ЭРҮҮЛ МЭНД

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийг энэ сард олгохоор хуралдаж байна

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.

Тодруулбал, "ЭМЯ, ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМДЕГ -ын удирдлагууд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг 2026 оны нэгдүгээр сард багтаан гарт олгох зохицуулалтыг хэрхэн хийсэн талаар хуралдаж байна. Нэгдүгээр сард салбарынхны үндсэн цалинг 30 хувь нэмэгдүүлэх бол энэ ондоо багтаан дараах байдлаар 75 хувь нэмэгдүүлэх юм.

Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 /гурван сая/ төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

  • 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
  • 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлнэ" гэлээ.

Д.УЛСАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ ЭМ н салбар ийнхүү Чинбүрэн гэдэг хүний гар дээр амьсгал хураах тавилантай байжээ уах нэн харамсалтай Чинбүрэн энэ салбартаа их нэр хүндгүй өөдгүй албан тушаалын төлөө үхэн хатан тэмцдэг гэж ярьдын байна лэ.

Зочин
Зочин

ТЭТГЭВРИЙГ НЭМЭЭЧ

Холбоотой мэдээ

Back to top button