Top StoriesСурвалжилга, Нийтлэл

"ДТҮ": Хаягдал төмөр нийлүүлэх гэрээ байгуулсан харилцагчдад тонн тутамд 15 хувийн урамшуулал олгож, хүүгүй зээлээр арматураа борлуулж эхэллээ

"Дарханы Төмөрлөгийн үйлдвэр"-ийн зүгээс иргэд болон ААН-д таатай нөхцөлтэйгөөр хаягдал төмрийг худалдан авах, цаашилбал хөнгөлөлттэй зээлээр ААН-үүдэд арматурыг худалдан борлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны хоёр сараас эхлэн хаягдал төмрийн тонн тутамд 15 хувийн урамшуулал олгохоор болсон байна.

Тун удахгүй барилга угсралт, бүтээн байгуулалтын улирал эхлэх гэж байна. Аливаа барилгын гол тулгуур болох арматурын чанар хамгийн чухал. Тэгвэл иргэдийн гар дээрээс хаягдал төмрийг авч стандартад нийцсэн арматур бүтээдэг "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр"-ээс дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.


Видео

Хаягдал төмрөөс барилгын гол зангилаа болтол...

Гэрэл зургийг: О.Улсболд, Байршил: Дарханы төмөрлөгийн үйлдвэр

Энд харагдаж буй төмрийн хог бидний амьдардаг барилга, байшингийн гол зангилаа болтол маш олон үе шат, стандарт, шалгалтыг туулдаг гэвэл та итгэх үү. Дээрх зурагт харагдаж байгаа талбар бол "ДТҮ"-ийн хаягдал төмөр дахин боловсруулах хэсэг. 50 гаруй эрчүүд өвлийн тэсгим хүйтэнд ч тэр зуны аагим халуунд ч тэр ажралгүй эндээ ажилладаг байна. Жилдээ 35-40 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "ДТҮ"-д 45-50 мянган тонн хаягдал төмрийн хэрэгцээ бий.

Биднийг сурвалжилгаа бэлтгэхээр ирэхээс буцах хүртэл хаягдал төмрүүдийг хэсэгчлэн зүсэх, том техникээр ачих буулгах чимээ үл тасарна.

Бид байгуулагдсан цагаасаа хойш нийт 960 мянган тонн цувимал бүтээгдэхүүнийг дотоодынхоо зах зээлд аль хэдийн нийлүүлсэн байна

"ДТҮ"-ийн Гангийн үйлдвэрийн Ерөнхий инженер Г.Ундармаа: Манайх автомашин болон вагоноор хаягдал төмрөө нийлүүлэгч нараасаа хүлээн авдаг. Ерөнхийдөө жилийн дөрвөн улиралд ажлын өдрүүдэд хаягдал төмрөө хүлээн авдаг. Дан ганц Дархандаа бус Улаанбаатар хотод төмөр бэлтгэх, хүлээн авах салбар бий.

Хаягдал төмөр бол төрөл бүрийн л эх үүсвэрээс орж ирдэг. Барилга байгууламж, машин техник, иргэдийн ахуйн хэрэглээнээс гарсан төмрүүд, ААН, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд гэх зэрэг хаягдал төмрүүд орж ирээд, боловсруулалтынхаа шатанд ордог. Төмөр бэлтгэх цех бол хаягдал төмрийг стандартын дагуу зүсэж, хайлах зууханд орох хэмжээнд нь жижиглэж боловсруулан нийлүүлдэг. Мөн хаягдал төмөртэй хамт ирдэг метал биш хог хаягдлыг цэвэрлэдэг. Зарим тохиолдолд тэсэрч дэлбэрэх материал орж ирдэг. Хэрэв энэ цехээс л буруу материал гарвал эцсийн бүтээгдэхүүнд найрлагын өөрчлөлт орно шүү дээ. Тиймээс бүх шатанд давхар чанарын хяналт тавьдаг.

