м ажлын гол, ачааны хүндийг үүрч явдаг мэргэшсэн ажилтнууд байдаг. Гэвч тэдний цалин байж боломгүй бага!!!! ЗГ-аас ТҮ ангиллын үндсэн цалинг нэмэх асуудлыг хэзээ ч хөндөж ярьдаггүй, шийдвэр гаргадаггүй. Аль эртнээс энэ ангиллын ТАХ-гчдыг мартсан, хүний ёсоор үзэхгүй явсаар байдлыг хүндрүүлж, салбараар нь хүний дампууруулсан. Гэтэл УИХ сэмхэн тогтоол гаргаад Тамгын газар, ЗГХЭГ, ЕТГ-ын цалин тэнгэрт тултал нэмээд 5-6 жил болж байна. Бүр давраад ТЗ ангиллын байгууллага дотроо Төрийн улс төр, Төрийн үйлчилгээний албан тушаал нэмээд шахааны хүмүүсээ зүгээр л томилчихдог. Хэсэг байж байгаад ТЗ болгоод жинхэлчихдэг. ТАЗ, УА энүүнд нь тусгайлан үйлчилдэг.ккк. Энэ ялгаатай, дураар дургисан байдлыг судалж үзэхгүй юм уу? Цалин мөнгийг нь тэгшитгэхгүй юм уу? Ж/нь, УИХТГ, ЗГХЭГ-ын референт, зөвлөх яг юу хийдэг юм бээ? Хамаг гол ажлыг яамны референт, зөвлөхүүд, судлаач, ИТА нар л хийж байгааз дээ? Эмч, багш , судлаач нарын ажлын хажууд тэдний хийдэг ажил юу юим бэ? Дамжуулж мэдээлээд л, хүн загинаад л сууж байх.. Ганц тогтоолын төсөл ч бичиж чадахгүй, ганц олигтойхон тайлан чгаргаж чадахгүй, бичээд боловсруулаад өгсөн судалгаа тооцоог ч ойлгохгүй..ккк. УИХТГ-ын нүүр царай бол УИХ юм. ЗГХЭГ-Засгийн газар, ЕТГ- Ерөнхийлөгчийн нүүр царай, төрийн бодлогын чадал чансааг илэрхийлнэ. Шударга, үнэн байцгаая!!!!
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ГАЗАР ХЭЛТСИЙН ДАРГА БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ АЛБАН ТУШААЛТНУУДАД УРАМШУУЛАЛ ГЭХ НЭМЭГДЭЛ ЦАЛИНГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. НЭГЭТ ТӨРД ТАНГАРАГ ӨРГӨӨД АЖИЛЛАЖ БАЙГАА ДАРГА АЛБАН ТУШААЛТНУУД БҮГД ТӨРИЙН АВТОМАШИНЫГ ХУВИЙНХАА АЖИЛД Ч УНАДАГ. ИЙМ УЧРААС ТӨРИЙН БУЯНД АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ТАНСАГЛАЖ БАЙГАА ЭТГЭЭДҮҮДЭД УРАМШУУЛАЛТ ЦАЛИН ӨГӨХ НЬ БИТГИЙ ХЭЛ ӨӨР БУСАД ШАГНАЛ ЧӨГӨХ ХЭРЭГГҮЙ.
МАН - элсэнэ, болвол ТӨК- нөлөө бүхий албанд тэр тусмаа тендер, шахаанд ойрхон албан тушаал, эсвэл Төрийн аль нэг агентлагт зөвшөөрөл олгдог албан тушаал байж болно!! Эдгээр албан тушаалд томилож чадах хүнтэй тохиролцоно!!! Хангалттай өгнө!!!
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud