Н.Цэрэнсамбуу албан тушаалаа “жинхлэхийн” тулд ногдол ашиг нэрээр иргэдэд 208, Засгийн газарт 578 тэрбумыг олгоно

Улс төржилтийн гол “хэрэгсэл” болчихсон ногдол ашиг гэх үг Г.Занданшатарын Засгийн газрын ч пи ар болов.
2023 оны хувьцааны ногдол ашиг гэж 2024 оны 4-р сард “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд 256,000 төгрөгийг арилжааны банкны дансаар нь олгосон. Ингэхдээ нэгж хувьцааг татвар суутгасан дүнгээр 239.4 төгрөгөөр тооцсон бөгөөд нийтдээ 3.4 сая иргэдийн данс руу шилжүүлсэн юм.
2012 оны Засгийн газрын 181 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоож байв. Ийн ногдол ашгийн хувийг иргэдийн үнэт цаасны данс руу шилжүүлэх зарчмаар өнөөдрийг хүрсэн. Тухайн үед ахмад настнуудад насны хишиг байдлаар, оюутнуудад сургалтын төлбөрт суутгах зэргээр олгогдож, улмаар зарим иргэд хувьцаагаа төрд буцаан зарсан бөгөөд харилцан адилгүй хувь хэмжээтэйгээр өдгөө 3.5 сая хувьцааг иргэд эзэмшиж буй.
2025 онд 1072 хувьцаатай иргэдэд ногдол ашигт 93499 төгрөг олгож байсан бөгөөд нийт дүнгээр 734 тэрбум төгрөгтэй тэнцэж байв.
Харвал,
- 2020 онд 87000 төгрөг
- 2022 онд 104000 төгрөг
- 2023 онд 256000 төгрөг
- 2024 онд 93499 төгрөг тус тус өгчээ.
Гэхдээ жил болгон ногдол ашиг өгөөд байдаг уу гэвэл, үгүй.
2017, 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ашигтай ажилласан ч өнөөх Чалкогийн өр 350 сая ам.доллар, Хөгжлийн банкны 200 сая ам.долларын өрийг барагдуулсан.
2019 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 357 тэрбум, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтад 308 тэрбумыг мөн төлж, Тавантолгой түлш ХХК-д 111 тэрбумын санхүүжилт хийсэн. Ингээд харахаар 2016 оноос ашигтай ажилласан жил тутамдаа хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг тараах боломж байсан ч төрийн үүргийг давхар хуваалцаж, ерөнхийдөө ашигтай ажилласан жил тутамд тодорхой улсын тодотголтой бүтээн байгуулалт, төсөл рүү санхүүжилтийг нь шийдэж ирснээр ногдол ашиг тараах асуудал алдаг оног явж ирсэн байдаг.
Эхэнд дурдсанчлан улс төрийн тодорхой үйл явдал, улс төрийн пи ар маягаар ногдол ашиг тарааж ирсэн гэхэд болно.
Ерөнхий улс төрийн нюансыг нь тайлбарлавал, 2025 оны 7-р сард Ерөнхий сайдын суудалд Г.Занданшатар очмогцоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай руу өөрийн биеэр очиж ажилласан бөгөөд байгуулсан гэрээ нэг бүрийг татаж авч гүйцэтгэлийг нь шалгах, зөрчил хууль бус байдал илэрвэл хуулийн байгууллагад шилжүүлэхийг үүрэгдэж байв.
Улмаар Засгийн газар онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөрөө У.Бямбасүрэнг томилоод байсан ч онцгой дэглэмийн хугацаа дуусахтай зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг ахиулж Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм.
Гэтэл 2026 он гарахтай зэрэгцэн Засгийн газраас ногдол ашиг тараана гэх мессеж ар араасаа гарч эхлэв. Бортээг, Олон-Овоот зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая хүртэл төгрөгийн ногдол ашиг тараана гэх шум тархаж, дараа нь энэ хоёрдугаар сард байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг баялгийн сангаар дамжуулан ард түмэнд өгөхөөр болсон.
Энэ ногдол ашиг, бэлэн мөнгөний амлалт бол МАН урьд МАХН байхаас угшилтай, намын хууччуулынх нь арга барилаас бүрэн арилчхаагүй 60, 70-аад оныхноор нь үргэлжилж л яваа хэлбэр.
Эцэстээ гар дээр ирэх бэлэн мөнгөний хүлээлтүүд нь яван явсаар “Эрдэнэс Тавантолгой”-н нэгж хувьцааг 65.55 төгрөгөөр тооцож нийт 756 тэрбумаас 208 тэрбумыг нь 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд олгох юм боллоо. Гэхдээ үлдсэн 548 тэрбум нь зүй ёсоороо Засгийн газарт очно гэсэн үг.
Учир нь 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн 2012 онд 1 сая 420 мянган иргэн хувьцаагаа бүтнээр нь болон тодорхой хувийг нь Засгийн газарт буцаан худалдсан байдаг. Өөрөөр хэлбэл нийт хувьцааны 73.6 хувийг Засгийн газар, үлдсэн 26.4 хувийг иргэд, аж ахуй нэгжүүд эзэмшдэг гэсэн үг.
Ингээд харахаар нийт дүнгээрээ иргэдэд ногдол ашиг өгөөд байгаа нэртэй авч цаана нь Засгийн газар өөртөө өгөөж хүртэж буй хэлбэр.
