Томчуудаа "хүчилсэн" ч НАМЭХ-ны зааландаа тоогдохгүй байх эрсдэлтэй Д.Үүрийнтуяа
МАН-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, залуусын холбоог удирдана гэдэг дараачийн УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатаа ногоон гэрлээр авах, Удирдах зөвлөлд шууд багтах, Бага хуралдаа нөлөөлөх, өөрийн хүмүүсээ өөд шидэх зэрэг боломж атгуулдаг чухал суудал.
Тиймээс МАН дотор эл холбоодыг удирдлагын төлөөх зодоон үе үеийн байсаар ирсэн. Тухайлахад, НАМЗХ-г Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, О.Содбилэг нарын бизнес угшилтай хунтайж нараас Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын өөрсдийгөө "ардын хүүхэд" гэж тодорхойлсон хэсэг авах гэж бөөн бужигнаан үүсгэж байсан түүх саяхных.
МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоог хэн удирдах нь ч бас намын дарга нарын хувьд онцгой чухал шийдвэр болж өгдөг. Эдүгээ МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо энэ сарын 14-нд Их хурлаа хийж, Ерөнхийлөгчөө сонгоно. Уг холбоог МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнийн санал болгосноор Х.Булгантуяа удирдаж байв.
Тэрбээр төрийн эрх мэдлийг санаатайгаар өөрийн мэдэхгүйгээр авахаар завдсан үндэслэлээр хилийн хориг тавигдаж, хаврын чуулганаар эргүүлэн татагдана хэмээгдэж буй. Мөнхүү МАН-ын даргын суудлыг Л.Оюун-Эрдэнэ өгсөн, УДШ-д бүртгүүлсэн шинэчилсэн дүрмийн дагуу холбоодын Ерөнхийлөгчийг солино зэрэг шалтгаан нөхцөлүүдээр Х.Булгантуяа ажлаа өгөх нь тодорхой болчхоод байна.
Х.Булгантуяагийн оронд өнөөгийн МАН-ын дарга Н.Учрал хэний нэрийг дэвшүүлэх гэдэг агуулга удирдлагуудынх нь түвшинд яригдаж буй.
Уг холбоог тэргүүлэх хүнээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг удаан яригдсан. УИХ-д сонгогдсон байдал, ЗГ-ын гишүүнээр ажилласан түүх, намдаа зүтгэсэн түүхээрээ ч тэр одоо МАН-д Б.Батцэцэгээс илүү тохирох кандидат байгаа юу гэвэл үгүй. Гэвч Б.Батцэцэгийг Д.Үүрийнтуяа арга эвэндээ оруулж, өрсөлдүүлэхгүй байх тохироог хийсэн гэгдэж буй. Мөнхүү Ч.Ундрам аймгийн намын хороогоо тэргүүлдэг гэх үндэслэлээр тус өрсөлдөөнөөс хасуулсан гэгдэж байна.
Тэгэхээр Н.Учрал хүссэн ч хүсээгүй Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүлэх ах нарынхаа шахаасыг биелүүлнэ гэх өрнөл харагдаж байна. Гол нь намын даргын хувиар яг ажил хийх, өөрт нь түшиг болох хүнээ Н.Учрал өөрийн хүслээр нэрлэв үү гэдэг асуудал энд үүсч буй.
Учир нь, Д.Үүрийнтуяа Ерөнхий сайд Г.Занданшатарт "Сод монгол" группийн Ерөнхийлөгч Ц.Ананбазараар дамжуулан шахалт үзүүлж, төрийн тэргүүнээс ч ийм чиглэлийг бусад эмэгтэйчүүд рүүгээ тулгуулсан гэдэг.
Д.Үүрийнтуяагийн улс төрд орж ирсэн бүх түүх Ц.Анандбазартай холбогдож, "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар Х.Бадамсүрэн ажиллах үед хамаг нууцын агуулга дээр нь "шадарладаг" хэмээгддэг байв. УИХ-ын 2024 оны сонгуульд "Эрдэнэт үйлдвэр"-ийн далд дэмжлэгтэйгээр бүсдээ өрсөлдөж гарч ирсэн түүнийг МАН-ын 21 аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл төдийлөн танихгүй, даган дэмжихгүй хандлагатай байгаа гэх.
МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь 21 аймаг, сум хороодын үүрүүдээс төлөөлөлтэй. Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс Н.Учралд чиглэл өгүүлж, бусад өрсөлдөгчдөө ч ийм байдлаар зохицуулсан Д.Үүрийнтуяатай заалнаас өрсөлдөөн үүсвэл хэрхэх үү гэсэн асуудал ч хүчтэй яригдаж байна.
