Сайдаасаа хөөгдвөл 7 станцыг нэгтгэсэн “Тайшир ногоон эрчим” ТӨХК-д эзэн суух Б.Чойжилсүрэнгийн санаа
Б.Чойжилсүрэнг тойрсон эрчим хүчний салбарын албан тушаалтнуудыг сүүлийн 10 хоног АТГ агналаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир хариуцлагагүй Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нараа огцруул гэж Г.Занданшатарт хандаж, өөрийн албан бланк дээрээ санал гарган, хүргүүлчихлээ. Энэ мэтээр буланд шахагдахаа Б.Чойжилсүрэн эртнээс мэдэж, эрчим хүчний долоон станцийг нэгтгэн шинээр байгуулагдсан "Тайшир ногоон эрчим" ТӨХК-ийн эзэн болох мэргэн төлөвлөгөө боловсруулж амжжээ.
Сүүлийн 10 хоногийн хугацаанд эрчим хүчний салбарыхны авилга, хахууль, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэргүүдийг АТГ-аас шалгаж, одоогоор таван хүнийг цагдан хориод байна. Тэднийг одоогийн албан тушаал нь эрчим хүчний салбарт нэгтгэх боловч, аж байдлаараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй хамааралтай байна.

Тодруулбал, ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, урьд ЭХЯ-ны ТНБД хийж, өдгөө ЗТЯ-ны ТНБД Б.Насантогтох, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, Эрчим хүчний яаманд хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Мөнхбаяр нар цагдан хоригдоод байна. Мөн Б.Чожилсүрэнгийн зөвлөх Б.Нямааг АТГ гадуур шалгаж байгаа. Холбоо хамаарлыг товч тайлбарлая.
ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх бол Б.Чойжилсүрэнгийн өмнө Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан нэгэн. Харин сайдын суудлаасаа буухдаа шинээр томилогдсон сайд Б.Чойжилсүрэнтэй гар барьсан буюу яамныхаа ТНБД-аар үлдэж байсан. Улмаар одоог хүртэл эрчим хүчний салбараасаа холдолгүй, дарга, захирлаар ажиллаж байгаа. Одоогоор өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогджээ. Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг албан тушаалын давуу байдлаараа олгосон байж болзошгүйгээр хоригдоод буй. Цагдан хорих хугацаа нь хоёрдугаар сарын 16-ны өдөр дуусна. Хэрэв үргэлжлүүлэн хорьж, шалгах саналыг прокурорын байгууллагаас гаргавал шүүх дахин хэлэлцэх юм.
П.Товуудорж: Б.Чойжилсүрэнгийн нэг сумын дүү буюу Увс аймгийн Тэс сумын уугуул хүү. 2020-2021 онд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн зөвлөх, 2022 оноос одоог хүртэл буюу Б.Чойжилсүрэнг сайдаар ажиллаж буй энэ цаг үед Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар ажиллаж буй. Түүний дүү П.Даваадорж нь мөн 48 цагийн хугацаатайгаар саатуулагдсан ч үргэлжлүүлэн хоригдоогүй, мултарчихсан буй.
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн: Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз. Тодруулбал, 1988 оны Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II сургуулийн төгсөгчид. Намтраас нь харвал, 2016 онд Б.Чойжилсүрэн Сангийн сайд болоход Б.Бямбасүрэн Сангийн яамны харьяа Төрийн банкны орлогч захирлаар томилогдож байж. Үүний дараа 2022 онд Б.Чойжилсүрэн ЭХ-ний сайд болмогцоо Б.Бямбасүрэнг мөн л Эрчим хүчний яамны харьяа "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирлаар томилжээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан Эрчим хүчний яаманд хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Мөнхбаярын хамт цагдан хорьж шалгаж байна.