Ердөө сарын өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу төрийн ордонд “Баялгийн санд 397 тэрбумыг төвлөрүүлж ажилласан. Төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ажиллахад өнгөрсөн хугацаанд 9.5 их наяд төгрөг зарцууллаа. Нүүрсний үнэ айхтар өсөхгүй байх. 1072 хувьцааны ногдол ашиг тараахад хүндрэлтэй” гэж ярьж байсан атлаа гэнэтхэн ярьснаасаа буцаж ногдол ашиг тараах шийдвэрээ зарлачихсан. ТУЗ-ийн хурлаас гарсан шийдвэр хэмээж буй ч Н.Цэрэнсамбуу өөрөө ТУЗ-ийн гишүүний давхар статустай. Тийм ч утгаараа шийдвэр гаргалтууд нь эрх баригч намын, Засгийн газрыг аялдаж явдаг.
Иймд сонгон шалгаруулалтгүй одоогийн суудалд очсон Н.Цэрэнсамбуу Ерөнхий сайдын олон нийтээс оноо авах гэсэн хүслийг гүйцээх замаар өөрийн одоогийн албан тушаалыг “жинхэлж” буй хэлбэр л гэж харагдлаа.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард түмэнд 578 засгийн газарт 208 тэрбумыг олговол шударга юм бишүү газрын доорхи баялаг бүх ард түмний өмч гэж үндсэн хуульд заасан биз дээ
Баялгийн өгөөжийг жинхэнэ утгаар нь ард түмэнд хүртээх механизм хэрэгтэй байна
Ene asuudal deer il tod tailbar hiihgui bol humuusiin itgel bur aldagdana
Хувьцааны үнэ өсөөд ногдол ашиг тогтмол орж ирдэг систем болвол иргэдэд илүү хэрэгтэй
Bi ulsiin kompani uls turiin shiidverees hamaaralgui ajilladag boloosoi gej husej baina
Нүүрсний үнэ өсөхгүй гэж байснаа гэнэт мөнгө тараана гэдэг шийдвэрийн ард ямар тохироо байна гэдэг сонин
Ene kompaniig jinhene utgaar ni olon niitiin kompani bolgoh heregtei yum shig
Төсөл хөтөлбөрт зарцуулсан мөнгө үнэхээр үр ашигтай байсан уу гэдгийг шалгах хэрэгтэй
Bi odoo nogdol ashig orj ireh bolgond bayarlahaa bolij harin tsaad uchriig ni boddog bolson
Иргэдийн 26 хувь эзэмшдэг байж ашигийн бага хэсгийг авч байна гэдэг тэгш хуваарилалт биш юм шиг
Nogdol ashig bol songuuliin umnu gardag medee bolson ni unen shuu
Анх хувьцаа тараахдаа ард түмэн баялгаасаа ашиг хүртэнэ гэж ойлгосон одоо бол өөр зураг харагдаж байна
Nogdol ashig taraah bolgond irged hoorondoo margaldaj uls turiin taltsal nemegdeed baina
Хувьцаагаа зарсан хүмүүсийг буцаагаад оролцуулдаг систем байж болохгүй юм уу гэж бодогддог
Ene bol zugeer l suudal jinhleh gej hiij baigaa alham yum shig haragdsan
ТУЗийн шийдвэр улс төрөөс хараат байгаа мэт харагддаг нь компанийн засаглал сул байгааг харуулж байна
Ард түмэндээ ил тайлбар өгнө үү
энэ компанид мэргэжлийн тогтвортой удирдлагыг ажиллуулбал зүгээр дээ...............оюутны холбооныхон, хэнтийнхэн, шоронгийнхон, атг, татварынхан гд л ээлжжэр хоолондоо орцгоодог болтой
Бэлэн мөнгө тараахаас илүү урт хугацаанд өгөөжтэй шийдэл хэрэгтэй санагддаг
Bi ene kompaniin ashig herhen huvaagdaad baigaag oilgomjtoi haruuldag bolmoor baina
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Монголын төр суусан хулгайч нар Эрдэнэс таван толгой хувьцаанаас ард иргэддээ 63000 төгрөг олгох юм гэнэ Бүр аймшигтэй их тоо Өнөөдөр Монголын ард түмэн зөвхөн УХАА ХУДГААС 132 их наяд төгрөгний цэвэр ашиг Монголын 3,5 саяхуваахад хүнд нэг хүнд 37.714.285 төгрөг оногдохбодоод үз л дээ тэгэхээр 5 ам бүлтэй айлд хэдэний хэмжээний ноогдол ашиг энэ боломжийг иргэн Оджаргал Батболд Су гэдэг хүнд тавиад туучихсан наад Таван толгойг хамааруулаагүй байхад ш дээ Өнөөдөр зөвхөн Ухаа Худаг дангаараа л 132 их наядын цэвэр ашиг хийж байна ш дээ Ухаа худаг гэх ордны эзэн суусан 2 этгээд гэхэд л 132 ин наядын цэвэр ашиг хийгээд сууж банйа шүүүгүүгүй ядуу тэмцдэггүй алтан дээр суусан гуйлгачидаа дээ
Эрдэнэс таван толгой 2025 онд цэвэр ашиг 1,3 их наяд гэнүү тэгээд хассаар 208 тэрбум төгрөг 3,5 сая хүнд нэг хүнд 63000 төгрөг гэтэл Зөвхөн Ухаа худаг 132 их наядын цэвэр ашгийг 3,5 сая хүнд хуваагаад нэг хүнд 37,714,285 төгрөг гээд боддоо маанагуудааа
Ухаахудаг 15 жилд 3 их наядын татвар этт 12 их наядын татвар төлсөн юм гэнэ байна лээ Хэн хулгайч бэ Гаргасан хэмжээ нь ижил шахуу
Хуулиараа хувьцаа л юм бол ашгиа хүртэх л ёстой. Иргэдийн хувьцаа 20 гаруй хувь нь тэгээд 3 сардаа хуваагаад үзэх хэрэгтэй шд.