Улс төрийн мэдээ

Тайландад суух элчин сайдаар В.Оюуг томилсон ч А.Төмөр байсаар байна

2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас эгүүлэн татах, томилох талаарх Элчин сайд нарын нэрсийг өргөн барьсан.

Нийт 21 нэр бүхий жагсаалтад Монгол Улсаас Тайландын Хаант Улсад Суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар В.Оюуг А.Төмөрийн оронд томилох саналыг тусгасан байв.

Эргэн сануулбал, өнгөрсөн тавдугаар сарын 09-ний өдөр түүний эхнэр амьдардаг орон сууцныхаа 17 давхраас унаж, амиа алдсан. Эл үйл явдалд А.Төмөрийг буруутгаж байлаа. Мөн Элчин сайдын бүрэн эрх нь өнгөрсөн оны долоодугаар сард дуусгавар болсон байдаг.

Тэгвэл гурав хоногийн өмнө Тайландын Хаант улс дахь Элчин сайдын яам албан хуудастаа мэдээлэл оруулахдаа А.Төмөрийг “Элчин сайд” хэмээн тодотгов. Тодруулбал, “Тайландын Хаант Улсад суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөрийн санаачилгаар тус улсад Жанрайсаг бурхныг бүтээн босгох ажил амжилттай хэрэгжиж дуусав” хэмээн бичжээ.


Гэтэл 12 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюуг томилж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл А.Төмөр Элчин сайд байхаа больсон гэсэн үг.

Иймд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас байршуулсан уг мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж, шүүмжлэл дагуулаад байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн мөртлөө элчин сайд гэсэн нэрийн дор Монгол Улсад ирэхгүй, санаатайгаар зугатааж яваа этгээд.

Зочин
Зочин

yuma jhn sudal setguulchee
elchin saidaa erguulen tatah tushaalaa todorhoi ognoogor tasalbar bolgodog ym. ter boltol elchin said gsn ug.
daraagiin hun ni suugaa orondoo itgemjleh juuh bichgee orgon barih blmjtoi bolj suuh oron ni zovshoorch baij daraagiinh ni eheldeg. setguulch nertei hooson tolgoitoi hiisdeg hamhuulnuud

Шалгах хэрэгтэй
Шалгах хэрэгтэй

Захиалгатай, тэнэг мэдээ бичихээ больчихмоор юм. Монгол Улс элчин сайдаар томилсон ч цаад улс нь хүлээн авах зөвшөөрлөө ирүүлээгүй тохиолдолд шинэ элчин сайд хэн ч биш. Шинэ элчин сайдыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хуучин элчин сайд маань үүргээ дуусгаж, буцах ёстой байдаг. Төмөр сайн дипломатч.

Зочин
Зочин

Хичээлдээ тааруухан л оюутан байсан, гайгүй болсон юм байлгүй дээ.

Зочин
Зочин

Элчин сайдаар томилогдох хүнийг Улсын Их Хуралд танилцуулдаг. Дараа нь Ерөнхийлөгч албан ёсоор томилно. Одоогоор томилоогүй юм байлгүй дээ. Тэгээд л хуучин хүн нь үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгаа байх.

Budragchaa
Budragchaa

Erguu hooson tolgoitoi, yu ch meddeggui, mungu huusun setguulch ner zuusen, aldar nerend durtai garuud olshirov?!?

хүннү
хүннү

Эхнэрээ “муулдаг” нөхөр мөн үү?

Zochin
Zochin

Ehneree undruus shidej alaad tgd geriinhen n irehees umnu chandarlasan bsan gdg n mash notstoi shdee, hurdan sain shalgah hrgtei shdee, hairan saihan emegtei bas neg zolios hezee c amia horloh hun bish gj naiz nuhud n helsen bsan,yneheer baliar ymnyydiig ingej tomildog bnaa, yter tyrgen zailuulaachee!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button