УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хаврын чуулганаар гишүүний бүрэн эрх нь хөндөгдөх Х.Булгантуяа "Монголд байна" гэв

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн. Тухайлбал, Г.Занданшатарын ЗГ-ыг огцруулах УИХ-ын санал хураалтыг ҮХ зөрчсөн гэж 10 сард дүгнэсэн. Тухайн үеэс хойших чуулган болоод байнгын хороонд Х.Булгантуяа суугаагүй. Улмаар түүнийг гадаад улсад буй талаарх мэдээлэл хөврөөд байсан. Үүнд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа цахим хуудсаараа дамжуулан хариулт өглөө.

Ингэхдээ "Намайг оргон зайлж гадаад явсан гэх ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ сошиалд түгээжээ. Би монголдоо байгаа. 2025 оны 11 сард олон улсын хуралд цөөн хоног яваад ирсэн. Ингэхдээ УИХ-с холбогдох зөвшөөрлөө авч, МАН-ын дарга Н.Учралд мэдэгдсэн. Өөрөөр хаашаа ч яваагүй монголдоо өвөлжиж байна.

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус чуулган ирэх сард болох тул намын удирдлага, холбооны хамт олонтойгоо уулзаж бэлтгэлээ хангаж байна. Маргааш хүүхдүүдийн хичээл эхлэх гээд дутуу даалгаврыг нь хийлгэх, дэвтэр номыг нь бэлдэх ээж, аавын их ажил манайд ид өрнөж байна. Та нар адилхан уу" гэжээ.

Эргэн сануулахад, түүнийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах асуудал хөндөгдөж буй билээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ааа
ааа

Булгантуяаг хэлмэгдүүлэхийг эрс эсэргүүцэж байна. Ганц эмэгтэйг золиослоод өөрсдөө нуугддаг өнөөгийн улс төрч эрчүүд үнэхээр хөөрхийлэлтэй еэ.

Бат инженер
Бат инженер

Булгантуяа ч аргагүй буруу юм хийсэн л дээ. Гэхдээ өөрөө ингэе гээгүй байх. Намынхан нь л шахсан байх Уг нь гайгүй чадвартай эмэгтэй шиг байдаг юмсан

Зочин
Зочин

ГУЦООД БАЙЛГҮЙ ОЧИЖ ТАЙЛБАРАА ӨГӨӨЧ

Зочин
Зочин

Kk энэ авгай нараас ер нь юү гарах уу, herpies л гарч мэднэ

Зочин
Зочин

Загдан ИХ ХУРЛЫН 71гишүүний саналаар огцорсон биз дээ. Булгантуяа удирдаад.огцруулаа юу????!!!!!!! Цогтгэрэл ч гэсэн огцруулахаар Цэцээр оруулаад буцаачих юм......гээд ярьж л байсан

Зочин
Зочин

Өмнөх Оюунхорол Оюунчимэг гэх мэтээс хамаагүй дээр

Зочин
Зочин

ТАГНУУЛ ДЭЭР ТАЙЛБАРАА ӨГӨХГҮЙ ЗУГТААД БНА ГЭЭ БИЗ ДЭ

Холбоотой мэдээ

Back to top button