Манай үйлдвэр 1993 онд байгуулагдсанаасаа хойш 32 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хүрээнд 10-35 мм голчтой барилгын иржгэр арматур, 10-40 мм гөлгөр ган туйван, 80 мм гөлгөр ган туйван үйлдвэрлэж байна. Ингэхдээ MNS JIS G 3112:2002 стандартын дагуу үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлж буй. Бид байгуулагдсан цагаасаа хойш нийт 960 мянган тонн цувимал бүтээгдэхүүнийг дотоодынхоо зах зээлд аль хэдийн нийлүүлсэн байна.

Хаягдал төмрөөс арматур болох хүртэлх зам урт, олон хүний хөлс хөдөлмөр шингэнэ. Хаягдал төмөр боловсруулах цехээс хайлах зууханд орно. Маш өндөр эрчим хүч зарцуулж 1500 хэм хүртэл халааж байж хайлах тул шөнөөр ажиллана. Үүний дараа цувина. Хэвэнд оруулж ган бүтээгдэхүүн болно гэсэн үг.

Арматурынхаа дээжийг хамгийн багадаа 50 жил хадгалдаг. Хэрэв асуудал гарвал серийн дугаараар нь архиваас гарган ирж, шинжилж баталгаажуулдаг

Дамжлага бүрдээ стандарт, чанарыг хэмждэг тухай дээр олон дурдсан. Тэгвэл эцсийн бүтээгдэхүүндээ хэрхэн хяналт, шалгалт хийдэг болохыг тус үйлдвэрийн Чанар хяналтын ахлах инженер Т.Энхболдоос тодрууллаа.

"Монгол улсад олон улсын тэр дундаа япон улсын JIS стандартыг хангасан арматурыг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр үйлдвэрлэж чанарыг баталгаажуулан дотоодын зах зээлд нийлүүлж байна. Манай компанийн Гангийн үйлдвэр нь Япон улсын “Ниссэй”, “Мицубиши” зэрэг компанийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон жилдээ 122 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100.0 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм.

Төмөрлөгийн үйлдвэр нь одоогоор төрөл бүрийн хөндлөн огтлол бүхий иржгэр ган туйван бидний хэлж заншсанаар арматурыг бүх шатандаа итгэмжлэгдсэн лабораторийн хяналттай, MNS JIS G 3112:2002 стандартын дагуу үйлдвэрлэж байна.

Үйлдвэрлэх явцдаа арматурын химийн найрлага, механик шинж чанарын үзүүлэлтүүдийг итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ, туршилтын аргаар баталгаажуулан нийлүүлэгчдэд хяналтын гэрчилгээг гарган өгдөг. Мөн төмөр бетон бүтээцийн ган туйван буюу MNS JIS G 3112:2002 стандарт бол Японы стандарт. Тус улсын хувьд газар хөдлөлтийн өндөр бүсэд байдаг учир дэлхийн стандарт.

Туршилтынхаа хүрээнд бид 90 градус хүртэл матах ёстой. Одоогийн үзүүлэлтээр бид 90 градусаас ч илүү матсан, ямар нэгэн ан цав, согог үзүүлээгүй. Матахаас гадна нарийн шинжилгээгээр дотоод бүтцийг нь харж, шинжилдэг билээ.

Манай үйлдвэрлэсэн арматур бүр дугаартай. Дээжийг нь архивд хадгалдаг. Нэг үгээр хэлбэл тус арматураар барьсан барилга нурах хүртэл манайх арматурынхаа дээжийг хадгална. Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд архивласан дээжээ гарган ирж, шинжилгээ туршилтын аргаар баталгаажуулдаг. Өнөөдрийн байдлаар 47 мянга дахь цутгалт гарч байна. 47 мянган арматурын дээж бий гэсэн үг"

Төмөр борлуулсан өртөг болон урамшууллыг ажлын 8 цагт багтаан, түргэн шуурхай олгох зохицуулалтыг хийлээ

Өөр өөрийн гэсэн сер дугаартай, чанар стандартын баталгааны бичигтэй арматурууд "ДТҮ"-д нуруулдан байна.