Б.Чойжилсүрэн бол сүүлийн 16 жил тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож, Сангийн сайд, Эрчим хүчний сайдаар ажиллав. Мөн энэ хугацаандаа бетонон ширэнгийн бизнесээ таслаагүй, харин ч идэвхийлэн хийсэн гэж хэлж болно. Учир нь ЭХ-ний сайдаар ажиллаж буй 3.6 жилийн хугацаанд Нийслэлийн хамгийн ашигтай байршилд зургаан хотхон ашиглалтад оруулж, дэд бүтэц, эрчим хүчээр саадгүй хангаж чадсан байна. Тус агуулгаар бэлтгэсэн мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.
Дээр дурдсанчлан эрчим хүчний долоон станцыг нэгтгэн шинээр байгуулагдсан "Тайшир ногоон эрчим" ТӨХК-ийн эзэн болох Б.Чойжилсүрэнгийн мэргэн төлөвлөгөөг энд өгүүлье.
16 жилийн төр түшилцэж, Сангийн сайд, Эрчим хүчний сайдаар ажилласан Б.Чойжилсүрэнгийн дүүлж хүрэх дараагийн суудал нь “Тайшир ногоон эрчим” ТӨХК
Баруун бүсийн Алтай-Улиастайн эрчим хүчний системийг татан буулгаж, Төвийн бүсийн эрчим хүчний системд нэгтгэх буюу Баруун бүсийн бие даасан есөн компани, тэдний найман салбарыг нэгтгэн дөрвөн компани болгох шийдвэр гаргасан. Мөн “Тайшир ногоон эрчим” ТӨХК-ийг шинээр байгуулжээ. Энэ нэгтгэлийг Б.Чойжилсүрэн сайл зүтгүүлж, Г.Занданшатар ч үүнийг нь дэмжиж өгсөн.
Дөрвөн нэгтгэлийг тодруулбал,
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д: "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК
“Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д: “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Дөргөний усан цахилгаан станц” ХХК, Мянгадын нарны цахилгаан станц
“Алтай-Улиастайн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д "Алтай-Улиастайн эрчим хүчний систем"-ийн түгээх сүлжээний салбарууд
“Тайшир ногоон эрчим” ТӨХК-д
- “Тайшир-Гуулингийн усан цахилгаан станц” ХХК,
- “Богдын голын усан цахилгаан станц” ХХК,
- “Тосонцэнгэлийн усан цахилгаан станц” ХХК,
- Сэрвэний нарны цахилгаан станц,
- Мөрөнгийн нарны цахилгаан станц,
- Борхын нарны цахилгаан станц,
- Хүнгүй-Галуутайн усан цахилгаан станцуудыг нэгтгэн тус тус байгуулсан билээ.
Энэ нэгтгэлээ манай Засгийн газар эрчим хүчний салбарын тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангуулах, салбарын төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах замаар үр ашгийг дээшлүүлэх зорилготой гэж тодотгосон. Бүтэц нэгдэнэ гэдэг төсөв цуглахын дохио. Мөн олон ашиг сонирхол хөндөгдөнө. 16 жилийн төр түшилцэж, Сангийн сайд, Эрчим хүчний сайдаар ажилласан Б.Чойжилсүрэнгийн дүүлж хүрэх дараагийн суудал нь энэ бололтой.
Одоогоор “Тайшир ногоон эрчим” ТӨХК гүйцэтгэх захирлаар Д.Амартүвшин ажиллаж байна. Түүнийг оны эхэнд томилсон байна.
Мөн Б.Чойжилсүрэн энэ салбарыг толгойлон суусан жилүүдийнхээ хамгийн чухал ажлыг оны өмнөхөн нугалж, Баруун бүсийн эрчим хүчний алдагдлыг төвийн бүсээр төлүүлэх Засгийн газрын тогтоол гаргаж батлуулсан. Энэ мэтээр Г.Занданшатарын Засгийн газраас хүртэхээ хүртчихсэн нэгэн билээ.
