Top StoriesНИЙГЭМ

Анхан шатны шүүх дээр "Акуа Гарден" ялж, нэхэмжлэгч тал давж заалдахаар болов

"Aкуа Гарден" хорооллын хоёр блокийг албадан нураах Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын захирамж 2023 оны наймдугаар сард гарсан.

Уг шийдвэр тус оны долоодугаар сард болсон их үерээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд ийнхүү захирамжилсан гэгдэж байв. Тодруулбал, "Иргэдийн эд хөрөнгө, амь насанд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул хуулийн дагуу албадан буулгахаар болсон" гэж тухайн үеийн хотын дарга мэдээлэлдээ онцолж байлаа.

Тэгвэл өнөөдрийг хүртэл "Авлига хороолол" нэр зүүсэн "Aкуа Гарден" -д холбогдох асуудал шүүхээр эцэслэгдээгүй хэвээр байна.

Одоо барилгын ажил бүрэн дууссан. 640 айлын 3,600 орчим иргэн байрандаа орохоор хүлээж буй. Мөн ашиглалтад оролгүй шүүхийн маргаантай байгаа учир зарим захиалагчид байраа зарах зар байршуулж эхлээд байгаа юм.

Хамгийн сүүлд 2025 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр тус маргаантай холбоотой нээлттэй шүүх хурал болсон. Энэ талаар тодруулахад дараах хариултыг өгсөн юм.

-"Акуа Гарден"-ы асуудалтай холбооотой шүүх хурал болж байгаа юм байна. Та мэдээлэл өгөөч?

-Шүүх хурал өнөөдөр /2025.11.06/ болсон ч хойшиллоо. 

-Ямар шалтгаанаар хойшилсон бэ?

-Өнөөдөр "Онч шийдэл" нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй хурал боллоо. Тус төрийн бус байгууллага "Акуа Гарден" хорооллыг барих газрын болон барилгын бусад зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм. 

Энэ хэрэг үүссэнээс хойш Нийслэлийн засаг дарга 2023 оны үерийн дараа "Эм энд Жи" констракшн компанийн эзэмшлийн газраас хүчингүй болгосон байдаг. Энэ хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулах "Эм энд Жи"-ийн нэхэмжлэлтэй бас нэг тусдаа хэрэг бий. Энэ тусдаа хэрэгтэй холбогдуулж Авлигатай тэмцэх газарт албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр гомдол гаргасны дагуу АТГ шалгаж байгаа. 

Өнөөдөр бол Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдсэний дараа энэ хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааг нэг талд нь шийдье гэдэг хүсэлт гарсан. 

Тэр хүсэлтийг шийдэхийн тулд АТГ-т шалгагдаж байгаа тогтоолыг хэргийн материалд нотлох баримтаар татаж аваад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэх асуудлыг жич ярихаар болж, хурал хойшиллоо. 

-Шүүхийн шийдвэр эцэслэгдэж гарах хүртэл "Акуа Гарден"-ы одоогийн нөхцөл байдал хэвээр байх уу?

-Ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй. Барилга бүрэн баригдаад дуусчихсан. Гуравдагч этгээдүүд бүх борлуулалт хийгдэж дууссан гэж хэлдэг. Мөн 3,500 орчим иргэн байрандаа орохыг хүлээсэн байдалтай байгаа учир хэцүү байна гэж байнга тайлбарладаг. 

-Шүүхийн шийдвэр Нийслэлийн талд гарсан тохиолдолд энэ иргэдийн хохирлыг барилга барьсан компани барагдуулах үүрэгтэй юу?

-Ямар шалтгаанаар захиргааны акт хүчингүй болов гэдгээс шалтгаална. Барилга барьсан хүмүүс бол барилгын бүх үе шатны болоод газрын зөвшөөрөлтэй барилга угсралтын ажлаа явуулсан байдаг юм.

Энэ бол хоёр сарын өмнөх нөхцөл байдал. Харин өнгөрсөн баасан гарагт дээр дурдсанчлан "Онч шийдэл" нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болжээ. Тус төрийн бус байгууллага "Акуа Гарден" хорооллыг барих газрын болон барилгын бусад зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаад байв. Тэгвэл тус шүүх хурлаар,

“Онч шийдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий архитектор, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох “Усан паркын маргаан”-ны нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тиймээс тус ТББ уг шийдвэрт давж заалдах гомдол гаргахаар болсон байна.

Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх "Акуа Гарден" хорооллыг барих газрын болон барилгын бусад зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзжээ.

Дээр дурдсан нөхцөл байдлуудтай холбогдуулан тодруулахад "Акуа Гарден" хорооллыг барьсан "Эм энд Жи" компанийн захирал A.Амарбаясгалан дараах хариултыг өгч байв.

-Танайхыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа юм уу?

-Шалгаж байгаа юм уу гэхээр шалгахгүй. Зүгээр л хэрэг бүртгэлийн хэрэг нээчхээд, гацаагаад байна. Шүүх хурлаа ч хийж өгөхгүй, байнга хойшлуулдаг. Үүнээс үүдээд компани өрөнд орохоос гадна оршин суугчдын нөхцөл байдал хэцүү байгаа. 

Жишээлбэл, Хотын дарга дөрвөн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй. Энэ дөрвөн итгэмжлэгдсэн төлөөлөгч дөрвүүлээ өмгөөлөгч авъя гэж нэг, нэг удаа хойшлуулсан. Энэ хугацаанд нийт 10 гаруй удаа шүүх хурал хойшиллоо. 

-Одоогийн нөхцөл байдал ямар байна?