Ер нь Н.Учралыг МАН-ын даргын хувиар эмэгтэйчүүдийн байгууллагаа хэнд өгөх талаар бодож байх зуур л Д.Үүрийнтуяа тохироогоо "пижигнүүлсэн" харагдаж байгаа. Заалны дэмжлэг авах эсэх нь бол...
Г.ИТГЭЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүүхний Эрдэнэтээс Ба ахтайгаа нийлж идсэн мөнгийг гаргадаг ч болоосой, манай шүүх прокурорынхон
Д.Үүрийнтуяа нөгөө эрдэмтэн мөн биздээ.Мөн бол арай дээр амьдрал дээр туршлага сайтай ,иргэдэд ойр дотно шүү.Үүрийнтуяаг даргаар ажиллуулбал сайн.Бусад нь бол хэрэггүй дээ.Чадваргүй байж юугий нь булаацалддаг байна аа.
Үхсэнийх нь эрдэмтэн. Хөдөө аж ахуйн дээд төгссөн колонкийн нягтлан л авгайшд. Анандбузар л жаал өөд татсан. Одоо Зандкагийн фракцийнх гээд хөөрөөд гүйгээд байгаа
Өө хөөрхий Анандбузрын гараар орсон бол хэрэггүйдээ.Батцэцэг нь бас нэг нөхрийн гараар бас орчихсон.Хүний гараар ороогүй нөхөр тавихыг бодоорой.
Батцэцэг нэж хэлээ зажилсан гадаад дотоодод амьдарч буй иргэддээ нэр хүнд нь навс унасан авгайгаар юугаа хийнээ./Хоролмаа гээ биз дээ бас муухай дээр улцан гэж/ Намын нэр хүнд чинь навс унасан дээрээ энэ авгайг залвал тэгээд шувтарсан цагаан бубаруугаа явж байгаа нь тэрээ. Намаа цэвэрлэнэ гэж хамаг эх орноо гэсэн залуусаа инам дарж аваад 3,5 сая иргэний мэлмийг нь хааж сонорыг нь таглана гэж байхгүй шүү!!! Ард түмэн тэс үсрэхэд тун ч ойрхон бий шүү!! .
ТААНУУД МАНАЙ БАТЦЭЦЭГИЙГ ХЭЛЭЭ ЗАЖИЛСАН ТЭНЭГ ХҮҮХЭН ГЭЖ МУУЛАХ ЮМ ТЭР ЧИНЬ НУУЦ ЗЭВСЭГ САЙТАЙ ХӨӨН ТЭР ЗЭВСЭГ НЬ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ ИХТЭЙ ГЭЖУГА
Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud
Бадамсүрэнгийн бэлэн хүүхэн
Энэ хүний Эрдэнэтийн тeндeрүүдийг шалгаачээ. Хөдөө аж ахуй л төгссөн жирийн нягтлан авгай яаж сонгуулийн үeэр хэдэн тэрбумыг цацаж чадав. Мөнгөн бороо оруулж байсныг нь цуг дэвшигчид нь хүртэл ангайсан даа
Баоиар сонин соёл хэвшсэн хачин нам шүү. Бүх юм нь тохироо, дээрээс өгсөн чиглэлээр явдаг, дотоод ардчилал байхгүй ийм институци удаандаа аажмаар ялзарч нурдаг жамтай.
Анхан шатны нэгжүүдээ хүртэл Учрал Содбаатар нар хуваан талцуулаад эхэлсэн байна лээ. Дор хаяж гишүүдийнх нь тал нь дургүй нь хүрвэл сонгуульд энэ нам сайхан унана даа ккк
Учрал даргаа ДАРАНГУЙЛАГЧ болж чадаагүй нөхцөлд хоёр нүүр гаргах,урвах,хор найруулах зэрэг ажлынхаа шагналд ӨНДӨРӨӨС УНАХ гэдэг одон авдаг жамтай.Унахгүй гэвэл Намынхаа хулгайчид эрс шийдэмгий тэмц.
Дандаа авлигатай холбогдсон хүмүүстэй хачин нам
Үүрийнтуяа тендерийн авилгач хүн.Хэн удирдах нь маньд хамаа алга.
Өөрийгөө юм бүхнийг мэдддэг гэж бодоод хаа хаа л бол хаа явьж ярьж байдаг ноён нуруугүй хүүхэн Анадбазараа орхиод Зандза гээд
мундаг бүсгүй юм байна гэж боддог шүү. өлхөн хийчих байх. амжилт