НИЙГЭМНийгэм мэдээ
ДЦ-ийн 05-р ангийн алба хаагчид нэгнийгээ “...Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зоджээ
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-ний 00.10 цагт “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэх мэдээлэл бүртгэгджээ. Дээрх асуудалд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Урьдчилсан байдлаар хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ “...Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон ба одоогоор цэргийн алба хаагч Ц нь эмнэлэгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч, хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. "Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар Цагдаагийн байгууллагаас эргэн мэдээлэх болно" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ 05-р анги бузартсан байна, тараавал таарна!
Өдөр тутам цэргүүдиигЖаа- гаар нь эсвэл атмаан цэргүүдээр дэглүүлээд сурчихсан өөрсдөө юуч хиидэггүй салаа ротын дарга нартай газар хэзээнээсээ иим байсаар ирсэн шүү дээ.
Хууль зүйн сайд Энхбаяраа энэ юү болж байнаа!!! Даргыг нь солиод ч байдал дээрдэдгүй яасан газар вэ?
Одоо цэрэгт явах залуус олдох уу? Эцэг эх нь нойртой хонож чадах уу?
Хүчирхийллийн бузар дэв шингэжээ оо ум хум ална му пязда хум пад суха шанаа бов гошног суха агара сама ранза
За даргыг нь дахиад соль. Юу ч хийж чадахгүй юм байна. Бүх бага дарга нэртэй (түрүүч, дэд түрүүч) бүгдийг өөрчил. За тэгээд хэт их завтай байх шиг байна. Цэргийн хэргийн бэлтгэлийг нь эрчимжүүл. Цэрэг жагсаалдаа жигдэрч, Унага зэлэндээ номхордог гэдэг дээ