"Тойрохоо зуруулах" хугацаагаа дахин сунгуулсан Б.Чойжилсүрэн нутгийнхаа иргэдтэй уулзаж явна

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Иргэдээ сонсох уулзалт” арга хэмжээний хүрээнд Увс аймагт ажиллаж байна.
Тэрбээр энэ удаагийн орон нутгийн томилолтоор өөрийн нутаг Увс аймгийнхаа 19 сумын иргэдтэй уулзахаар төлөвлөж, эхний өдрөө /2026-03-02/ Малчин суманд ажиллаж, сумын иргэдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонссон байна.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус суманд хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцуулж, төсвийн төлөвлөлт, хэрэгжилтэд иргэдийн оролцоог хангах, санал бодлыг тусгахад анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
Мөн уулзалтын дараа урлагийн тоглолттой бөгөөд тоглолтод МУГЖ Л.Банзрагч, МУГЖ Д.Отгонжаргал нар оролцох аж.
Түүний хувьд Ерөнхий сайд Г.Занданшатараас "Салбараа өөд нь тат" гэж гурвантаа хугацаа авсан байдаг. Харин Б.Чойжилсүрэнгийн хувьд "Ажлаа өгвөл өгье, эрчим хүчний салбар одоогийн байдлаасаа сайжирхад 30 хоногийн хугацаа багадна" хэмээсэн байдаг.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.