Өмнө нь 1000 тонноос дээш хаягдал төмөрт урамшуулал олгодог байсан бол энэ хоёр сараас хаягдал төмрийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор гэрээ байгуулсан иргэд болон ААН-үүдэд тонн тутамд 15 хувийн урамшууллыг тэд олгохоор болжээ. Мөн барилгын компаниудад үл хөдлөх хөрөнгө барьцаалж 6-12 сарын хугацаатайгаар хүүгүй зээлээр арматураа худалдан борлуулах гарцыг ч мөн нээжээ. Энэ талаар "ДТҮ"-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа.

"Барилгажилтын улирал удахгүй эхэлнэ. Иймд бэлэн төлөлтөөр болон үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлээр худалдан авах боломжоор хангаж байгаа. Ингэхдээ урьдчилгаа 10 хувийг төлөөд, худалдан авсан хэмжээнээс хамааран 6-12 сарын хугацаантай хүүгүй зээлээр арматур авах боломжтой болсон.

100 хувь бэлэн төлөлтөөр түүхий эдээ авч, барилгын ажлаа эхлүүлэхэд тун хэцүү болохыг зах зээлийн судалгаанаас харж болно. Тухайн компани барилгаа босгоод борлуулалтаа хийгээд эхэлвэл ашгаа хүртэнэ. Энэ үедээ зээлээ төлөх бүрэн боломжтой гэж үзсэн тул энэ нөхцлийг санал болгож байгаа билээ. Уг саналыг олон компаниуд сонирхож, хамтарч ажиллахаа мөн илэрхийлээд байна.

Харин хаягдал төмрийн худалдан авах тухайд иргэдэд таатай нөхцөл бүрдүүлсэн. Өмнө нь 1000 тонн тутамд урамшуулал олгодог байх үед иргэд тэр бүр биечлэн худалдаа хийж, урамшуулал хүртэж чаддаггүй байсан л даа. Ченжүүдэд төмрөө тушааж, их хэмжээгээр худалдаалахдаа урамшуулал хүртдэг байсан юм. Энэ системийг халж манай үйлдвэртэй гэрээ байгуулж, худалдаа хийсэн хэн бүхэн тонн тутамдаа 15 хувь хүртэлх урамшууллыг авах боломжтой болсон. Ингэхдээ төмөр борлуулсан өртөг болон урамшууллыг ажлын 8 цагт багтаан, түргэн шуурхай олгох зохицуулалтыг хийлээ.

Монголд арматур үйлдвэрлэж байгаа компаниудаас дан ганц Япон стандартаар үйлдвэрлэж байгаа нь манайх. Япон технологи гэдэг бол чанар гэдгийг хүн бүхэн ойлгодог болсон шүү дээ. Манай арматур бусад үйлдвэрийнхийг бодвол газар хөдлөлтийн тэсвэржилтээрээ харьцангуй илүү.

Худалдан авагч компаниуддаа чанарыг бүрэн дүүрэн өгч чадна. Хэрэв гэрээ байгуулан ажилласан тохиолдолд тасралтгүй, найдвартай арматураар хангаж ажиллахаа ам бардам хэлнэ.

75550022 утсанд хандаж, хувь хүн, ААН компаниудад арматурын талаарх анхан шатны мэдээлэл, хаягдал төмөр нийлүүлэх талаарх мэдээллүүдийг авах боломжтой болсон. Хэрэв манай бүтээгдэхүүнийг худалдан авах болон хаягдал төмөр нийлүүлэхээр болсон тохиолдолд манай Борлуулалтын хэлтэс болон Худалдан авалтын хэлтэстэй холбогдож хамтран ажиллах боломжтой. Бид аль болох хурдан шуурхай, найдвартай үйлчилгээгээр хангах боломжийг нэвтрүүлэн ажиллаж байна"

Видео

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай улс ийм үйлдвэрүүдээ үнэхээр бодлогоор дэмжихгүй бол дан импортын орон хэвээрээ л байна

Зочин
Зочин

Арматурын дээжийг 50 жил хадгална гэдэг их зөв систем байна барилга нурахад хэн буруутайг тогтооход хэрэгтэй

