
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өглөөний 10 цагийн байдлаар Улаанбаатар хотод -33 хэмийг зааж байна. Тэрчлэн мэдрэгдэх температур -41 хэм байгаа бөгөөд цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 2-7 метр байгаа юм.
Тэгвэл тус хүйтэн энэ сарын 21-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг Цаг уурын байгууллагаас мэдээлээд буй. Тодруулбал, лхагва гараг буюу энэ сарын 21-нээс агаарын температур -22 болж хүйтний эрч бага зэрэг буурах төлөв гарчээ. Мөн энэ сарын 24-нөөс агаарын температур буурч -10 хэм рүү шилжихээр байна.
Иймд ойрын өдрүүдэд хүйтний эрч сулрахгүй тул иргэдийг дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжихийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Түүнчлэн шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байхыг зөвлөлөө.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Агаарын хэм буурч гэнэ ээ Хэм биш градус, Агаарын температур буурах биш нэмэгдэж цельсийн -10 градус хүрнэ гэсэн үг биз дээ. -30 градусаас -10 градус болох чинь буурах биш нэмэгдэж байгаа биз дээ. Та нар минь дунд сургуулийн наад захын ойлголттой юм бичиж байгаач
Чухам аа, чухам. Одооны энэ бичээч нар мэдлэг гэж хов хоосон, өрөвдмөөр амьтад ...