УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Баатархүү: Хот төлөвлөлтийн асуудлыг тодорхой болгохыг иргэд шаардаж байна

Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллаж, иргэдтэй уулзлаа. Энэ үеэрээ өнгөрсөн намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомжууд, парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэлээс танилцуулав.

Мөн иргэний эдийн засгийн эрх чөлөөг боомилсон хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, засаглал, авлига, хүнд суртал, хуулиас давсан дүрэм журмуудыг цэгцэлж, төрийн хүнд суртал, шат дамжлага, элдэв төрлийн саад тээгийг нэг мөр хуульчлан цэвэрлэх “Чөлөөлье” санаачилгын талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.Тус уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга, удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцож, иргэдийн асуултад хариуллаа.Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн зарим хороодод ямар өөрчлөлт оруулах талаар танилцуулав. Иргэдийн зүгээс дахин төлөвлөлт, газрын маргаантай асуудлын хүрээнд санал сэтгэгдлээ хэлж, иргэдийг нээлттэй мэдээллээр хангахыг хүсэв.

Мөн энэ үеэр ахмадууд тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудалд байр сууриа илэрхийлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалаас тодруулга авав.Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү “Иргэд гурван асуудалд санаа зовж байгаагаа илэрхийллээ. Нэгдүгээрт, төрийн үйлчилгээ хүнд сурталтай байна. Олон бичиг цаас, зөвшөөрөл нэрийн дор даргын үүд сахихад хүргэдэг асуудлыг цэгцэлж “Чөлөөлье” санаачилга дэвшүүлснийг дэмжиж байгаа илэрхийлэв. Хоёрдугаарт, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, амьжиргааг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэхэд анхаарахыг хүсэв. Учир нь дийлэнх ахмад тэтгэврийн зээлтэй, ажил эрхэлж байгаа хоёр хүн тутмын нэг нь цалингийн зээлтэй. Бид зээлээс зээл рүү явж байна. Эдийн засгийн энэ тогтолцоог өөрчлөхөд Улсын Их Хурал анхаарч ажиллахыг хүсэв. Мөн хот төлөвлөлтийн асуудлыг ойлгомжтой тодорхой болгохыг шаардаж байна” гэлээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button