Нийгэм мэдээ

Монгол Улс анх удаа төрийн тахилгат нууртай болов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гарсныг албан ёсоор зарласан юм.

Ерөнхийлөгчийн мэндчилгээнд “Гал морин жилд Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна. Энэ тэгш ойг тохиолдуулан Их хаанд “Чингис” цол өргөмжилж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг анх дуурьсгасан Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргалаа. Мөн чандмань эрдэнэ усыг гамнах, эх ундаргыг нь хамгаалах, цэвэр ариун байлгах зорилгоор эрт галавын үеэс эдүгээ цагийг хүртэл Монгол нутаг дахь хүн ард, амьтан ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх болсон далай ээж Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг ард түмэндээ сонордуулахад таатай байна” хэмээн дурджээ. 

Монголын төр түүхэндээ анх удаа Төрийн тахилгат нууртай болж буй нь энэ билээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүк ерөнхийлөгч Сэлбэ голыг төрийн тахилгатай гол болгочихмоор юм! Өмхий үнэртэй маш бохир устай, гол гэхэд хэцүүхэн л болоод байгаа ш дээ!

зочин
зочин
Reply to  Зочин

tuul maani udahgui ijilhen bolno doo, ter hurdnii zamnii ajil yavagdval

Back to top button