₮500 тэрбумын бонд босгож, ДЦС барина гэсэн Н.Энхбат Засаг дарга болмогцоо RX 450 хөлөглөж, хадгаламжаа 75 саяар өсгөжээ
Өмнөговийн Хаан банкны захирлаар 10 жил ажиллаж, ИТХ-аас Засаг дарга болтлоо дэвшсэн Н.Энхбат "500 тэрбум төгрөгийн бонд босгож ДЦС барина" гэж ам гарав. Ингэснээр бонд босгох гэж буй анхны аймаг болно гэсэн үг.
Одоогийн ДЦС нь 25 жилийн өмнө ашиглалтад орсон. Улмаар ашиглалтын хугацаа дуусч, Улсын төсөвт дарамт учруулахгүй санхүүжилтээ босгох санаа нь бонд байсан бололтой. Дурдагдаад буй 500 тэрбумаа дараах байдлаар бүрдүүлэх Засгийн газрын шийдвэр гарч.
Уг өртгөө гурван жилийн хугацаанд босгох бонд Засгийн газрын шийдвэр гарч.
- Эхний жилд 150 тэрбум,
- 2027 онд 300 тэрбум,
- 2028 онд үлдсэн 50 тэрбум төгрөгөө босгох юм байна. Улмаар 50 мв-ын дулааны цахилгаан станцаа барих юм байна.
Мөн бондтой холбоотой СЗХ, АИХ-ын шийдвэр ч мөн гарсан байна. Станц ашиглалтад орсноор зөвхөн Даланзадгад сумын хэрэгцээг хангаад зогсохгүй бүсийн хэмжээнд эрчим хүчний ачааллыг бууруулах, бие даасан эрчим хүчний хангамж бүрдүүлэх, уул уурхай, аялал жуулчлал, орон нутгийн хөгжилд суурь дэд бүтцийн чухал дэмжлэг үзүүлэх стратегийн ач холбогдолтой хэмээн төсөөлж байгаа аж.
Тэгвэл анх удаа бонд босгосон, уул уурхайн олборлолтоороо Улсынхаа хамгийн "баян" аймгийн Засаг дарга Н.Энхбат гэж хэн бэ?
Өмнөх ИТХ-ын дарга Б.Бадраа газрын наймааны хэрэгт холбогдсоноор “Өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн” нэрийдлээр огцроход түүний суудлыг мөн л “Ажнай”-гаар овоглодог Н.Энхбат гэгч авсан. Түүний хувьд Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул бөгөөд ХААИС-ийн Бизнесийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн нэгэн гэнэ. Н.Энхбат их сургуулиа төгсмөгцөө 2007 оноос “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах болж, хоёр жил явсан намтартай. Улмаар 2010 онд Өмнөговь аймгийн “Хаан банк”-ны захирлаар томилогдож, 2020 он хүртэл ажилласан байдаг.
Банкны захирал байхдаа Н.Энхбат 2012, 2016, 2020 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дараалан сонгогдсон. Ийн 2020 оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн Уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч болж, 2023 оны тавдугаар сард Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2024 оны 10 сард Өмнөговийн Засаг даргын суудалд суусан нэгэн.
Тэрбээр өмнө нь АТГ-ын хаалга татаж байсан түүхтэй. Тодруулбал, 2022 оны улсын баяр наадмын үеэр тухайн үеийн Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч байхдаа Н.Энхбат, улсын заан Н.Жаргалбаяртай утсаар ярьсан бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Уг бичлэгт Н.Энхбат Н.Жаргалбаярт хандан “Чи тавын даваанд манай Нямааг амлачих. Тэгээд надад хүссэн тоогоо хэл” гэсэн байдаг. Эргэн сануулахад тэр жилийн улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Н.Жаргалбаяр заан Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Э.Нямааг амлаж аваад, өвдөг шороодон Э.Нямаа улсын начин болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Начны найраа”-ны хэрэгт Н.Энхбат, Н.Жаргалбаяр хоёрыг АТГ-аас хавтаст хэрэг нээж, шалгаж байсан.
Түүний хамгийн сүүлд АТГ-д мэдүүлсэн ХОМ
- Өөрийн орлого: 69 сая
- Гэр бүлийн орлого: 49 сая
- Нэг орон сууц, хоёр автомашины зогсоолтой: 251 сая
- Lexus, RX 450 загварын автомашинтай: 100 сая
- Мал: Адуу 25, Хонь 18, Ямаа 41- 33 сая
- 5 га газартай: 30 сая
- Үнэт эдлэл: 82 сая
- Хадгаламж: 58 сая
Урьд мэдүүлсэн буюу Засаг дарга болохоос өмнөх ХОМ-тэй нь харьцуулахад өөрийн орлого нь 24 саяар, гэр бүлийн орлого нь 10 саяар, орон сууцны үнэлгээ нь 75 саяар, хадгаламж нь 26 саяар өсөж, 100 саяын машинтай болсон байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө хөөрхий нүүрсний луугар хулгайчидын суга байна
Гоё цоглог залуу байна шоронгийн нүүрийн буян бол байна шүү ажнай хаачсан бэ?боловсрол нимгэн их хорон муу санаатай хулгайч даа.
