УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Манай хажуугийн айл газраа чөлөөлөөд 700 гаруй сая төгрөг авсан"

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 36 айлын газрыг бүрэн чөлөөллөө. Тухайн байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, иргэдээс газар чөлөөлөлттэй холбоотой санал сонслоо.

Энэ үеэр 16 дугаар хорооны оршин суугч: Газрыг чөлөөлөхдөө нэг м.кв-ыг 1.2 сая төгрөгөөр үнэлж, хог хаягдал зэрэг бүх юмыг өөрсдөө ачаад аваад явна гэсэн гээд иргэд ам сайтай байна. Хажуу талын айл гэхэд газраа чөлөөлж 700 гаруй сая төгрөгтэй болоод хоёр өрөө байр худалдаж авсан. Мөн Өлзийт хороололд газар өгсөн байна. Хүүхдийнхээ орон сууцны лизингийг ч төлөөд амьдралаа дээшлүүлсэн байна.

Хотын дарга Х.Нямбаатар: "Гандангийн эргэн тойрны айлуудыг гомдоохгүйгээр зах зээлийн үнэ ханшаар мөнгийг өгч газрыг чөлөөлж, том цэцэрлэгт хүрээлэн болгоно. Лам нарын гэрийг Гандангийн хашаанд байлгах талаар Гандантэгчинлэн хийдтэй ярилцана" гэв.

“Гандан орчмыг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно. Газар чөлөөлөлтөөс татгалзсан гурван айлтай уулзаж, дахин үнэлгээ хийхээр тохиролцлоо. Газар чөлөөлөлтийг иргэдэд илүү хүргэх үүднээс тухайн орчимд тогтмол үйл ажиллагаатай байр гаргаж, мэдээллээ иргэдэд түгээх хэрэгтэй. Дөрөвдүгээр сарын дундуур НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Гандан” нэртэй тогтоолын төслийг хэлэлцүүлнэ. Тогтоолын төслийн нэрийг дахин авч үзнэ. Харин төслийн тухайд нийслэлийн ИТХ-ын долоон төлөөлөгч санаачилсан. Энэхүү тогтоолоор ойрын жилүүдэд Гандангийн 55 га газрыг бүхэлд нь чөлөөлж, Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгохыг зорьж байна. Гандан орчимд дахиж барилга байгууламж бариулахгүй. Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулахгүй. Харин зах зээлийн жишигт нийцсэн үнээр жил бүр хэсэгчлэн газрыг чөлөөлнө. Гандан орчимд 55 га газарт 1800 айл амьдарч байгаа бөгөөд нийт 700-800 нэгж талбарыг бүхэлд нь чөлөөлнө. Гандан тойрсон худалдаа, үйлчилгээний төвүүд ч мөн газар чөлөөлөлтөд хамарна. Гэхдээ иргэдэд урьдаас мэдээлэл өгч газрыг чөлөөлөөд явна. Гандан орчим ирэх жилүүдэд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон цэцэрлэгт хүрээлэн болно” гэдгийг онцоллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бохир мөнгө угаалт хийж байна даа
Улс мөнгөгүй шүү дээ...

Зочини
Зочини

1800 айлын яндангууд мөн хашаандаа 2-3 айлынх буух нь ээ. Ашгүй дээ. Утаанаас ангижирч л байвал болж бна. Тэнд дэндүү бохир орчин.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Сайхан мэдээ.байна.

Barxuu
Barxuu

Barhuu

Barxuu
Barxuu

Kkk gazar bairnaas unetei boloo yu hudlaa unen mdegdxgui hutsax ymaa

Зочин
Зочин

Нямбаатар үнэхээр нүдэнд үзэгдэж гарт баригдах юм их хийж бна шүү

Зочин
Зочин

Бидний мөнгөөр ёстой нэг тоглож байна даа энийгээ ажил хийсэн гэж ярих байхдаа

Зочин
Зочин

Мөнгөөр ч тоглож байна даа

Гэрэл
Гэрэл

Түрээслэж байгаа байрууд зөндөө байдаг. Түрээслэгч айлуудыг хамруулж хямд нэг өрөө байр, эсвэл хотын ойролцоох газруудад газар олгомоор л бна. Юу юу ч үгүй айлууд бгаа

Зочин
Зочин
Reply to  Гэрэл

Бага л тэнэгтээрэй дээ. Газартай хүнээс газрыг нь худалдаж авч байгаа болохоос биш гулгачин хүнд зоос шидэж өгч байгаа юм биш!!!!

Холбоотой мэдээ

Back to top button