АТГ: Д.Бямбасүрэнтэй хамт саатуулагдсан Ц.Мөнхбаяр хахууль дамжуулсан байж болзошгүй
Өчигдөр /2026-01-22/ АТГ-аас “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнгийн гэрээс 35 сая төгрөгийн гадаад валютыг хураан авч, баривчилсан байна. Мөн түүнтэй хамт Ц.Мөнхбаярын хамт 48 цаг баривчилсан тухай бид мэдээлсэн.
Мөн орон нутагт буюу “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбекийн ажлын байр, гэрт АТГ-аас нэгжлэг хийсэн тухай мэдээллийг албан бус эх сурвалжууд мэдээлээд буй.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн болон Ц.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 22.1 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах , 22.4 Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатайгаар баривчилсан. Ц.Мөнхбаярын хувьд өмнө нь Эрчим хүчний яаманд хэлтсийн даргаар ажиллаж байсан, өдгөө хувийн компанид ажилладаг нэгэн. Уг хэрэгт хахууль дамжуулж, зуучилсан байж болзошгүй байгаа юм.
Орон нутагт шалгалтын ажил хийгдэж байгаа нь үнэн. Баян-Өлгий аймагт хоёр байршилд нэгжлэг, шалгалтын ажиллагаа хийх үеэр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбекийн гэр, ажилд нэгжлэг хийсэн. Баривчлаагүй" гэх мэдээллийг өглөө.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засаглаж байгаа МАН -АВЛИГАЧДЫН эх уурхай болжээ.
авилгын үүр уурхай МАН тар!!! Хулгайлсан бүх татвар төлөгчдийн мөнгмйг төлүүлж, эд хөрөнгийн хураахыг шаардаж байна!!
Заа АН - ч гэсэн авилгал , өмч хөрөнгийг хулгайлах суурийг тавьж өгсөн шүү дээ. Ер нь тэгээд хэрээ хэрээнийхээ харыг гайхаж муулаад байх юмгүй нэг тэрэгний 4 дугуйнууд төр засагт гарсан байна.