-640 орчим айлын орон сууц шүү дээ. Энэ айлуудыг өрхийн гишүүдийнх нь тоогоор тооцож үзвэл 3,000 гаруй хүний эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Бид нэг ч хууль зөрчөөгүй. Тухайлбал, Зөрчлийн тухай хууль дээр үерийн далан бүхий газар дээр онцгой дэглэм тогтоохгүй, барилга байшин барьж болно гэдэг хоёр сайдын хамтарсан тушаал бий. 

Энгийнээр тайлбарлая. Гол хоёр эрэгтэй. Нэг эрэг дээр манайх байгаа. Нөгөө эрэг дээр нь сайд дарга нар амьдарч байна. Тэнд манайтай адил 3,990 орчим зөвшөөрөл өгөөд барилга барьчихсан байна. Бид зүгээр л тэдний нэг нь шүү дээ. 

-Барилгууд бол бүрэн баригдаад дуусчихсан уу?

-Бүгд баригдаад дууссан. 

-Шүүх хурлаа л хүлээгээд байгаа гэсэн үг үү?

-Тийм, шүүх хурал болохыг л хүлээгээд байна. Өмнөх хурлуудаар үер боогоогүй, голын голдирол өөрчлөөгүй гэдгээ ирээд хүлээн зөвшөөрсөн. Сэлбэ гол зарим газраараа 7 метр хүртэл нарийссан. Харин 50-55 метр буюу хамгийн өргөн хэсэг нь манай урдуур урсаж байгаа.

Д.УЛСАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголд авлига хүчтэй орчин буйг гэрчилнэ

Зочин
Зочин

Монголын шүүх авилгалжсан гэдгийг харуулж байна. Энэ шүүгч нарыг хуйгаар нь зайлуулах ёстой. Үндсэн хуулинд байгаа шүүх системийг өөрчлөх ёстой.

Зочин
Зочин

Гол усны голдирол усны урсац бүрэлдэх газар шүү дээ энэ жил 1966 оны ой болно шалгуулах л байх даа

Зочин
Зочин

бусадтай барьцах юмгүй шүү, танайх анхлан усан парк барина гэж хууран мэхэлж зөвшөөрөл авсан. тэрнийгээ авилга өгч байгаад орон сууц болгосон, тийм ч учраас авилга хороолол гэгддэг. тэгээд ч голын голдрил хааж байгаад шороо овоолж барьсаныг чинь бүгд харсан.

Зочин
Зочин

Уг нь Усан Парк барина гэсэн газар ш дээ. Зориулалтын бусаар ашигласан бгаа биз дээ. Ёстой л АВИЛГА ХОРООЛОЛ нэрэндээ таарч авилга өгөөд ашиглалтанд орох нь дээ.

Зочин
Зочин

Uvs iin durak iig odoo harsan chini uruvdultei zaluu haragdaj bna, yasan tactic tei uzej bna aa. Yavsaar bgaad, bid buruutaj, 3600 huii amidraliig bodood, baishingiin neriig ard tumen bid uurchluh yum bolohnee.

Дэл
Дэл

Монголд авилгачид ялна

zochin
zochin

avilga huchteinmaa huuli juramaa biyeluuleeguin hohirdog boljeee

Зочин
Зочин

Монгол ялахгүй авилгачид ялах юм байна даа. Газар өгсөн новшийн захирагч ял төлбөрөө үүрэх хэрэгтэй

Попрол зогсох ёстой
Попрол зогсох ёстой

Яах гэж зөвшөөрөл өгсийн. Өгсөн бол хурдан ажлыг нь хийлгэх хэрэгтэй. эргэж буцаад байвал ямарч бизнес Монголд хөгжихгүй. Эднийх зөндөө л барилга иймэрхүү газар баригдсан л байна. Ер тэгээд Гадаадад очоод харвал далайн эрэгт, гол мөрөнгийн эрэгт тулгаагүй барилга барьсан хот улс харснуу. Голын доогуур нь зам дээр нь барилга бариад л амьдраад л байна.

Зочин
Зочин

Байгалийн эзэд нь таалахгүй, Лусын таалахгүй Хар хэл амын хар энергитэй газар амар амгалан амьдрахгүй Таарсан таарснаараа холбогддог

Зочин
Зочин

мөнгө хүчтэй

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

монголыг сүйрүүлж байгаа хулгайч шүүгчид

Попрол зогсох ёстой
Попрол зогсох ёстой

Ер нь Монголчууд нэгийгээ хэзээ ч дээш гаргахгүй нэг тогооны ард түмэн гэдгээ хэзээ ойлгож болих вэ. Хүн ер өөрсдийгөө сорьж аль хийж үзээгүй юмаа хийж үзэх хэрэгтэй. 50 давхар байшин бариад нэг үзчихвэл дагаад л барьж болдгийн байна гээд барина. Усан дээр намган дээр байшин барьж ерөөсөөө болохгүй гэж хаана хэн хэлээд байгаан бэ. Барьж болдог байгаа шүү

Зочин
Зочин

Айлуудаа оруулсан юм байхдаа

Zochin
Zochin

danhanger bvld bayarlala Nybakter, OyuErden

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Өө хөөрхий....ийм улс яаж хөгжлийн тухай ярих вээ.....

Би бнаа
Би бнаа

Ailuudaa hurdan oruulaachee,huuli zurchsun gd bgan bl ehleh ued zogsooh n yasiin

Зочин
Зочин

Энд сэтгэгдэл бичсэн хүмүүс зүгээр бүгд тролл юм бишүү ????????????????

Холбоотой мэдээ

Back to top button