25- жилийн настай ДЦС- гэж зөвхөн Монгол улсад л байдаг байх!!! Кк Өмнөговь аймгийн ДЦС- хэдхэн жилийн өмнө МАН -АН мафиуудын балгаар хулих чанаргүй хаягдал технологиоор барьж улсыг хохироосоныг санаж байна!!! МАН хорлон сүйтгэгчид!!
Юу вэ 25 жилийн настай ДЦС гэж юу байсан эргүүтсэн юм хийхиймаа дор хаяж 100 жил ашиглах юм хийлдээ лаларуудаа
Суга салтааны үс цүнх бөгсчин дарга долоогч пялдгуудл хурган дарганцар болж хагартлааа баяжиж хүн танихааа баыдагшдэээ
Өсөхийн өлөн нь арилаагүй гар бна дө. Ийм юманд хариуцлага тооцож сайн хашраах хэрэгтэй
Үнэхээр мэдлэг боловсрол муутай хүнээр энэ том аймаг удирдуулах гэж дэ!!!
Дарга болоход боловсрол хэрэггүй!??
Арын хаалга хэрэгтэй!?
Бүгдээрээ ээлжлээд дарга болъё оо! Амьдрал маш их сайжрах юм бишүү?
Аятайхан байж байгаад станцаа бариад авчих юмсан даа
Мэдээжийн зүйл бичээд байх юм. Энэ одоо ДЦС барих төслийг ядаж гадарлалаа юу ккк. Яахав дээрээсээ татаастай, дэргэдээ түшлэгтэй нь л үнэн
Адгийн хулгайч л амьтны анхаарлыг татах гэж элдэв юм ча-лчина.
Аймгийн засаг дарга бонд гаргах эрх зүйн үндэс байхгүй. Энэ бол залилан.
Хуулиа унш!!!
Сайн идэждээ.
Хувийн Орлого нь өссөн , Улсын ажил нь гацсан ...дарга л байна
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
хэн дуртай нь аль дуртай салбараас тэнхээгээрээ самардаж иддэг энэ тогтолфоог халж арилгаж чадахгүй бол их хурал засагтайгаа зайлбал таарна
Баримт, нотолгоо байхад яриад л, бичээд л ...
Энэ тэгээд ямар зорилготой нийтлэл вэ? Зүгээр далдуур хардаж унагаах санаатай хүний бичвэр үү?
Боломжийн мэдлэг чадвартай хүн болоод л Өмнөговьчууд сонгосон байж таараа. Өмнөговьчууд мундаг ард түмэн шүү.
Хулгайлсан ШОРОНД ХАТААЖ ШОРООНД БУЛ
За тэгнээ шүү дээ,сайхан амлаж байгаа болно идэх л гэж тэр шүү дээ
Энэ гуйлгачин хулгайч нарыг яанадаа
Харинч бага цусалсан байна 300 570 600 700 ч юмуу авч болох байсан шүү дээ улсаа бодсон юм байлгүй эх оронч хулгайч байх нь
Сайн бна.Сайн баяжаад ав.Бусдаас хоцорч болохгүй шүү.Харин баригдаж болохгүй.
Өсөхийн өлөн арилаагүй ямар арчаагүй ЗАЛУУ вэ. Ийм нөхдүүдийг аймгийн, сумын иргэд сонгомооргүй бна. Аймгийн нэр бузарласан залилангийн этгээд бна шдэ. ӨНДӨР ХАРИУЦЛАГА ТООЦМООР БНА. ЭД ХӨРӨНГИЙГ НЬ ШАЛГУУЛЖ ХУРААМААР ЮМ. ИЙМ ХУРДАН ТАСАРСАН БАЯН БОЛНО ГЖ БАЙХУУ.
Улаан цагаан бузар юмаа
За LX-450 100 сая байдаггүй байгаа шүү, 145-160 сая шүү
Еээ хүүрээ
Shalgaach
Улсаа бодооч шуналтай хог. Юм үзээгүй ийм юм хүмүүс олширчээ.
Энэ мундаг залуу шүү. Олон нийтийн төлөө олон ажлыг үр дүнтэй хийж байгаа залуу харагддаг. Аятайхан станц барьчихаасай даа.
. Яасан сайхан амархан баяждаг албан тушаал вэ. Ард бидэнд ийм цалин орлоготой болгооч
ДЦС-ын тэндэрт шалгаруулна гэж урьдчилгаа гэж юм авсан нь үнээн
Амаа ангайгаад хүн муулдаг новшнуудаа хийж чадаж байгаа залуу үеэ хараад битгий атаарх. Аймаг орон нутагтаа тулгамдсан асуудлыг харж оновчтой л шийдвэр гаргасан байна. Бусад нь хэзээ улсаас хийж өгөхийг хараад сууна. Хүн ажил хийхэд rx гай л байна. Захын оюутан унаж байхад 20 жил хөдөлмөрлөсөн хүн унах асуудал биш байхоо