УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Монголын тариаланчдын үндэсний холбоог Су.Батболд тэргүүлнэ

Монголын тариаланчдын үндэсний холбооны ээлжит чуулган "Эвийг эрхэмлэн амжилтыг бүтээе" уриан дор өчигдөр боллоо. Тус холбооны тэргүүнд таван хүн нэр дэвшин өрсөлдсөнөөс УИХ-ын гишүүн асан Су.Батболд олонхын саналаар сонгогдлоо.
Сундуйн Батболд нь Улсын Их Хуралд дөрвөн удаа сонгогдож байсан бөгөөд 2016 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдон ажиллаж байгаад 2018 онд өөрийн хүслээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.
21 аймгийн 400 гаруй тариаланч оролцсон чуулганаар мөн холбооны гишүүд, удирдах зөвлөлийг сонгож, дүрмийн шинэчлэлийг хэлэлцсэн юм.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн чинь НОГООН АВТОБУС хэрэгээр ял авчихаагүй юм уу АРАЙ АРАЙ
Харин тиим манай хуулийнханы байгаа царай эндээ
энэ гажиг ажил хийж чадах уу, хүний эхэлсэн ажлыг нурааж, гацаахыг бол үнэхээр сайн гүйцэтгэнэ.