Байгаль орчин

Салхи шуургатай, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна

22, 23-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

Хур тунадас:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорнод-Монголын тал нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -35...-40 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -30...-35 градус, Хангайн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр -25...-30 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button