НИЙГЭМНийгэм мэдээ
Нийслэлийн 1.7 сая хүнд 78 түргэний машин өдөрт гурван ээлжээр үйлчилж байна
Нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 машин өдөрт гурван ээлжээр дуудлагад явж байгаа аж. Энэ нь Улаанбаатар хотын 1.7 сая хүн амын 0.1 хувьд нь ч хүрч үйлчилж чадахааргүй байна. Тэрчлэн түргэн тусламжийн төвд 125 жолооч, 175 эмч ажиллаж байгаа юм.
Түргэн тусламжийн машин дуудлагын дагуу очиход цаг алдах, зогсоолгүйн улмаас тойрч явах зэрэг хүндрэлүүд гардаг. Тиймээс нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтэрдэг болгох талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн холбогдох албаныханд чиглэл болгож байсан. Тэгвэл НИТХ-ын холбогдох албаныхан уг асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж, хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглолыг түргэний машинуудад суулгаж өгөхөөр болжээ.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.