Эрчим хүчний салбарт өрнөөд буй авилгын хэргийн үйл процессыг уншихыг хүсвэл дараах нийтлэлүүдийг санал болгож байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чойжилсүрэнгээс ял асууж, тохирсон шийтгэлийг нь өгөхгүй бол Засгийн газрын нэр хүнд гэж байхгүй болно
baigal hamgaalachiig alsan aluurchin
hunii ymnd nugasgui guilagchin
Занданшатар аа ЗГ-ыг ээлжит бус хуралдуулаад Чойжилсүрэнг зайлуулаачээ. Нэг өдөр ч хармааргүй байна.
Яасан үнэтэй сандал суудал вэ
МЭРГЭЖЛИЙН хүнийг эрчим хүчний удирдлагад тавих хэрэгтэй. Мэргэжлийн бус хүнийг эрчим хүчинд ойртуулж болохгүй.
Чойжилсүрэн энд тэнд дарга болгох аваас бослого гаргана шүү. Төрийг эргүүлж түмэн олон босно.
Uvsad tusviin ba idsen uusan munguuruu Bali aral shig amtaltiin gasar baiguulj bidnii tusviin munguur uurtuu ashigtai gazar baiguulj bayajsan geh met hangalttai hereg baihad yagaad shorond hiij hurungiig hueaahgyi bn ene zasag......
Чойжилсүрэн хувийн том бизнестэй , боловсрол мэдлэгийг НЬ шахаад :
1. ӨӨРЧЛӨЛТ ГАРГАХ ГҮЙ хүнийг Улсын Гал голомт болсон ЯАМЫГ ХАРИУЦЦУУЛАХАА БОЛИОЧЭЭ ? ҮР ДҮН ГАРАХ ХУГАЦАА БОЛСОН БУСУУ ?
2 . ЗАЛУУ ТӨЛӨВШИН ТОГТСОН- МЭРГЭЖИЛ- МЭДЛЭГ - ЧАДВАРТАЙ ЦАХИЛГААНЫ / ГОЛЛОХ МЭРГЭЖЛИЙН ИНЖЕНЕРҮҮДЭЭС АЖЛЫН БҮТЭЭЛ ҮР ДҮНГ ХАРГАЛЗАХ / ИНЖЕНЕРҮҮДЭЭС СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАН АЖИЛЛУУЛАХ.
3 .УЛСЫН ТӨЛӨӨ ЧИН СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛЖ АЖИЛЛАХ МЭРГЭЖЛИЙН ИНЖЕРҮҮДЭЭСЭЭ ШАЛГАРУУЛСАН НЬ ЗОХИСТОЙ БУСУУ .
4 . ЦААШИД УЛСЫН АЖИЛ ЯАЖ ХАРИУЦАН АЖИЛЛАХ ВЭ ??!!!!!!! НЭГ АЖИЛ АСУУДАЛД ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДСАН ХҮНИЙГ ДАХИН УЛСЫН АЖИЛ ХАРИУЦУУЛАХ НЬ ХЭР ЗОХИСТОЙ ЭСЭХИЙГ Ч ТОГТООЖ ҮР ДҮНГ ТООЦООЛОХ НЬ ЗҮЙТЭЙ ДЭЭ ...
муу цатдаггүй новшийн баянчуудыг шийтгэх юмсан. даанч шүүх цагдаа нь юу ч хийж чадахгүй, чадваргүй юм.
Чойжилсүрэнг хулгай хийх боломжтой газар л томилуулдаг хүн нь Нямдорж л байгаа..түүнээс Чойжилсүрэнг тоож сайдаар томилох тэнэг монголд байхгүй штээ. НЯМДОРЖ гэж аюултай шуналтай дайсанг МАН аас хөөж зайлуулж байж л энэ улс хөгжих юм байна..Зоригийн алуурчдыг ч Нямдорж суллаж явуулсан биздээ..
OyunErdenii vldegdel novshuudaa zailuulaa Zandka gai l bolno shvv
5 jild tosgoni neg maanag batsaan ger bvleeree hulgaigaar bayajij uls dampuusan shvv