Улс төрийн мэдээ

УИХ-ын сонгуульд гурван удаа ялуулсан генсекээ Н.Учрал намаасаа “хөөлөө”

МАН-ын Бага хурлын II хуралдааны эхэнд намын дарга Н.Учрал илтгэл тавилаа. Илтгэлийн үеэрээ тэр МАН-ын намаас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа болон Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх болон “Үнэн” сонины эрхлэгч асан А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй хэмээн мэдэгдэв.

Д.Амарбаясгалан МАН-ын генсекээр хамгийн удаан буюу найман жил ажиллаж, намаа гурван удаа УИХ-ын сонгуульд, нэг удаа ерөнхийлөгчийн сонгуульд ялуулсан.

2025 оны 11-р сард АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтаар тэр өнөөдөр ч шалгагдаж буй.

2008 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсоноор улс төрд орж ирж, хамгийн залуу төлөөлөгчөөс Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын даргаар хүртэл ажиллаж, намынхаа гал тогоог өчнөөн жил барьсан нэгэн.

Өнөөдөр түүний намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэхийгийг Н.Учрал зарлахдаа Д.Амарбаясгаланг Прокуророос яллагдагчаар татагдсан гэдгийг тодотгосон. Яг үүнтэй зэрэгцсэн үйл явдал нь Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг өргөн барилаа.

Үе тэнгийн, гэхдээ карьер болоод намдаа хүчин зүтгэсэн жингээр Н.Учралаас илүүрхэж явсан нөхрөө намын батлахыг нь өвөртлүүлээд зогсохгүй хаврын чуулган эхэлмэгц УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийн асуудлыг ч мөн хөндөх нь...

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрэлсүх үнэндээ хөхөө хүйтэнд жагссан хэдэн залуусаар л фасад хийж өдий зэрэгт хүрчихээд эргээд тэднээ цөөвөрт шидэж өгдөг олиггүй гар юмаа

иргэн
иргэн

Амараа, өөр нам байгуул аа, олон залуучууд дагана шүү. ХҮН намын хэдэн хэтэрхий мэргэн жараахайнуудаас лав илүү чадварлаг байж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт бат итгэж байна.

Дэл
Дэл

Хулгайч нараа яагаад намаасаа хөөж болдоггүй юм байхдаа

Зочин
Зочин

Анх байгуулагдсан цагаасаа л намынхаа удирдагчдаа эсвэл хажуу дахь нөхөрөө хутгалан цустаж ирсэн муухай хараал хүрсэн хачин нам шүү. Энэ байдал нь бүр дараа дараа үeд нь соёл болоод тогтчихсон. МАН-с л хоо яваарай залуусаа

Лол
Лол

Учрал новш өөрөө тонил

Зочин
Зочин

ХУЛГАЙЧДЫГ БЭЛТГЭСЭН...УЛСААСАА ХУЛГАЙ ХИЙХ АРГЫГ ЗААЖ ӨГСӨН. АЙХТАР НӨХӨР БАЙГААН ХӨӨХ ХЭРЭГЭТЭЙ

Зочин
Зочин

Оройтсон бороо гэдэг л боллоо эртхэн ядаж албан тушаалыг нь авсан бол Оюунэрдэнэ 125 ихнаядаар тоглож нүүрсчид 44 ихнаяд хулгайлахгүй байлаа гэж.

irged
irged

xoox xeregtei tsaazla ex orhi esreg gemt yildel xiigsed

Зочин
Зочин

говь-Алтайн шазайсан шар авилгач нүүрёчин гэмгүй мэт аяглах АМАРБАЯСГАЛАНГИЙН хандыг хага дарах хэрэгтэй. Миеэ хужаагаасаа урвасан хужаалаг эмэгтэй шуналт озогч Хүрэлбаатар хужаагийн эрлийзийн охин Булгантуяаг нэн даруй урвасан хэмээн үзэж цөллөгт явууллаа. дахиж уовагч нар хэзээ ч бүү урвах орон зай хайг гэж ХҮРЭЛСҮХ агуу их автлгач дээрэмчин үзлээ.