Зочин
Зочин

Манайд барилгын чанар муу гэдэг шүүмжлэл их байдаг тэгэхээр дотооддоо стандарттай арматур үйлдвэрлэж байгаа нь бол дэмжих зүйл

Зочин
Зочин

Манай барилгууд газар хөдлөлт даах чадвар сул гэдэг тэгэхээр ийм стандарттай бүтээгдэхүүн хэрэгтэй

Зочин
Зочин

32 jil tasralttgui ajillasan uildver gedeg bol Mongold tsoohon shuu ene tal deer ni hundetgeltei handah heregtei

Баярцэнгэл
Баярцэнгэл

Манай улс төмрийн хүдрийн нөөц нэлээд байдаг. Түүнийгээ эх орондоо боловсруулах боломж байдаггүй юм уу

Зочин
Зочин

урамшуулал гэдэг чинь сайн мэдээ юм шиг харагдаж байгаа ч бодит дээрээ хаягдал төмрийн үнэ өмнө нь ямар байсан бэ гэдгийг бас харьцуулах хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Darhand bol ajil hiij baigaa humuusiin hudulmuriig harahaar uneheer hund hetsuu orchind ajilladag ni medegdeed baina ter humuust ni iluu tsalin hangamj ogdog baigaasai

Зочин
Зочин

Ene huugui zeel gedeg barilgiin kompaniudad ashigtai ch daraa ni unee nemj tulnu gedeg yum bolov uu gej bodogdoj baina

Зочин
Зочин

Япон стандарт барьж байна гэдэг нь сайн сонсогдож байна гэхдээ бодит хяналт нь хэр хатуу вэ гэдгийг бас шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Bi bodohdoo dotoод uildveree demjih ni zuv gehdee une ni importiin armaturaas hediig davj baigaa bol

Зочин
Зочин

Хаягдал төмрийг иргэдээс шууд авна гэдэг нь ченжүүдийн системийг багасгах сайн шийдэл байна

Зочин
Зочин

Ene bol neg talaaraa zuv bodлого ch nogoo talaaraa PR shig ch sanagdaj baina

Зочин
Зочин

Bi harin ter 8 tsagt mungiig ni olgono gedeg deer ergelzej baina manaid iim hurdan ajilladag gazar tsoohon

Зочин
Зочин

Ene huugui zeel ni jijig kompaniudad ni uneheer hurteemjtei baih bolov uu tomchuudad l ochih vii

Зочин
Зочин

Bi bodohdoo irged hаягdal tomor тушаагаад ashig oloh bolomjtoi boloh ni sain

Зочин
Зочин

Gehdee hаягdal tomor avdag une ni bodit zah zeeliin unees dood baih vii

Зочин
Зочин

Дарханы үйлдвэр ийм хүчин чадалтай юм бол яагаад арматурын үнэ зах зээл дээр өндөр байдаг юм бол

Зочин
Зочин

Ene medeeleliig unshaad dotoодiin uildverlel hugjuj baigaa ni saihan sanagdaj baina

Зочин
Зочин

Барилгын компаниуд хүүгүй зээлээр авна гэдэг эцсийн орон сууцны үнэд нөлөөлөх болов уу гэж найдаж байна

Зочин
Зочин

Bi harin chanariin laboratoriin hянalt ni bodit baidaldaa her ajilladag bol gej sonirhson

Зочин
Зочин

Монголд үйлдвэрлэсэн ган бүтээгдэхүүн ийм хэмжээний тоотой байдаг гэж бодоогүй

Зочин
Зочин

Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартыг өмчийн хэлбэр харгалзахгүй бүгд дагаж мөрдөх ёстой. бусад арматурын үйлдвэрүүд ямар стандартаар үйлдвэрлэл явуулж зах зээлд борлуулж байна вэ? хэн хяналт тавьдаг вэ? хэн зөвшөөрөл олгодог вэ? хэн худалдаж авч барилгадаа хэрэглэж байна вэ?

Холбоотой мэдээ

Back to top button