УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч болох хүслээ ил зарласан АН-ын хоёр

Парламентад суудалтай намуудын дунд Ерөнхийлөгчийн марафон аль хэдийн өрнөөд эхэлсэн. Ерөнхийлөгч болох боломжтой хүмүүсийн нэрс зарлагдаад буй ч "би Ерөнхийлөгч болмоор байна" гэж ил тод зарласан нь цөөн.

Одоогийн байдлаар АН-аас Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг нар хүслээ илэрхийллээ. Тухайлбал,

Лу. Гантөмөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулж байхдаа "Нам дотор их олон хүн сунгаад оролцоосой гэж бодож байна. Намын хамт олон ялах хүнээ гаргаад ирнэ. Манай намынхан хэнийг ялуулж чадахаа мэддэг. Тиймээс нам доторх сунгаа нээлттэй, олон хүний оролцоотой, өргөн талбар дээр явах хэрэгтэй. Яагаад гэхээр бидний дуу хоолой сулдаад байна. МАН 23 сайд, хотын дарга, дүүргийн дарга нараараа дамжуулаад өдөр бүхэн дуугарч байна. АН-ын тухайд ялангуяа парламент завсарласан үед дуу хоолойгоо гаргаж чадахгүй байгаа. Тиймээс олон хүн дэвшиж олон хүн монгол төрийн ирээдүйн тухай ярилцаасай гэж хүсэж байгаа. Хамгийн гол нь шударга сонгууль болох нь л чухал.АН өнөөдөр 42 суудалтай байна. 42 гишүүн зэрэг урагшаа алхахад фракцууд нурж унана" хэмээсэн.

Харин Н.Алтанхуяг "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаанд яллагдагчаар оролцож байх үедээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдмөөр буйгаа илэрхийлсэн юм. Ингэхдээ "Би 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээс л эхэлж адлагдаж эхэлсэн. 2022 онд архивт байгаа материалыг өөрчлөн байж намайг хэрэгт хутгасан. Би УЕП-т “Та яагаад ХБ гэх үг, үсэггүй хэрэг оруулж ирээд намайг УИХ дээр шившиглээд байгаа юм бэ. Үүнийгээ зогсоо. Намайг цагаатга” гэж зургаан удаа өргөдөл өгч байсан" гэлээ.

Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат

Ийм новшнууд ерөнхийлөгч болбол МУ сүйрэх байхдаа.

Зочин
Зочин

А дарга хөгшдөөд бна. Ганаа бол дажгүй байх

Зочин
Зочин

Еэ, чааваас даа? Дур эзнээ голдоггүй гэж, хэцүү ч юмаа даа?!!

Зочин
Зочин

Гантөмөр ч арай бишээ. Алтанхуягыг хэрэгт шалгасаар бгаад дэвшүүлэхгүй.

ЗОЧИН
ЗОЧИН

энэ 2 бол ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ШҮҮ ГАНТӨМӨР ГЭХЭД БОЛОВСРОЛЫН САЙД БАЙХДАА САЕНТОЛОГИЙН ГЭХ ШАШНЫ ГАЖ УРСГАЛЫГ БОЛОВСРОЛООР ДАМЖУУЛАН НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙСАН, АЛТАНХУЯГ ГЭХЭД 17 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ БСАН ЭДИЙН ЗАСГИЙГ УНАГААН ӨРӨНД ОРУУЛААД ҮР ХОЙЧИС МААНЬ ТӨЛЧИХ БЛГҮЙ ДЭЭ ГЭЭД УИХ ДЭЭР ЗОГСОЖ БАЙСАН ЭТГЭЭД

Зочин
Зочин

Алийг нь ч сонгохгүйдээ.

иргэн
иргэн

Гантөмөр, Алтанхуяг , Занданшатар гурав л лав биш шүү.

Зочин
Зочин

Uvsiin guilagchinguudiig tolgoi deeree zaluul yu bolohuu

Бодит байдал
Бодит байдал

Энэ 2 зүүдлэсэн үү

Зочин
Зочин

Гантөмөр нь дээр. Алтанхуяг бол худлаа дүр эсгэгч, зальтай

Зочин
Зочин

Гантөмөр зайлаарай !!!

Холбоотой мэдээ

Back to top button