Зочинйыөба
Зочинйыөба

үе тэнгийн гэж шаажээн. Ням-Осорын Учрал нь 1987 оны 1 дүгээр сарын 2-нд Улаанбаатар хотод төрсөн. Харин Дашзэгвийн Амарбаясгалан нь 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. энэ тэгээд үе тэнгийн гэсэн үг үү? издаа юмаа хаха

bataa
bataa

danhiig tsug zailuul

Зочин
Зочин

энэ нүдэнд хүйтэн залуу, худлаа гар даа. хөөх ч багадна

Зочин
Зочин

Хөөгөөд албан тушаалын нь тутга шөвөг тулгаад авдаг улс м Энхболдыг

Зочин
Зочин

Эрх мэдэлд хэт шунаж,Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж улайрч байж, буруудсан хүн дээ. Намаа хэд ялуулсан хамаагүй мэт болсон. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч шиг хувь заяа хүлээж байгаа.

Намын гишүүн
Намын гишүүн

Энэ удаагийн бага хурал 27,28 оныхоо Сонгуулиудад Хамраараа газар Шаах хурал боллоо доо хөөрхий.Ийм эгзэгтэй үед ийм Түгжил нам удирдана гэж яаж болохов дээ.Их хүсэл -гамшиг гэдэг л болохвы дээ хөархий.Баялагийн сан,гадаад хөрөнгө оруулалт,ядуурал,ажилгүйдэл гээд нийгмийн өмнө тулгамдсан асуудлаа биш Би гэхээрээ л төгсдөг Жамтай.Өөрөө төгсөхтөө биш намын хамт олон 105 жилийн түүхтэйгээ хамт төгсөх нь Харамсалтай.Учрал яав ч эрүүл хүн биш эсвэл гадны бодлого хэрэгжүүлэхээр үү гэдэгт бага хурлын гишүүд ч намын гишүүд ч дэмжигчид ч Итгэх итгэлээ энэ хурлаам алдлаа.Тэр нөхрийг ханилж яваад нөхрөө гэдэг монгол эр хүний нүнжигийг уландаа гишигсэн уйвагүй мэдээллийг намынхан жигшиж бна шүү.Өөрөө л Түгжил нэртэйгээ дуусахгүй намыг хамт татан унагах нь хэий бодлого вэ

Зочин
Зочин

Жинхэнэ том хулгайч нар нь шигдээд үлдлээ. Өөр нам алсдаа байгуулбал ч гараад ирэх байх даа. МАН-ыг 3 сонгуульд дараалан ялуулна гэдэг том гавьяа шүү. Ирэх сонгуульд ялж чадах уу?

Зочин
Зочин

АН өөрийнхөө гишүүнийг хөөлөө гэж сонсож байгаагүй. Энэ МАН-д ингэж хөөгдөн туугдан ордгоо болиоч залуусаа. МАН-н хэдэг бугшсан төгцөгүүдтэй алалцаач

Оюун.
Оюун.

Учрал ах нарынхаа даалгаврыг сайн биелүүлж бн!!! Өөрөө удахгүй унана даа!! Зайлуул!!!

Шудрага үйлс
Шудрага үйлс

Нам нийлж сэм хуйвалдах угшил,гарвал зүй,амин чанарыг нь харгалзан НАМ гэж Монгол ухаант мэргэд нэрийг нь өгсөн,түүхэнд сөрөг нь эерэгээсээ хол илүү хар мөртэй энэ НАМгэдэг улс төрийн үзэгдэл үеээ өнгөрөөж байна....НАМГҮЙ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ЗАГВАР гэсэн Олон улсын ЭШ хурал дэлхийн хэд хэдэн орон дамжуулж хийгээд Эдээр засагладаг,эдийн эрх дээдэлсэн эгэлгүй мунхаг тогтолцоотой хамт НАМыг түүхийн хог дээр хаяж БУРХАНЛАГ ОЮУНААР залах, хүний эрх,ёс зүй дээдэлсэн,эв хамтын хариуцлагат төвшин сайхан нийХэм рүү шилжилт хийж хүн төрөлхтөнг МОНГОЛЧУУД хошуучильяа аа......!!!!!!

Зочин
Зочин

МАН-ыг татан буулгасны дараа л авилга буурна.

Холбоотой мэдээ

Back to top button